Юанийн ханш сүүлийн 16 жилийн доод түвшинд хүрч унав

Юанийн ханш сүүлийн 16 жилийн доод түвшинд хүрч унав

Юанийн ханш сүүлийн 16 жилийн доод түвшинд хүрч унав

Хятадын экспорт дөрвөн сар дараалан буурсны дараа мөнгөн тэмдэгт юанийн ханш сүүлийн 16 жилийн доод түвшинд хүрч унасан нь дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хэтийн төлөвийн талаарх санаа зовнил улам нэмэгдэж байна. Албан ёсны мэдээллээр, наймдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспорт 8.8 хувиар буурч, юанийн ам.доллартай харьцах ханш 2007 оноос хойших хамгийн доод түвшиндээ хүрч суларчээ. Энэ нь цар тахлын эсрэг хатуу хориг, хязгаарлалтын "Тэг ковид" бодлогоо зогсоож, хилээ нээснээс хойш Хятадад эдийн засгийн хүндрэл үүсээд буйг харуулж байна гэж шинжээчид дүгнэж байна.

Хятадын валютын ханш 0,1 хувиар буурч, нэг ам.доллар нь 7,3259 юаньтай тэнцэж байна.

Хятадын экспортын хэмжээ буурсныг эдийн засагчид голчлон дэлхийн хэмжээнд өндөр байгаа инфляцийн түвшинтэй холбон тайлбарлаж байна. Экспортын бууралт төсөөлж байснаас бага байсан ч өнгөрсөн долдугаар сард 14.5 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Ерөнхийдөө өнгөрсөн наймдугаар сард  барууны орнуудад хийсэн экспорт мэдэгдэхүйц буурч, АНУ-д борлуулсан бараа бүтээгдэхүүний хэмжээ өмнөх оны мөн үеэс 17 хувиар буурсан байна.

Гэтэл Украины дайныг үл харгалзан Кремльтэй хийсэн худалдааны харилцаа гүнзгийрч, Орос руу хийсэн экспорт 63 хувиар өсчээ.

Түүнчлэн цахилгаан автомашины үйлдвэрлэл нэмэгдсэнээр Хятадын автомашины экспорт нэмэгдэж, энэ оны эхний найман сарын хугацаанд 104 хувиар өссөн байна.

Хятадын хэрэглэгчдийн эрэлт суларсан нь импортод цохилт болжээ. Хэрэглэгчдийн эрэлт өнгөрсөн оны мөн үеэс 7.3 хувиар буурсан байна. Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал үргэлжилж байгаа бөгөөд айл өрхүүд томоохон бүтээн байгуулагчдын төслөөс татгалзаж, шинэ барилгуудыг бүрэн барьж дуусгахаар тэмцэж байна.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-08 202.55.188.118

үнэт цаасны хөөрөгдөл хортлй. өшөө унах учиртай

Avatar

Нэргүй 2023-09-08 172.59.201.194

unasan bish changaraad baiga yum bishuu yun 7.32

Avatar

Нэргүй 2023-09-08 213.87.134.237

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж