Энэ онд машины импорт 21,7 хувиар буурчээ

Энэ онд машины импорт 21,7 хувиар буурчээ

Энэ онд машины импорт 21,7 хувиар буурчээ

Гаалийн ерөнхий газраас Монгол Улсын энэ оны эхний найман сарын гадаад худалдааны мэдээг өнөөдөр /2023.09.08/ хүргэлээ. Нийт барааны эргэлт 15 мянга 950 ам.доллар байгаагаас экспорт 10 мянган сая ам.доллар, импорт 5,9 ам.доллар байна. Гадаад худалдааны нийт барааны эргэлтийг тэргүүлэгч улсаар нь авч үзвэл:

  • Хятад- 39,7 хувь,
  • Орос- 27,2 хувь,
  • Япон- 7,8 хувь,
  • Өмнөд Солонгос- 4,4 хувь,
  • Америк- 3,3 хувь байгаа юм.

Гол нэрийн барааны импортын бүтцээс харвал 21,1 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 7,6 хувийг суудлын автомашин, 4,6 хувийг ачааны автомашин, 2,1 хувийг цахилгаан эрчим хүч, хоёр хувийг чанаржуулаагүй хийсэн гангаар хийсэн бусад цулдаа ба туйлан, 1,9 хувийг чиргүүл, хагас чиргүүл, өөрөө явагч биш бусад тээврийн хэрэгсэл эзэлж байна. Импортоор орж ирж байгаа машины татан авалт өнгөрсөн оноос буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Тодруулбал, 2022 оноос суудлын машины импорт 1,7 хувиар, ачааны машин 21,7 хувиар буурсан байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энхтайван 2023-09-08 66.181.160.16

Бичнэ гэж жинхэнэ асуудал болжээ.Тоо сурах хэрэгтэй юм байнаа.

Avatar

Нэргүй 2023-09-08 213.87.134.237

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-08 202.126.89.96

Тоо уншиж чадахгүй байж мэдээ бичих хэрэггүй дээ дүү минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж