Өмнөд Солонгосын сурагчдын эцэг эхчүүдийн дарамтаас болж бага сургуулийн өөр нэг багш амиа хорлож нас барсан талаар Дэжон хотын цагдаагийн газраас өнөөдөр мэдээллээ. 40 гаруй насны эмэгтэй багш хоёр хоногийн өмнө гэртээ өөрийгөө гэмтээн амиа хорлох оролдлого хийснийг олж, Дэжон хотын эмнэлэгт хүргэсэн боловч гэмтлээ даалгүй нас баржээ.
Ар гэрийнхнийх нь мэдээлснээр тухайн багш нь эцэг эхчүүдийн зүгээс хүүхэд хүчирхийллийн асуудлаар олон удаа худал гомдол гаргаж, асуудал үүсгэнээс удаан хугацаанд сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдаж байсан гэв.
Тодруулбал, эцэг эхчүүдийн гаргасан хүүхэд хүчирхийллийн гомдлоос болж 2019 онд тухайн багш хуулийн байгууллагад шалгагдаж байсан бөгөөд 2020 онд хэрэг нь хэрэгсэхгүй болжээ.
Үүнээс өмнө Сөүлийн өмнөд хэсгийн бага сургуулийн багш 20 гаруй насны эмэгтэй амиа хорлосон бөгөөд түүний хэрэг нь орон даяар багш нарын эсэргүүцлийн жагсаалыг өдөөсөн. Өмнөд Солонгосын эцэг эхчүүд, сурагчдын багш нартай харилцах хандлага хүндлэлгүй, дээрэнгүй болж, цахим ертөнцөд доромжилж, дарамтлах нь ихэссэнээс болж гэмгүй нэгэн багш амиа хорлосноор боловсролын салбарт том харанга дэлдсэн.
Эдгээр хэргийн дараа Өмнөд Солонгосын засгийн газар багш нарын эрх, анги танхим дахь эрх мэдлийг нэмэгдүүлэхийн тулд янз бүрийн арга хэмжээ авахыг эрэлхийлж байна.
ЭХ СУРВАЛЖ: YONHAP
Холбоотой мэдээ