Хөндөх сэдэв: "Амьтны эрхтэй" араатнаас амиа яаж хамгаалах вэ!

Хөндөх сэдэв: "Амьтны эрхтэй" араатнаас амиа яаж хамгаалах вэ!

Хөндөх сэдэв: "Амьтны эрхтэй" араатнаас амиа яаж хамгаалах вэ!

Сүрэг нохойд бариулж буй эмэгтэйн зураг олон нийтийн сүлжээнд цацагдаж, буруутны эрэлд "улсаараа" морджээ. Араатанд бариулж буй эмэгтэйд туслаагүй гэх шалтгаанаар хажууд нь зогсч байсан автомашины жолооч буруутгагдан шалгагдаж байна. Нэг талаар тэрхүү жолооч бусдад туслаагүй  нь буруу ч нөгөө талаар өөрийнхөө амь насыг  араатнаас хамгаалах эрхтэй.

Харин хүн барьж идэх дээрээ тулсан нохдын эзэд энэхүү хэргийн гол буруутнууд юм.  Сүүлийн үед монголчууд амьтны эрхийг хамгаалах асуудлыг багагүй хөнддөг болсон. Гэвч "амьтны эрх"-тай араатнаас амиа яаж хамгаалах вэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна.  Өөрөөр хэлбэл, "амьтны эрх" нэг талдаа хүний эрхийг зөрчихөд хүргэж буй юм.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд нохойд хазуулсан хүмүүс өдөр бүр тогтмол очдог бөгөөд өдөрт дунджаар 15-20 хүн эмнэлгийн яаралтай тусламж авдаг байна.

Энэ бол багагүй тоо. Гудамжны золбин нохдын асуудалд анхаардаггүй дүүрэг, хороодоос эхлээд эзэнтэй мөртлөө хашаанаасаа сул, чөлөөтэй гаргаад явуулдаг хүмүүсийн хариуцлагагүй байдлаас золгүйгээр хохирч эрүүл мэнд, амь насаараа хохирч байна.  Гудамжаар нохойгоо сул чөлөөтэй, хошуувчгүй салхилуулж буй иргэд цөөнгүй. Үүнээс болоод хүүхэд нохойд нь уруулж, насан туршийн труматай болж үлдэж байгааг ч хэлэхгүй өнгөрч боломгүй.

УЛААНБААТАРТ 160 МЯНГА ГАРУЙ ЗОЛБИН НОХОЙ БАЙНА

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт золбин нохойны тооллогыг ЗӨСҮТ-тэй хамтран өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулсан. Тус тооллогыг хамгийн сүүлд 2018 онд хийсэн бөгөөд энэ удаа нийслэлийн суурьшлын бүс буюу 327 мянга 279 га талбайд 160 мянга 885 золбин нохой байгаа дүн гарчээ. Энэ нь нэг га-д дунджаар зургаан нохой байна гэсэн үг.

Мэдээж золбин нохдын шууд нэг дор устгах боломж эдийн засаг болоод хүний нөөцийн хувьд байхгүй ч энэ тоог багасгахын тулд үржлийг нь эхний ээлжид хязгаарлах шаардлагатай тулгарч байна.

ЗӨСҮТ-ийн амьтан судлаач Ц.Баяр “УБЗАА-тай хамтран төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт золбин нохойн тооллогыг хийсэн. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон золбин нохой тоологдсон бол Чингэлтэй дүүрэгт хамгийн цөөн тоологдсон. Мөн гэр хорооллын орчимд золбин нохой хамгийн өндөр буюу нийт золбин нохойн 70 орчим хувь нь, үйлдвэр болон компаниудын хашаа орчимд 20-25 орчим хувь, үлдсэн хувь нь орон сууцны хороолол орчимд байна” гэлээ. Тэгэхээр эрсдэл бүхий нөхцөл байдал тансаг хороолол, гэр хорооллын зах суурин хэсгийг ялгалгүй байна гэж ойлгож болно. Одоо тэгвэл бид ямар зохицуулалт хийх вэ? гэдэг асуулт гарч ирж байна. Үүнд Хотын ерөнхий менежер М.Баяраа "Нэгэнт эзэнгүй болсон, золбин нохдыг буудах, эсвэл унтуулах аргаар тоо толгойг нь хязгаарлахаас өөр аргагүй. Устгасан нохойн сэг зэмээр бордоо хийхээр хувийн хэвшилтэй хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа. Эхний ээлжид эзэнтэй бүх нохойг бүртгэлжүүлэн, кодлохоор үнийн судалгааг хийж байгаа. Цаашлаад золбин нохой, муурт үржил хязгаарлах мэс ажилбар хийж эхлээд байна" гэсэн юм.

Тэгвэл устгахаас өөр аргагүй нохдод хазуулсан тохиолдолд хариуцлага хүлээх эзэн байхгүй гэсэн үг. Харин хариуцах эзэнтэй ч хаагуур хамаагүй сэлгүүцэж, бусдыг айлгадаг нохдын эзэн холбогдогчдод хуулийн дагуу арга хэмжээ авах аж.

Учир нь гэр хорооллын бүсэд хашаанаасаа сул чөлөөтэй гарч яваа нохдод эзэд нь хүзүүвч, хошуувчийг заавал зүүлгэх ёстой байдаг байна. Хэрэв энэ төрлийн арга хэмжээ аваагүй бол эзэн нь өөрөө хуулийн хариуцлага хүлээнэ. Үүний нэг жишээ бол хоёр хоногийн өмнө /2023.09.07/ болсон үйл явдал. Тодруулбал, цагдаагийн байгууллагад Өмнөговь аймгийн Даланзадгад сум зургадугаар багт иргэн Э нь 5-6 нохойд хазуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл есдүгээр сарын 06-нд бүртгэгдсэн байна. Энэ дагуу тухайн үед яаралтай үед тусламж үзүүлэлгүй орхиж явсан гэх Toyota маркийн автомашинтай иргэн “Д”, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан иргэн “Н”, “Б”, “Б” нарыг олж тогтоон, Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйл “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх”, мөн хуулийн 20.15 дугаар зүйл “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах” хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

Тиймээс хашаандаа нохойтой л байвал хариуцлагаа ухамсарлаж, хамаарал бүхий нохдодоо анхаарал хандуулахыг уриалж байна.

ХАМГИЙН ИХ ЗОЛБИН НОХОЙТОЙ БЗД, СХД-ЭЭС ҮРЖИЛ ХААХ МЭС АЖИЛБАРЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ

Дүүргүүдийг авч үзвэл, Баянголд 1415, Баянзүрх дүүрэгт 64202, Сонгинохайрхан дүүрэгт 49726, Хан-Уул дүүрэгт 32840, Чингэлтэй дүүрэгт 3809, Сүхбаатар дүүрэгт 8889 эзэнгүй нохой байгаа аж. Нийслэлийн статистикийн газраас ирүүлсэн мэдээгээр хотын хэмжээнд 48128 нохой, 2139 муур тэжээвэр буюу эзэнтэй байна. Тиймээс тоо толгой ихтэй нохдыг цөөлөх хүрээнд “Гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах мэс ажилбар хийх” ажлын тендер сонгон шалгаруулалтыг зарлаад байгаа юм. Тус ажлын тендер сонгон шалгаруулалтыг гурван багц болгон зарлаж шалгарсан газруудтай гэрээ байгуулан ажлыг нийслэлээс эхлүүлжээ. Нэгдүгээр багц Чингэлтэй, Хан-Уул дүүргийн гэр хорооллын айл өрхийн 700 тэжээвэр нохойд үржил хязгаарлах мэс ажилбарыг наймдугаар сарын 24-ний өдрөөс эхлүүлсэн бөгөөд энэхүү ажил Чингэлтэй дүүрэгт 14 хоног, есдүгээр сарын 8-ны өдрөөс Хан-Уул дүүрэгт 14 хоногийн хугацаанд хийх юм байна.

Х️оёрдугаар багц Баянзүрх, Сүхбаатар дүүрэг, гуравдугаар б️агц Баянгол, Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах ажил сонгон шалгаруулалтын шатанд байгаа юм.

Батлагдсан төсвийн хүрээнд 2023 онд төвийн зургаан дүүргийн гэр хорооллын 3000 орчим нохойны үржил хязгаарлах ажлыг хийнэ. Энэхүү ажлыг хийснээр нохойны хяналтгүй үржлийг бууруулах, гудамж талбайд золбирох эзэнгүй нохойны тоог 20-30 мянгаар багасгаж иргэдийн аюулгүй амьдрах, зорчих нөхцөл бүрдэх аж. Гэсэн ч хариуцлагагүй эздийг чангатгаж, хуулийн хүрээнд асуудлыг ярихгүй бол сүрэг нохдод гудамж, талбайд бариулахгүй гэх баталгаа хэнд ч байхгүйг онцлох нь зүйтэй бизээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-08 213.87.134.237

===== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Иргэн 2023-09-08 139.5.219.150

Трума гэж юу байдаг юм? Англи үг зөв бичиж сурчихаад хэрэглэ л дээ. Сэтгүүлч ухаантай юм бол монголоороо зөв бичиж сур.

Avatar

Нэргүй 2023-09-08 202.131.230.162

үРЖИЛ ХААХ ГЭЖ БҮҮ ХУДЛАА ЯРЬ ЭНЭ АЖЛЫГ ХЭЗЭЭ Ч ХЭН Ч ХИЙХГҮЙ БААХАН МӨНГӨ АВААД ХЭСЭГ БҮЛЭГ ИЭТГЭЭДҮҮД МӨНГИЙГ НЬ ХУВААЖ АВААД БАРАГ САЯ НОХОЙД ХИЙСЭН ГЭЭД Л ӨНГӨРӨӨ ИЙМ ХУДЛАА ЮМ БҮҮ ХИЙ ҮРЖЛЭЭ ХААЛГАСАН НОХОЙ ДАХИАД Л ХҮН БАРИНА. ИЙМ ЮМ ХИЙХЭЭ БОЛИОЧ ХОТОД ЗЭРЛЭГ ЭЗЭНГҮЙ НОХОЙ БАЙХ ЁСГҮЙ, ЭЗЭНТЭЙ НОХОЙ ЭЗЭНТЭЙГЭЭ ХАМТ ГУДМАНД ХАМГААЛАЛАЛТТАЙ ХОШУУВЧТАЙ ГАРАХ ЁСТОЙ, ГУДМАНД НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД ЭЗЭНГЗЙ ЯВАА НОХДЫГ ШУУД УСТГА ӨӨР АРГА БАЙХГҮЙ, ЭЗЭНТЭЙ НОХОЙ ХЭРЭГ ХИЙВЭЛ ЭЗЭН НЬ ШУУД Б

Avatar

С.Эрдэнэ 2023-09-08 112.72.10.14

Тус аймаг гэлтгүй нохой тэжээдэг гэр хорооллын зарим иргэд маш хариуцлагагүй байна. Хэрэв та машинд сууж явсан бол хоосон гараараа нохойнууд руу дайрах уу? Тэгэхээр энэ явдалд тус аймаг эдгээр нохдын эзэдтэй тооцоо хийх нь зөв, тэнд байсан машин болгоны жолооч нартай тооцоо хийнэ гэж байхгүй!

Avatar

Нэргүй 2023-09-08 43.242.242.59

Монгол улс капиталист нийгэм байгуулж байгаа. Капиталист нийгмийг ардчилсан нийгэм гэж манайхан ярьдаг. Капиталист нийгэмд капидалист ёс суртахуун ноёрхдог. Машинтай хүн эмэгтэйд туслахгүй байгаа нь өөрийнхөө эрүүл мэнд амь насаа бодсон ардчилсан нийгмийн ёс суртахуун юм. Хэн ч үүнийг буруутгаж хариуцлага тооцож чадахгүй. Туслах үгүйы нь тэр хүний л асуудал. Социалист нийгэмд бол тэр хүн арга хэмжээ авахуулаад ажилгүй болох байсан.Социализмын үед энэрэнгүй ёс зүйтэй байсан

Avatar

Zocnin 2023-09-08 72.139.207.171

ter har machinations nohriig huuliin daguu shiitgeh heregtei.

Avatar

Нэргүй 2023-09-08 66.181.161.169

нийтийн орон сууцанд нохой тэжээхийг хоригломоор юмаа гадаа цэцэрлэгт шээж баагаад тэр орчинд хүүхэд тоглоод хэцүү л юмаа

Avatar

иргэн 2023-09-08 59.153.84.210

Анх нохойгоо тэжээж бгаад алдах төөрүүлэх хаях гэх мэт нохойн эздийн хариуцлагагүй байдлаас л энэ их олон ноход золбин зэрлэгшиж байгаа, тэгэхээр нохой тэжээж буй бүх иргэдийг бүртгэлжүүлж нохойнд нь код бүртгэл үүсгээд явах хэрэгтэй, Хэрвээ нохой нь алдагдаад бусад хүнд гэмтэл учруулбал эзнийг нь олоход амархан болно, мэдээж нохойн үржлийг бас зогсоох арга хэмжээг авах хэрэгтэй

Avatar

иргэн 2023-09-08 59.153.84.210

Богд ууланд бас золбин зэрлэг нохой их байнаа, буга гөрөөсийг барьж байна_ хүн рүү дайрах тохиолдол бас гарч байна_ анхааралдаа авна уу_

Avatar

Зочин 2023-09-08 59.153.113.229

нохой устгана гэж төсөв батлуулж аваад идчихдэг, одоо идэх мөнгөө ихэсгэх гээд үржил хязгаарлах, унтуулах энэ тэр гэсэн хүнлэг нэртэй илүү өндөр зардалтай аргуудыг санаачлаад явж байгаа улс нохой устгахгүй байх аа, нохойдоо биш хүндээ учир нь байгаа шүү

Avatar

Нэргүй 2023-09-08 66.181.161.141

ИЙМЭРХҮҮ МЭДЭЭНИЙ ДОР Л НОВШНУУДЫГ ИХ БАЙХ ЮМ. тэгээд ч "амьтны эрхтэй" гэнэ мэдээ хүн хазах эрх гэж байхгүй

Avatar

Нэргүй 2023-09-08 202.126.89.50

нохойд уруулсан хүний тоо гэхээр хүмүүс тоодоггүй. харин хазуулж байгаа бичлэг үзэнгүүт ойлгож байна. яагаад биеээрээ мэдэрч яс махаараа ойлгодог юм бэ. нохойгоо салхилуулж байгаад айлын хүүхдийн нүүр хазуулж, уруул амыг нь сэтлүүлчихээд хаяаад зугатдаг хүмүүс шүү хүн муулалтгүй. жилийн өмнө 2 ч хүүхэд нүүрээ уруулсан, нохойны эзэд олдоогүй камергүй учраас. ГУДАМЖИНД НОХОЙ САЛХИЛУУЛЖ ЯВАА ХҮМҮҮС НОХОЙ НЬ ДАЙРААД БАЙХАД МАНАЙ НОХОЙ УРДАГГҮЙ ГЭЖ ХЭРЭЛДЭХИЙГ НЬ ЯАНА

Avatar

ДЭМЖИГЧ-23 2023-09-08 103.57.93.135

Золбин нохдыг устгах хэрэгтэй. Тэд жорлон болон хогны дэргэдээс үл сална. Хүүхдүүд тэднийг авч явдаг бололтой. Нохой өвчин тараагч учир болгоомжлоход илүүдэх юун.

Avatar

Нэргүй 2023-09-08 192.82.65.88

Ми.Энхболдын охины нохой золбин нохойноос хээлтэх үед л нэг удаа нохойны устгалын хүчтэй хийсэн. Нохой устгалын мөнгийг МАН-ын ах дүү нар идээд дууссан байхаа.

Avatar

Нэргүй 2023-09-08 192.82.65.88

Нохой тэжээх дуртай хүмүүс гэр хороолол, хувийн байшинд гарч тэжээх хэрэгтэй. Нийтийн орон сууцанд бол бусдын эрхийг зөрчин өөрсдийн зугаа цэнгэлээ өмнө тавьж болохгүй. Нохой нь хаа сайгүй шээж баагаад орчин бузарлана, хүн рүү дайрна. Амьтны эрх ярьж байгаа хүмүүс хөдөө, хувийн хашаа байшиндаа нохойныхоо эрхийг эдлүүл.

Avatar

Нэргүй 2023-09-08 66.181.183.102

Зөв. Нохойг байгалаас нь салгаж 4 хананы дунд хашиж тэжээх нь амьтаны эрхийг зөрчиж буй үйлдэл мөн.

Avatar

Нэргүй 2023-09-08 192.82.65.88

Хотод нохой тэжээхийг хуулиар хорих хэрэгтэй. Ялангуяа орон сууцанд бүр зохимжгүй байна. Гэр хороололын айлуудын нохойг гэрчилгээжүүлж, хашаанаасаа гаргавал өндөр торгууль тооцдог хууль дүрэм журам гаргахгүй бол арай л дэндлээ. Нохой ямар хүмүүсийн зугаа юм уу? Тэжээж сургаж чадахгүй бол болих хэрэгтэй. Эзэнгүй нэгийг нь эзэн олж өгдөг газар нээх, эсвэл унтуулах хэрэгтэй байх.

Avatar

Нэргүй 2023-09-08 103.212.117.87

Золбин нохой хүнээс хоол горьдож амьдардаг болохоор галзуу өвчтэй эсвэл айж цочоогүй бол барагтай хүн рүү дайрахгүй. Харин байнгын уяанд байдаг бас биеэ хамгаалуулахаар тэжээсэн нохойнууд хүн барихаа зөв гэж үзнэ. Жолоочийн хувьд амиа хамгаалах нь эрх боловч бас бусдыг тэр тусмаа эмэгтэй хүн аюулд учраад байхад хамгаалаагүй нь ёс суртахууны төдийгүй гэмт хэрэг юм.

Avatar

Нэргүй 2023-09-08 202.9.40.41

Өдөрт 15-20 хүн урна гэдэг юу гэсэн үг вэ? Нэг л өдөр таны хүүхэд эзэнгүй нохойд бариулбал яана? Эзэнгүй нохой 160,000 гэхэд асар их тоо

Avatar

Нэргүй 2023-09-08 66.181.190.99

Ezengui nohoi gej baidaggui yum! Umno ni ezentei nohoi baisan, gulug tuuruulj haysan humuus bga, gol hynalt tavih ni nohoitoi ail buriig burtgeljuulj, spay, zaslaga hiih heregtei!.

Avatar

ИРГЭН 2023-09-08 66.181.181.113

Байранд амьдардаг иргэд нохойгоо орцоор гарахдаа болон гадаа явахдаа заавал хошуувч заавал зүүлгэж баймаар байна.Дүүргийн засаг дарга болон, хорооны ажилтангууд байрны нохойтой айлуудтай гэрээ хийж албажуулах хэрэгтэй байна. Ялангуяа нохой нь хүүхдийн тоглоомийн гулсуур, элсэн дээр очоод сарьдаг, тэрийг бага насны хүүхэд гараараа барьж тоглодог шүү дээ??? үүнэс чинь л хүүхдийн цагаан хорхойтой болох, гараар нь үү, элэгний айхтар бэтэг өвчин, эсэн бусан өвчин гарч байна.

Avatar

Зочин 2023-09-08 43.252.112.197

Нохой устгалд төсөвлөсөн тэр их мөнгө хаачив аа? Хүмүүс эрүүл , аюулгүй орчинд амьдрах баталгаа бнуу?

Avatar

зочин 2023-09-08 192.82.64.167

Энэ хорооны дарга нарын л хариуцах ажил шүү дээ ажлаа хийгээч, хэсгийн ахлагч нараар зэрлэг нохойгоо алуулаач, тэдэнд хийх төрийн ажил үүрэг гэж үгүй

Avatar

Нэргүй 2023-09-08 66.181.190.99

Chi oromjoo manuulah gej nohoi tejeej, gulug tuuruulj, zolbin nohoi bii bolgoj baina.

Avatar

ИРГЭН 2023-09-08 66.181.181.113

Байранд олон нохой айлууд их байнаа??? зарим нь бүр гэртээ хоёр нохой тэжээж байна, ямар амьтны хүрээлэн юмуу хаашаа юм, шөнө унтаж амарч байхад хуцна, хүүхэд, хөгшид даралттай хөгшид ч байгаа шүү дээ. Нохойгоо салихлууахдаа нохойдоо хошуувчгүй явж байх юм, ялангуяа байранд амьдардаг иргэдийн нохойг сайн бүртгэлжүүлэх хэрэгтэй байна. Мөн нохойныхоо баасийг авч цэвэрлэдэггүй ухамсар муутай хувиа бодсон иргэд их байна, нохой нь хүүхдүүдийн тоглодог элс рүү сарьдаг, тэрэн дээр нь хүүхэд тоглодог

Avatar

Нэргүй 2023-09-08 103.57.95.89

Орцонд амьдрагч нохойнууд хошуувч алга. Эзэн нь урдаггүй юм гээд нохойныхоо өмнөөс гуцаад байхын. Араатанг сургасан ч тэр чинь хүүхдүүдэд айдас болоод байна. Хууль байвал чангатга, торгууль нэм.

Avatar

Нэргүй 2023-09-08 66.181.183.102

байранд нохой тэжээдэг иргэдээс маш өндөр татвар авдаг болох хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж