Политехник, коллежуудад мэдээлэл технологийн хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Политехник, коллежуудад мэдээлэл технологийн хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Политехник, коллежуудад мэдээлэл технологийн хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Pearson English англи хэлний сургалтын хөтөлбөр болон Pearson BTEC олон улсын IT хөтөлбөрийн нээлт өнөөдөр /2023.09.08/боллоо. Pearson English хөтөлбөр нь Ерөнхий боловсролын сангийн 5-6 ангид хэрэгжиж эхэлсэн бол удахгүй Pearson BTEC олон улсын IT хөтөлбөр нь политехник коллежуудад хэрэгжиж эхлээд байна. Тодруулбал, Pearson байгууллагын мэргэжлийн боловсролын олон улсын мэдээллийн технологийн хөтөлбөрийг (Pearson BTEC International Level 3) энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэллээ.

Мэргэжлийн боловсрол сургалтын салбарт мэдээллийн технологийн ашиглалтыг чанарын болон ур чадварын өндөр түвшинд хүргэх, сургалтын агуулга хөтөлбөр, сургалтын орчныг шинэчлэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, ирээдүйд шаардагдах мэдээллийн технологийн салбарын эрэлтэд мэдрэмж бүхий мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг бий болгоход Pearson BTEC олон улсын мэдээллийн технологийн хөтөлбөр чухал хувь нэмрээ оруулна.
Энэхүү хөтөлбөрийн төгсөгчид, суралцагч Үндэсний болон олон улсын хос дипломтой төгсөх, олон улсын хөдөлмөрийн зах зээл шууд гаран ажиллах, 300 гаруй их дээд сургуульд элсэн суралцах, боломж нь бүрэн нээгдэх юм.

Person English хөтөлбөр нь дижитал платформ болон танхимын сургалтын хосолсон хэлбэрийг сургалтын арга барилд ашигладаг. Сургалтын агуулга нь олон улсын жишгийн дагуу боловсруулагдсан, багшийн хөгжил, заах аргазүйг хөгжүүлэх, нэмэгдүүлэхэд онцгой анхаарсан, сурагчдын сурлагын ахицыг үнэлэх боловсронгуй аргачлалтай. Мөн 150 гаруй жилийн түүхтэй, дэлхий даяар 6500 гаруй сургуультай хамтран ажиллаж, жил бүр 3.4 сая суралцагсад төгсгөдөг Английн боловсролын тэргүүлэгч байгууллага гэдгээрээ онцлогтой юм.

Д.ДАВААХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-08 213.87.134.237

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж