Сахилгагүй Санна Марин улс төрөөс явжээ

Сахилгагүй Санна Марин улс төрөөс явжээ

Сахилгагүй Санна Марин улс төрөөс явжээ

Европын хамгийн залуу удирдагчдын нэг, Украиныг дэмжигч хүчтэй дуу хоолой, Финландын ерөнхий сайд асан Санна Марин улс төрийг орхиж буйгаа өчигдөр /2023.09.07/ зарлав. Тэрбээр Финландын улс төрөөс явж, Лондонд төвтэй төрийн бус байгууллагад ажиллах болжээ. Тодруулбал, Санна Марин "Дэлхийн өөрчлөлт шинэчлэлтийн Тони Блэйр хүрээлэн"-д стратегийн зөвлөх хийнэ.

Одоо 37 настай Санна Марин 2019 онд албан тушаалаа хүлээж авсан бөгөөд энэ оны дөрөвдүгээр сарыг хүртэл зүүн төвийн таван намын эвслийг тэргүүлсэн.

Covid-19 цар тахалтай тэмцэхэд оруулсан түүний хувь нэмрийг улс орон өндрөөр үнэлж байв. Мөн Украин дахь дайнд дуу хоолойгоо өргөх болсноор олон улсад нэр хүнд нь өсчээ. Түүнийг албан тушаалдаа байх хугацаанд Финланд улс НАТО-ийн 31 дэх гишүүн орон болсон гээд Санна Маринтай холбогдох гавьяа олон бий.

"Цааш явах цаг боллоо. Шинэ ажил үүргээ хүлээж авахыг тэсэн ядан хүлээж байна. Энэ нь Финландад ч ашиг тусаа өгнө гэдэгт би итгэж байна. Би Финландын сонгогчдод шинэ албан тушаалаараа дамжуулаад илүү сайн үйлчилж чадна гэдэгтээ итгэж байна. Шинэ ажил үүргийнхээ хүрээнд сайн засаглал, технологи, уур амьсгал, жендерийн тэгш байдал зэрэг сайн мэдэх бодлогын асуудлуудаараа олон орны засгийн газар, удирдагчдад зөвлөж ажиллана" гэж Санна Марин ярьжээ. Тэрбээр энэ сарын эхээр Социал демократ намын даргын суудлаасаа буусан.

Санна Марин ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа хэд хэдэн удаа дуулиан шуугианд холбогдож байв. Тухайлбал, 2022 онд түүний найзуудтайгаа наргиж буй зураг цахим сүлжээнд тарж, хамгийн сахилгагүй ерөнхий сайдаар нэрлэгдсэн.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-08 213.87.134.237

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-08 172.56.192.59

Ижилүүдийн гэрт өссөн тархи толгой нь эргэсэн пидорас. Улсаа барууны боол болгож цаадуулынхаа захиасыг гүйцэлдүүлээд зaйлахшив. Аягүйдвэл брит,ану иргэншилтэй бх даа

Avatar

Монгол 2023-09-08 202.55.191.194

орчин үеийн евро улс төрчид ийм л мулгуу байна даа, бүгд амеркт бэлтгэгдсэн.

Avatar

Нэргүй 2023-09-08 203.169.50.236

manaihaar obuna shdee

Avatar

Нэргүй 2023-09-08 202.126.89.227

Бас том яриад зайлж бноо хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж