Санхүү, эдийн засгийн их сургуулийн барилгыг нураажээ

Хуучирсан мэдээ: 2023.09.08-нд нийтлэгдсэн

Санхүү, эдийн засгийн их сургуулийн барилгыг нураажээ

Санхүү, эдийн засгийн их сургуулийн барилгыг нураажээ
Санхүү эдийн засгийн их сургуулийн барилгыг бүрэн нураажээ. Монголын анхны архитектор Б.Чимидийн зураг төслөөр ууган их сургуулийн барилгын нэг Санхүү эдийн засгийн их сургуулийн төв байрыг 1956 онд барьж байгуулсан. Тухайн үед нийслэл Улаанбаатар хотод хоёр неоклассик барилгыг ашиглалтад оруулсны нэг нь одоогийн СЭЗИС-ийн хичээлийн төв байр юм. Харин нөгөө нь Улсын төв музейн барилга буюу Байгалийн түүхийн музейн барилга байсан гэдгийг судлаачид хэлж буй.
Өмнө нь их сургуулийн хичээлийн байрны нүүрэн хэсэгт урсгал засвар, үйлчилгээ хийх үед 2022 оны наймдугаар сарын 31-ий өдөр нуралт үүсч байсан.
Монголын орчин цагийн анхны архитекторын бүтээлийг буулгаж байгаад зарим судлаач, мэргэжилтнүүд харамсаж буйгаа илэрхийлж байгаа юм. Их сургуулийн барилгыг 2019 онд соёлын өвд бүртгэсэн байдаг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж