"Монгол хүүхдүүд хөлбөмбөгөөс аз жаргалыг мэдрээсэй"

"Монгол хүүхдүүд хөлбөмбөгөөс аз жаргалыг мэдрээсэй"

"Монгол хүүхдүүд хөлбөмбөгөөс аз жаргалыг мэдрээсэй"

Нэгэн цагт дэлхийн шилдэг хамгаалагчийн тоонд орж байсан Жанлука Замброттаг монголчууд андахгүй. Тэрбээр 2006  оны Дэлхийн аварга, Италийн шигшээ багийн гарааны бүрэлдэхүүний гол тоглогчоор ДАШТ-д гурван удаа, Европын аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа нийт 98 тоглолтод оролцсон юм. Тэрбээр бидний сайн мэдэх "Барселона", "Ювентус", "Эй Си Милан" зэрэг топ багуудад тоглож байсан Италийн алдарт хөл бөмбөгчин.

Алдарт хөлбөмбөгчин Монголын хөлбөмбөг тоглогч хүүхэд багачуудад хичээл заах гэнэ. Учир нь, Италийн хөл бөмбөгийн холбооноос таван багш дасгалчуулагч, тамирчин ирж, Монголоос шалгарсан 120 хүүхдэд зуны сургалтыг есдүгээр сарын 9-16 хооронд зохион байгуулах юм. Сургалтад орсон бүх хүүхдэд Италийн хөлбөмбөгийн холбооноос гарын бэлэг өгөх бөгөөд гурван хүүхдийг сонгон шалгаруулж, Италид суралцуулахаар болжээ. Ингээд түүний яриаг хүргэе. 

-Таны Монголд ирсэн анхны сэтгэгдлийг сонирхож болох уу?

-Одоохондоо Монгол Улстай танилцаж хараахан амжаагүй байна. Учир нь би урьд шөнийн 03.00 цагт ирсэн. Тиймээс цаг зав гараагүй байна. Гэхдээ Монголыг маш сайхан орон гэдгийг мэднэ. Энд байх хугацаандаа сайн танилцаж авна. Тэр мөчийг тэсэн ядан хүлээж байна.

-Монголын хөлбөмбөгчдийн ур чадварын талаар та юу гэж бодож байна вэ?

-Би одоогоор Монголын хөлбөмбөгийг үзэж амжаагүй байгаа. Энд байх хугацаандаа хөлбөмбөгийн холбоо болон тоглогчдын ур чадвартай сайн танилцах бодолтой байна.

-Зодог тайлснаасаа хойш хэрхэн амьдарч байгаа вэ?

-Тоглохоо больсноос хойш 10 жил өнгөрлөө. Одоо Италид Комо гэдэг нуурын ойролцоо амьдардаг. Ирээдүйд хийж бүтээх, ажиллах төсөл маш олон байгаа.

-Монгол дахь дэмжигчдэдээ мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Мэдээж хэрэг дэмжигчдэдээ мэнд хүргэх ёстой. Бүгдэдтэй нь "Сайн байна уу" гэж монголоор мэндчилье. Энд байх хугацаандаа тэдэнтэй уулзана гэдэгт найдаж байна. Мөн Монгол дэмжигчдээ Италид ирж, хөлбөмбөг үзээсэй гэж хүсч байна.

-Монгол хүүхдүүдийг ямар түвшний тамирчин болж, амжилт үзүүлээсэй гэж хүсч байна вэ?

-Хамгийн чухал зүйл бол мэдээж хүүхдүүд. Тийм учир хөлбөмбөгийг жаргаж тоглоосой. Мөн тэднийг өөр зүйл бодолгүйгээр хөлбөмбөгөөс аз жаргал баяр баяслыг авдаг байгаасай гэж гэж хүсч байна.

-Таны баримталдаг хамгийн том зарчим зан чанар юу вэ. Монгол дахь хөлбөмбөг болон бусад спорт сонирхогч залууст зөвлөвөл?

-Шууд ингэ тэг гэсэн зөвлөмж зөвлөгөө бол байхгүй. Гэхдээ хөлбөмбөг сонирхогч залуустаа хэлэхэд хамгийн чухал зүйл бол дасгалжуулагч байдаг. Түүний заасан бүхнийг сурах нь их чухал. Мөн ахин хэлэхэд хөлбөмбөг тоглохдоо аз жаргал, амар амгалан мэдэрч хөгжилдөөсэй л гэж хэлье.

Д.Даваахүү

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-08 213.87.134.237

!!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Nostalgia 2023-09-08 59.153.112.147

Гоё юмоо. Анх 2000 оны euro-гоор Zambrotta тоглохыг нь үзэж байлаа. Баруун жигүүрт бужигнуулдаг байсан нөхөр дөө асар хурдтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж