БНХАУ-аас анх удаа эмэгтэй Элчин сайд томилогдох уу?

БНХАУ-аас анх удаа эмэгтэй Элчин сайд томилогдох уу?

БНХАУ-аас анх удаа эмэгтэй Элчин сайд томилогдох уу?

БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнү Руй өчигдөр нутаг буцаж буйгаа зарлав. Түүний оронд Хятадын Гадаад харилцааны яамны Азийн газрын дэд дарга Шэнь Минь Жуань гэх эмэгтэй томилогдон ирэх магадлал өндөр байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургадугаар сард БНХАУ-д айлчлах үеэрээ хуучин “Шэнь хуа” буюу одоогийн “China enegy” компанийн төлөөлөлтэй ажлын уулзалт хийсэн. Тэр уулзалтад БНХАУ-с Монгол Улсад суух элчин сайд Цай Вэнь Рүй /Cai Wen Rui/-г дагалдаж очсон хүмүүс дотор Хятадын гадаад харилцааны яамны Aзи тивийн асуудал хариуцсан газрын дэд дарга Шэнь Минь Жуань /Shen Min Juan/ гэдэг бүсгүй байлцсан нь Монголын зочид төлөөлөгчдын анхааралд өртсөн байдаг.

Улмаар түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй тусгайлан танилцуулсан байх магадлалтай аж. Хүмүүс түүнийг Монгол Улсад суух дараагийн Бүрэн эрхт Элчин сайд гэж таамаглаж байна.

Хятадын Бай Дү https://www.baidu.com/  хайлтын системд тэр бүсгүйн тухай маш товчхон танилцуулга тавигджээ. Тухайлбал, Шэнь Минь Жуань Хятадын гадаад харилцааны яамны Ази тивийн асуудал хариуцсан газрын дэд дарга гэснээс өөр ямар ч мэдээлэл алга. Энэ нь тэр хүний хийж буй ажил төрлийн онцлогоос шалтгаалсан байж мэднэ. Нөгөөтэйгүүр, Хятадын эрх баригчдын зүгээс мэдээлэлд тавих хяналт чангарснаас шалтгаалсан гэх таамаг байна. Монгол Улс дахь томилгооны хугацаа нь дуусч, нутаг буцаж буй Элчин сайд Цай Вэнь Руйгийн хувьд ч Хятадын гадаад харилцааны яаманд Азийн газрын дэд даргын албан тушаалын хэмжээнд ажиллаж байсан юм.

Шэнь Минь Жуанийн тухай мэдээ мэдээлэл Хятадын интернэтэд маш хомс юм байна.  Сүүүлийн үеийн мэдээлэлд дурдсанаар саяхан БНХАУ-аас АНУ-д суух Элчин сайдаар томилогдсон Хятадын Элчин Шиэ Фен /Xie Feng/ 2014 онд анх Индонез Улсад суух элчин сайдаар томилогдож очход тэндэх Элчин сайдын яамны ажиллагсад дотор Шэнь Минь Жуань  байлцжээ.

http://id.china-embassy.gov.cn/gdxw/201406/t20140603_2082191.htm/

Хятадын хамгийн хөгжингүй мужийн нэг Жө Жиан мужийн Дө чин III дунд сургуулийн элсэлтэд зориулсан нэгэн сурталчилгаанд, https://www.applysquare.com/m_i-cn/S3433000367_zs_Xyh5Coiwo3/ Бүгд Найрамдах Индонез Улсад суух Элчин сайдын яамны 1-р нарийн бичиг, олон удаа нам төрийн удирдах хүмүүст орчуулагч хийж явсан Шэнь Минь Жуань тус сургуулийг 1990  онд төгсч, нэр хүндтэй Бээжингийн их сургуульд орсон тухай бахархан тэмдэглэжээ.

Тэгэхээр Шэнь Минь Жуань Индонез хэлний орчуулагч төдийгүй Хятадын дипломат албанд Азийн бодлогын чиглэлээр мэргэшсэн байж болох юм.

Мөн БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орны талаар 2016 онд гарсан нэгэн мэдээнд тус улсын Гадаад харилцааны яамны Ази тивийн асуудал хариуцсан газрын Зүүн өмнөд азийн хэлтсийн дарга Шэнь Минь Жуань төвдөд ажилласан тухай дурьдсан нь түүнийг өмнө нь ямар хариуцлагатай ажил гүйцэтгэж байсныг илтгэнэ.   /http://ls.wenming.cn/toutu/201607/t20160711_2685725.htm/

Хятадын төрийн албан хаагчдын тушаал өгсөх мерит зарчмаар 2016 онд нэгэнт яамны хэлтсийн дарга болсон хүн тушаал ахиж газрын дэд дарга, дарга болж шат ахисан байх боломжтой. Учир нь Хятадаас Монгол Улсад суух Элчин сайд нь харъяа яамныхаа газрын даргын статустай байдаг. Тэгвэл Хятадтай хил залгаа Орос, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Энэтхэг зэрэг улсад суух Хятадын элчин нар бүгд дэд сайдын статустай байдаг. Иймээс Монголын төр, засгийн тодорхой албан тушаалтан Хятадын Элчин сайдтай удаа дараа уулзаад ч тодорхой үр дүнд хүрч чадаагүйн нэг шалтгаан нь Монгол Улсад суух Хятадын элчингийн статустай холбоотой гэж үздэг аж.

Д.МЯГМАРДОРЖ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БЗД-ийн иргэн ... . 2023-09-08 202.21.108.1

Манай хэдэн элчин нэртэй ..намын гишүүнчилэлээр МАН томилогддог хэдээс л хамаагүй ..өндөр хэлний боловсролтой юм байна … Манай хэд гэж …НИ ХОА г ч мэдэхгүй …хүнл харвал ёслоолд л Гар барьж явдаг хэдийг ОЛОН хэл мэддэг хүмүүсээр солих хэрэгтэй л дээ..

Avatar

Нэргүй 2023-09-08 213.87.134.237

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-08 66.181.190.82

харьцаа муудна гэсэн үг үү. нүүрсний наймаа bye bye. 3-4 жилд хэрэгтэй хэрэггүй цуглуулснаа дуусгана. түркээс зөөж дээ.

Avatar

манайх хамхуул 2023-09-08 103.57.92.127

хятадын эз муудсанаас 3 зорилго тавьсан. бүхнийг дотоодоосоо хангана. сүүлд бас 3 зорилт гаргасан. одоо тэдгээрийгээ хатуу хэрэгжүүлэх нь.

Avatar

Нэргүй 2023-09-08 66.181.190.82

цай номер хоёроор хэл усгүй хүн ирэх юмуу. төвдөд байсын бол толгой тархи нь компот болсон гэсэн үг. хоёрдугаарх компоттой цай.

Avatar

Нэргүй 2023-09-08 68.146.199.167

Nutag butsaj bgaa said sain ajillasan gej bidoj bna. Xarin daraachiin xun er em bx n xamaagui umnux elchingiin xemjeend sain ajillaval zugeer bna

Avatar

Нэргүй 2023-09-08 172.59.189.27

гадаад орнууд Монголд гайгүй хүнээ хэзээ томилдог байсын,

Avatar

х***а 2023-09-08 64.119.30.83

өмхий х***а нар Монголыг үнэн ялгаварлан хандаж байгаа юм байна. Улс орноо төлөөлөх элчин сайд нар яг ижил зиндааны статустай байх ёстой. монголд л болохоор хэлтэсийн даргын хэмжээний хүн ирдэг. үээн доромжлол уу.

Avatar

Нэргүй 2023-09-08 66.181.160.78

Балай шахуу юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж