"US Open"-ийн хагас шигшээд Алкараз Медведевтэй, Жокович Шелтонтой учраа таарав

"US Open"-ийн хагас шигшээд Алкараз Медведевтэй, Жокович Шелтонтой учраа таарав


Энэ жилийн талбайн теннисний хамгийн сүүлийн Их Дуулга Нью Йорк хотноо хоёр дахь долоо хоногтоо үргэлжлж байна. Тэмцээний хагас шигшээд тоглох тамирчид тодроод байна. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд тус тэмцээний чансааг тэргүүлэгч Испанийн К.Алкараз Германы [12] А.Зверевийг 6:3, 6:2, 6:4 харьцаатай хожиж ОХУ-ын [3] Д.Медведевтэй оноолт таарав. Д.Медведев өмнөх тойрогтоо өөрийн улсын теннисчин [8] А.Рублёвыг 6:4, 6:3, 6:4 харьцаатай хожсон юм. Тус хоёр тамирчин өмнө нь гурван удаа учраа тааран тоглоход Испанийн тамирчин хоёрт нь илүүрхэж байв.

Сербийн домогт тамирчин [2] Н.Жокович АНУ-ын [9] Т.Фрицийг 6:1, 6:4, 6:4 харьцаатай хожсоноор хагас шигшээд шалгарав. Түүний өрсөлдөгч нь тэмцээнийг зохион байгуулагч улсын 20 настай тамирчин Б.Шелтон байх юм.

Тэрбээр өмнөх тойрогт [10] Ф.Тиафог 6:2, 3:6, 7:6, 6:2 харьцаатай хожиж анх удаа Их Дуулгын хагас шигшээд шалгараад байна. Н.Жокович, Б.Шелтон нар өмнө нь хоорондоо огт тоглож байгаагүй бөгөөд 20 настай залуугийн эсрэг ахмад туршлагатай тамирчны өрсөлдөөн тун сонирхолтой болох хүлээлттэй байна.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээд АНУ-ын хоёр тамирчин шалгарав. [6] К.Гауфф өмнөх тойрогтоо [20] Е.Остапенког 6:0, 6:2 харьцаатай төвөггүй хожиж шалгарсан бол түүний эсрэг Чехийн [10] К.Мухова тоглох юм.

Чехийн тамирчин өмнөх тойрогтоо Румын улсын С.Кирстиг 6:0, 6:3 харьцаатай хожсон юм. Тус тэмцээний дараа гарах шинэчлэгдсэн дэлхийн чансааг тэргүүлэх гэж буй [2] Беларусын А.Сабаленка БНХАУ-ын [23] Ч.Женгийг 6:1, 6:4 харьцаатай хожиж хагас шигшээд шалгарав. Түүний өрсөлдөгч нь АНУ-ын [17] М.Кийз байх бөгөөд тэрбээр өмнөх тойрогтоо Чехийн [9] М.Вондроусоваг 6:1, 6:4 харьцаатай хожсон юм. А.Сабаленка, М.Кийз нар хоорондоо өмнө нь гурван удаа тоглоход Сабаленка хоёрт нь хожиж байв. Харин К.Гауфф, К.Мухова нар хоорондоо нэг л удаа тоглож байсан бөгөөд К.Гауфф тус тоглолтонд хожиж байв. Эмэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолтууд Улаанбаатарын цагаар 2023.09.08-ны өглөө 7 цагаас Нью Йорк хотын Артур Эш стадионд К.Гауфф, К.Мухова нарын тоглолтоор эхлэн явагдана. А.Сабаленка, М.Кийз нарын тоглолт түүний дараа шууд үргэлжлэн явагдах юм. Харин эрэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолтууд 2023.09.09-ны шөнө 3 цагаас эхлэн тус тус явагдах хуваарьтай байна.

Г.Хантулга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-08 213.87.134.237

>>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж