"Их-20"-ийг алгассан Ши Жиньпин үерт нэрвэгдсэн нутагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2023.09.08-нд нийтлэгдсэн

"Их-20"-ийг алгассан Ши Жиньпин үерт нэрвэгдсэн нутагт ажиллаж байна

"Их-20"-ийг алгассан Ши Жиньпин үерт нэрвэгдсэн нутагт ажиллаж байна

Маргааш эхлэх Их-20 бүлгийн удирдагчдын чуулганыг алгассан Хятадын дарга Ши Жиньпин үерийн гамшигт өртсөн зүүн хойд хэсгийн нутгуудад ажиллаж явна. Хятадын хойд хэсгээр өнгөрсөн долдугаар сарын сүүлчээс наймдугаар сарын эхээр их хэмжээний хур тунадас орж, өргөн уудам нутгийг сүйрүүлж, тариалангийн талбай үерт автсан.

Ши Жиньпин өчигдөр Хэйлунжян мужийн Лонгванмиао тосгонд орон нутгийн оршин суугчдад бэрхшээлээ даван туулж, амьдралыг хэвийн байдалд нь оруулахын төлөө ажиллахыг уриалсан гэж тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Мөн иргэдэд учирсан хохирол, өдөр тутмын хэрэгцээний бараа бүтээгдэхүүний хангамжийн талаар лавласан байна. Доксури хар салхины үлдэгдэлд нэрвэгдсэн Лонгванмиао дахь будааны тариалалт, эвдэрсэн барилга байшингуудыг үзжээ. "Ши Жиньпин БНХАУ-ын гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад дөнгөж энэ долоо хоногт очиж байгаа нь өмнөх Ху Жинтао, Зян Зэмин нараас хамаагүй удаан байсан нь тэрбээр эрх мэдлийг төвлөрүүлсний үр дагавар" гэж Сингапурын Үндэсний их сургуулийн Ли Куан Югийн Төрийн бодлогын сургуулийн дэд профессор Алфред Ву тайлбарлав. 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж