Хятад улс аравдугаар сард "Бүс ба зам" бага хурлыг Бээжин хотноо зохион байгуулна. Хуралд 90 улсын төлөөлөгч хүрэлцэн ирж оролцохыг өчигдөр /2023.09.07/ мэдэгдлээ. "Бүс ба зам" Олон улсын хамтын ажиллагааны гурав дахь форум нь тус санаачлага үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойтой давхцаж байна.
Сербийн ерөнхийлөгч Александр Вучич, Аргентины ерөнхийлөгч Алберто Фернандез зэрэг олон улсын удирдагчид бага хуралд оролцоно. Түүнчлэн ОХУ-ын ерөнхийлөгч Путин ч энэ үеэр Хятадад айлчлахаар төлөвлөж буйг түүний туслах Юрий Ушаков мэдэгдэв.
"Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны баримт бичигт дэлхийн 150 гаруй орон, 30 гаруй олон улсын байгууллага гарын үсэг зуржээ. Сүүлийн 10 жилд уг санаачлага асар их үр өгөөжийг өгч, хамтын ажиллагааны 3000 гаруй төсөл хэрэгжүүлсэн байна. Мөн нэг их наяд орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин хэлжээ.
Дэлхийн худалдааны дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд эртний торгоны замыг сэргээн босгох зорилготой "Бүс ба зам" санаачлагыг Хятадын геополитик, эдийн засгийн нөлөөгөө түгээх хэрэгсэл гэж шүүмжлэгчид үздэг.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ