Хонгконгийн үер 1884 оноос хойших рекордыг эвдэв

Хонгконгийн үер 1884 оноос хойших рекордыг эвдэв

Хонгконгийн үер 1884 оноос хойших рекордыг эвдэв

Хонгконгод их хэмжээний хур тунадас орсны улмаас нутгийн ихэнх хэсэгт үерийн гамшиг нүүрлэжээ. Метроны буудлууд усанд автаж, сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоолоо. Зарим нам дор гудамжинд хүмүүс машинтайгаа гацжээ. Үерийн түвшин нэмэгдэж, хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэй нөхцөл байдал өнөөдрийн 18:00 цаг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Баасан гаригийн өглөөний байдлаар хүн бэртэж гэмтсэн мэдээлэл алга байна.

Үер Пүрэв гаригийн оройноос эхэлсэн. Хонгконгийн цаг уурын ажиглалтын төвөөс мэдээлснээр оройн 23:00 цагаас шөнө дунд хүртэл 158 мм хур тунадас оржээ.

Энэ нь 1884 оноос хойш хамгийн их хэмжээгээр хур тунадас орсон тохиолдол болж байна. Зарим шигүү суурьшилтай хэсэгт 24 цагийн дотор бараг 500 мм хур тунадас оржээ. Хэдхэн хоногийн өмнө Саола хар салхи Хонгконгийг дайрсан. Хар салхи амралтын өдрүүдэд Хонгконгийг дайрахдаа хоёрдугаар зэрэглэлийн хар салхитай тэнцэхүйц хэмжээнд хүч нь суларсан боловч модод булгарч, олон зуун нислэг цуцлагджээ.

Гамшгийн улмаас 86 хүн гэмтэж бэртсэн.

Түүнчлэн хөрш зэргэлдээ Шэньжэнь хотод их хэмжээний аадар бороо орж, үерийн эрсдэл үүссэн тул усан сангаа нээх шийдвэр гаргажээ. Усан санг нээснээр Хонгконгийн хойд хэсэг мөн үерлэх эрсдэлтэйг засгийн газар анхаарууллаа. Шэньжэнь хотод орсон аадар бороо нь ойролцоогоор 469 мм хүрсэн бөгөөд 1952 оноос хойших дээд амжилтыг эвдээд байна. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-08 213.87.134.237

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-08 203.169.50.236

Shenzhen yasaniin bol

Avatar

Нэргүй 2023-09-08 202.126.89.227

Ер нь усан галав л нүүрлэх юм бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж