"Авлига" хорооллын барилгыг зогсооход шүүх хариуцлагагүй хандсан"

Хуучирсан мэдээ: 2023.09.08-нд нийтлэгдсэн

"Авлига" хорооллын барилгыг зогсооход шүүх хариуцлагагүй хандсан"

"Авлига" хорооллын барилгыг зогсооход шүүх хариуцлагагүй хандсан"

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгээс "Авлига" хорооллын талаар тодрууллаа.


Нийтийн эрх ашгийг зөрчиж, усны сан бүхий газарт үерийн эрсдэл үүсгэж баригдаж буй "Авлига хороолол" гэх хотхоны барилгын ажлыг зогсоож, хоёр блокыг нураах захирамжийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гаргасан. Гэвч хууль эрхзүйн хүрээнд тус барилгын ажил нь зөрчилгүй учир ашиглалтад оруулна гэдгийг тус компанийн удирдлагууд мэдээлж байна.

Энэ талаар БХБ-ын сайд Ц.Даваасүрэнгээс тодруулахад "Саяхан хотын дарга Д.Сумъяабазар шийдвэр гаргаж, газрыг нь чөлөөлөх арга хэмжээг авах мэдэгдлийг хүргүүлсэн. Тодорхой хугацааны дотор газар чөлөөлөх арга хэмжээг авахгүй бол албадлагын үйл ажиллагаа эхлэх ёстой. Бид энэ барилгын зөвшөөрлийг олгохдоо бичиг баримтын бүрдлийг хангаж уу гэдгийг судалж байна. Хэрвээ бичиг баримтын бүрдлийг хангаагүй бол барилгын ерөнхий байцаагчийн дүгнэлт гаргаж, шууд албадан буулгах арга хэмжээг авна. Одоогийн өгч байгаа мэдэгдлийг тус компани шүүхийн байгууллагад өгчихсөн.

Шүүх бидний мэдэгдлийг түр хугацаанд түдгэлзүүлнэ шүү дээ. Тэр хооронд барилгын ажлаа үргэлжлүүлэх боломжийг шүүх байгууллага олгоод байна.

"Авлига" хороололын барилгын ажлыг зогсооход шүүх туйлын хариуцлагагүй хандсан. Илт усны эх үүсвэр бүхий газар барилгын ажил эхлээд байхад "болно" гэдэг шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргаж, өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Бид үе шаттай арга хэмжээ авч, хамтран ажиллаж байна. Нэг бодлогоор ажиллаж, шийдвэрийг гаргаад явж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж