"Боловсрол улс орныг аврахгүй" гэж оюутнуудад ухуулсан гэв

"Боловсрол улс орныг аврахгүй" гэж оюутнуудад ухуулсан гэв

"Боловсрол улс орныг аврахгүй" гэж оюутнуудад ухуулсан гэв

Кремлийг дэмжигч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр болон Хятадын нийгмийн сүлжээний "Weibo" хаягуудаар "Боловсрол улс орныг аврахгүй. Бидэнтэй нэгдээрэй" гэсэн уриаг бичсэн зурагт хуудас тарж эхэлжээ. Энэ зурагт хуудсыг Харьковын их, дээд сургуулийн оюутнуудад тараасан гэв.

Энэ нь оюутнуудыг сурч боловсрохын оронд Украины армид элс гэсэн утга агуулгатай ажээ. 

Харин Харьковын бүс нутгийн цэрэг татлагын төвийн хэвлэлийн ажилтан Олена Родина энэ талаар хэлэхдээ "Эдгээр ухуулах хуудас бол хуурамч. Тийм зүйл хэн ч хэвлэж тараагаагүй. Оросуудын тараасан зүйл үргэлж хуурамч байдаг. Боловсрол улс орноо аврахгүй гэдэг үзэл баримтлал бидэнд огт байхгүй. Украин хүүхдүүд сурсаар ирсэн, цаашид ч сурна" гэжээ. 

Украины Батлан ​​хамгаалах яам иргэдийг цэрэг татлагын төвд ирж, мэдээллээ баталгаажуулахыг уриалах мэдээллийн кампанит ажил явуулж байгаа нь үнэн боловч агуулгын хувьд тэс өөр юм.

"Эдгээр ухуулах хуудас нь мэдээллийн кампанит ажлын визуал болон текстийн агуулгатай тохирохгүй байна. Кампанит ажлын гол мессеж нь "Айдсаа хүлээн зөвшөөрөх нь зоригтой үйлдэл. Бидэнд зоригтой хүн хэрэгтэй" гэсэн үг байсан" гэж Олена Родина хэлэв. Мөн Украины Батлан ​​хамгаалах яамнаас зохион байгуулж буй кампанит ажилд оюутнууд хамрагдахгүй аж. Мэдээлэл баталгаажуулах энэ аян наймдугаар сарын дундуур эхэлсэн. Ингэхдээ иргэдийг цэрэг татлагын төвд ирж, цэргийн мэргэжлийн талаарх мэдээллээ шинэчлэхийг уриалсан 20 секундын бичлэг гарчээ. Бичлэгээс гадна алдартай цэргийн албан хаагчид, сайн дурынхныг дүрсэлсэн баннеруудыг ашиглаж байна. 

"Мэдээллээ шинэчлэх, цэрэг татлага явуулах хоёр нь хоорондоо тэс өөр зүйл" гэдгийг Украины Хуурай замын цэргийн командлалын штабын Боловсон хүчний хэлтсийн дарга, хурандаа Роман Хорбах онцоллоо. Мэдээлэл шинэчлэнэ гэдэг нь ирээдүйд иргэдэд мэдэгдэл хүргэх, дайчилгаа явуулахад хэрэг болох аж. 

Эх сурвалж: UKRINFORM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-08 45.154.108.18

Монголчуудаас огт ялгарахгүй малнууд. Монголд ч бас ийм үзэл баримтлалтай. Дунд сургуулийн сурагчдад 30 жил сургуулийн байр барьж өгөхгүй өнөөдрийг хүрсэн. "Сургууль барихаас мөнгө харамлвал, ирээдүйд шорон барина." гэж Отто Пон Бисмарк хэлсэн байдаг. Харамсалтай нь монголчууд ойлгохгүй.

Avatar

Эх оронч 2023-09-08 202.21.108.15

Өмхий худал хуурмагийн эзэд оросыг устгаж байж энэ дэлхий амар амгалан болно. Оросын ярьсан хэлсэн болгон нь худал хуурмаг байдгийг бүх дэлхий яс махандаа тултал ойлгож байна.

Avatar

Нэргүй 2023-09-08 213.87.134.237

==== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-09-08 59.153.115.254

Хохолууд гудамжнаас шууд л хүчээр баривчлаад цэрэгт дайчлаад байгаа юм. Ийм цэрэг яаж байлдах юм болдоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж