Монгол-Хятадын хамтарсан 4 дэх удаагийн экспод 35 улсын төлөөлөгч чуулж байна

Хуучирсан мэдээ: 2023.09.08-нд нийтлэгдсэн

Монгол-Хятадын хамтарсан 4 дэх удаагийн экспод 35 улсын төлөөлөгч чуулж байна

Монгол-Хятадын хамтарсан 4 дэх удаагийн экспод 35 улсын төлөөлөгч чуулж байна

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулж буй Монгол-Хятадын хамтарсан дөрөв дэх удаагийн экспод дэлхийн 35 улс орны төлөөлөгч “Нээлттэй шинэ тогтолцоог хамтран байгуулж, хөгжлийн шинэ боломжийг хамтдаа хуваалцъя” уриан дор чуулж байгаа билээ.

Уг экспо нь “Умард зүгийг нээлттэй хөгжүүлэх үндэсний эдийн засаг, худалдааны форум”-аар үргэлжилж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан форумыг нээж үг хэлэн, форумд оролцогчдод амжилт хүслээ.

Тэрбээр форумыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт нээлттэй, бие даасан, гадаад бодлого хэрэгжүүлж, дэлхийн 191 улстай найрсаг харилцаа, улс төр, худалдаа, эдийн засаг, соёлын болон бусад салбарын хамтын ажиллагааг тууштай хөгжүүлж, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн.

“Монгол, Хятадын Экспо”-г хоёр тал хамтран дөрөв дэх удаагаа амжилттай зохион байгуулж байна. Экспо нь Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хил орчмын бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг хөхиүлэн дэмжээд зогсохгүй бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын солилцоог өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ.

Монгол Улсын Засгийн газар нь “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын Монгол Улсын ойрын 10 жилийг хамрах “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд авто зам, эрчим хүч, дулаан хангамжийн болон орон сууцны хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх дэд төслүүдийг нэгтгэн томьёолсон "Шинэ сэргэлтийн таван тойрог" төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Эдгээр дэд төслийг хэрэгжүүлэхэд БНХАУ-ын төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, болон бусад бүхий л салбарт хамтран ажиллах сонирхлоо талууд энэ чуулга уулзалтаар илэрхийлэн тодорхой ярилцаж, үр дүнд хүрэх болно” гэсэн юм.

Мөн тус форумд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт оролцож, зам тээврийн дэд бүтцийн төслүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулан цар тахлын дараах эдийн засгийн өсөлтийн эерэг өөрчлөлтийн ирж буй энэ цаг үед Монгол Улс хөрөнгө оруулагчдын өмнө хариуцлагатай, харилцан ашигтай, найрсаг, итгэлт түнш байж хамтдаа хөгжихийг эрмэлзэж буйгаа илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж