Энэ хичээлийн жилд 5, 6 дугаар ангийнхан "Pearson" хөтөлбөрийг үзнэ

Энэ хичээлийн жилд 5, 6 дугаар ангийнхан "Pearson" хөтөлбөрийг үзнэ

Энэ хичээлийн жилд 5, 6 дугаар ангийнхан "Pearson" хөтөлбөрийг үзнэ
Боловсрол шинжлэх ухааны яамнаас өнөөдөр "Pearson English" хөтөлбөрийн талаар танилцуулга хийлээ. “Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг өнгөрсөн зургаан сарын хугацаанд туршилтаар 38 сургуульд хэрэгжүүлжээ.
Туршилтаас өмнө сурагчдаас авсан гарааны үнэлгээгээр англи хэлний түвшин 29 хувьтай байсан бол хавар төгсөхөд 47 хувьд хүрч 20 орчим хувийн ахиц гарсан байна. Тиймээс энэ хичээлийн жилд төрийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургуулийн V-VI ангийн 140 орчим мянган сурагчийг энэ хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлээд буй.
Цаашид 2024-2025 оны хичээлийн жилд III – IV анги, VII-VIII ангид, 2025-2026 онд үндэсний хэмжээнд “Pearson English” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.
"Pearson" нь орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан хөтөлбөрийн агуулга, хэрэглэгдэхүүн, үнэлгээ, аргачлал, багшийн хөгжил бүхий сургалтын цогц платформ юм.
Тус хөтөлбөр нь дижитал платформ болон танхимын сургалтын хосолсон хэлбэрийг сургалтда ашигладаг. Агуулгыг олон улсын жишгийн дагуу боловсруулсан, багшийн хөгжил болон заах арга зүйг хөгжүүлэх, ажлын ачааллыг бууруулах, сурагчийн сурлагын ахицыг үнэлэх боловсронгуй аргачлалтай гэдгээрээ онцлог.
"Pearson" байгууллагатай хамтран төрийн өмчит Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын заах арга зүйд дэмжлэг үзүүлэх, үндэсний сургагч багш бэлдэх ажлын хүрээнд англи хэлний багш нараас олон улсын түвшин тогтоох шалгалт авчээ. Цаашид багш нарын англи хэлний мэдлэг, ур чадвар, олон улсын заах арга зүйн сургалтуудыг үе шаттай зохион байгуулах юм байна.
Өнөөдрийн байдлаар 120 үндэсний сургагч багш бэлдэж, 1600 гаруй багш олон улсын англи хэлний хөтөлбөрийн заах арга зүйн сургалтад хамрагдаад байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-08 213.87.134.237

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Cop 2023-09-08 202.126.90.64

Хэзээ бид математик, физик, химийг шүтнэ тэр цагт манай улсын хөгжил ирэх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж