АНУ-ын Нью Йорк хотноо үргэлжилж буй талбайн теннисний Америкийн Нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолтууд явагдаж шигшээ тоглолтонд тоглох тамирчид тодорлоо. Энэ жил 19 настай талбайн эзэн АНУ-ын тамирчин [6] К.Гауфф Чехийн [10] К.Муховаг 6:4, 7:5 харьцаатай хожсоноор Их Дуулгад хоёр дахь удаагаа шигшээ тоглолтонд шалгарав.
Өмнө нь тэрбээр 2022 оны Ролан Гарросын шигшээ тоглолтонд шалгарч байсан юм. Тус тэмцээний хоёрдугаарт эрэмблэгдсэн Беларусын теннисчин А.Сабалаенка хагас шигшээд талбайн эзэн АНУ-ын М.Кийстэй учраа тааран 2 цаг 32 минутын туршид ширүүн өрсөлдөж 0:6, 7:6, 7:6 харьцаатай эргэн ирэлт хийж ялалт байгуулав. 2023 он гарсанаас хойш тэрбээр ийнхүү хоёр дахь удаагийн Их Дуулгадаа шигшээ тоглолтонд шалгарав.
Энэ оны нэгдүгээр сард зохион байгуулагдсан Австралийн Нээлттэй тэмцээнд тэрбээр Е.Рыбакинаг хожин анхны Их Дуулгын түрүүгээ хүртэж байсан билээ. А.Сабаленка, К.Гауфф нар хоорондоо таван удаа таарч тоглоход К.Гауфф гуравт нь ялалт байгуулж байв. Хамгийн сүүлд хоорондоо Индиан Уэллс тэмцээнд тааран тоглоход А.Сабаленка 6:4, 6:0 харьцаагаар илүүрхэж байв. Шигшээ тоглолт Улаанбаатарын цагаар Бямба гарагийн (2023.09.09) үүрийн 4 цагт явагдана.
Холбоотой мэдээ