Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ирэх онд болох Парисын олимпод Оросын төрийн далбааг мандуулах ёсгүй гэж мэдэгдлээ. Гэхдээ Оросын тамирчдыг оролцуулах эсэх нь Олон улсын олимпийн хорооны (ОУОХ) шийдвэрлэх асуудал гэдгийг онцолсон. Мөн Олон улсын олимпийн хорооны хурлуудад Украины талыг оролцуулах ёстой гэсэн саналыг тэрбээр хэлжээ.
Дайны холбоотон Орос, Беларусийн тамирчид үндэснийхээ далбаан дор биш төвийг сахисан далбаан дор өрсөлдсөн ч энэ наадмыг бойкотлохоо Украин улс мэдэгдсэн.
Үүний зэрэгцээ Орос, Беларусь улсын баг тамирчидтай өрсөлдөхийг нь хориглосон спортын оддын карьерт сөргөөр нөлөөлж байна гэж Украины зарим тамирчид үзэж байна. Оросууд Украин руу эзлэн түрэмгийлсэн нь хэдэн арван мянган хүний аминд хүрч, хотуудыг сүйтгэж, эдийн засгийг сүйрүүлсэн. Оросын цэргүүд дайны эхэн үед Беларусийг Киев рүү довтлоход бэлтгэх газар болгон ашигласан.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ