Лаазалсан тарваганы мах нэвтрүүлэхээр оролджээ

Хуучирсан мэдээ: 2023.09.08-нд нийтлэгдсэн

Лаазалсан тарваганы мах нэвтрүүлэхээр оролджээ

Лаазалсан тарваганы мах нэвтрүүлэхээр оролджээ
Экологийн цагдаагийн албанаас тарваган тахал, хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлж ажилласнаар дараах зөрчлүүдийг илрүүлэн, цаашид үүсэх ноцтой үр дагавраас сэргийлж, холбогдох арга хэмжээг авлаа.
Тухайлбал, Завхан аймгийн Их-уул сум зургаан ширхэг, Өвөрхангай аймгийн Уянга сум хоёр ширхэг, Баянхонгор Эрдэнэцогт сум 10 ширхэг, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум 38 ширхэг, Ховд аймгийн Алтай сум 12 ширхэг, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум 16 ширхэг, Булган аймаг нэг ширхэг, тус аймгийн Хутаг-Өндөр суманд хоёр ширхэг, Улаанбаатар хотын Баруунтуруун шалган нэвтрүүлэх цэгээр хоёр ширхэг, Эмээлт дэх шалган нэвтрүүлэх цэгээр 12 ширхэг нойтон тарваганы мах, мөн лаазалсан тарваганы мах 11 ширхэг, нийт 112 ширхэг тарвага хууль бусаар агнасан, тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн шалгаж байна.
Ард иргэдэд тарвага агнах, тарваганы мах болон эд эрхтнийг бусдад худалдах, худалдан авах, тээвэрлэх гэх мэт хэнэггүй, хайхрамжгүй үйлдлээр өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж