Лаазалсан тарваганы мах нэвтрүүлэхээр оролджээ

Лаазалсан тарваганы мах нэвтрүүлэхээр оролджээ

Лаазалсан тарваганы мах нэвтрүүлэхээр оролджээ
Экологийн цагдаагийн албанаас тарваган тахал, хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлж ажилласнаар дараах зөрчлүүдийг илрүүлэн, цаашид үүсэх ноцтой үр дагавраас сэргийлж, холбогдох арга хэмжээг авлаа.
Тухайлбал, Завхан аймгийн Их-уул сум зургаан ширхэг, Өвөрхангай аймгийн Уянга сум хоёр ширхэг, Баянхонгор Эрдэнэцогт сум 10 ширхэг, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум 38 ширхэг, Ховд аймгийн Алтай сум 12 ширхэг, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум 16 ширхэг, Булган аймаг нэг ширхэг, тус аймгийн Хутаг-Өндөр суманд хоёр ширхэг, Улаанбаатар хотын Баруунтуруун шалган нэвтрүүлэх цэгээр хоёр ширхэг, Эмээлт дэх шалган нэвтрүүлэх цэгээр 12 ширхэг нойтон тарваганы мах, мөн лаазалсан тарваганы мах 11 ширхэг, нийт 112 ширхэг тарвага хууль бусаар агнасан, тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн шалгаж байна.
Ард иргэдэд тарвага агнах, тарваганы мах болон эд эрхтнийг бусдад худалдах, худалдан авах, тээвэрлэх гэх мэт хэнэггүй, хайхрамжгүй үйлдлээр өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-09-08 139.5.216.92

Дэндүү өлөн, насаараа идэх хоол уу, газрын харх иддэг, ёстой сэжгийн хүмүүс, бусдад бага гай бол!!!

Avatar

Зочин 2023-09-08 202.9.46.61

Бүр хөгжчихжээ хэхэ

Avatar

Нэргүй 2023-09-08 66.181.161.123

Баруунтүрүүн шүү.

Avatar

Нэргүй 2023-09-08 213.87.134.237

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-08 202.21.107.33

тарвага алсан бол тэр газартаа хөдөө хээр идэж ууж цуслчихаад дан биеэрээ хотод ирж болдоггүй юм уу хотын иргэн би тарваган тахалаар үхмээргүй л байна шүү

Avatar

Нэргүй 2023-09-08 202.131.225.197

ulun ulnuud shu bur neg

Avatar

Нэргүй 2023-09-08 124.158.67.204

Монголын терийн боолууд ард тумнээ дээрэмдэхдээ л сайн. Том хулгайч нараа харангуут л гелелзеед ундаг шуу дээ. Хумуус ганц 2 боловсруулсан тарваганы мах идэж болно. Харин нойтон мах болохгуй нь ойлгомжтой. Тахал нь махнаас уусдэггуйг бугд мэддэг.

Avatar

Irgen 2023-09-08 103.212.119.205

Хэзээ тарвага агнаж оруулж болдгийг зарлана уу.

Avatar

Зочин 2023-09-08 59.153.115.254

ТАРВАГА ГҮЙЦСЭН БАЙНА.Аргагүй есөн сар гарчээ.Сайхан хоёр амьтан байна даа.

Avatar

Зочин 2023-09-08 59.153.115.123

хүмүүс нь ч яасан нарийн аргатай болчихсон юм шалгалтынхан ч Мар сайн болчихсон юм гэтэл хэдэн арван тонноор том машин воганоор нүүрсээ гаргачихаад олж чадахгүй юм гайхаал байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж