Хичээлийн шинэчилсэн бүтэц олон улсын жишиг учир өөрчлөхгүй

Хичээлийн шинэчилсэн бүтэц олон улсын жишиг учир өөрчлөхгүй

Хичээлийн шинэчилсэн бүтэц олон улсын жишиг учир өөрчлөхгүй

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны наймдугаар сарын 23-ны А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт нэгдүгээр сарын 8-наас эхэлж буй. Гэвч өвлийн амралтын хугацаа өнгөрсөн жилүүдээс хожуу эхэлж байгаа нь эцэг, эхчүүдэд төдийлөн тааламжтай санагдахгүй байгаа.

Учир нь эрс хүйтэрсэн үед, агаарын бохирдол ихтэй нөхцөлд сурагчид хичээллэх нь зохимжгүй гэдгийг иргэд цахим хуудастаа бичиж байна. Гэвч 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн шинэчилсэн бүтцэд дахин өөрчлөлт оруулахгүй бөгөөд сурагчдын хоёрдугаар улирлын амралттай холбоотой гомдол санал ирээгүй болохыг БШУЯ-наас онцлов.

Олон улсын жишигт дүйцүүлж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан нь судалгаа, шинжилгээтэй ажил аж. Тодруулбал, БШУЯ-наас өгсөн мэдээллээр, дэлхийн 200 гаруй улсын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг авч үзвэл бага боловсролын хувьд нийт улс орнуудын 61,1 хувь нь 38 долоо хоног,  суурь боловсролын хувьд нийт улс орнуудын 68,4 хувь нь 36-40  долоо хоног, бүрэн дунд боловсролын хувьд 73,8 хувь нь 36-40 долоо хоног хичээллэдэг.

Энэ хичээлийн жилийн бүтцийн тухайд зөвхөн Монгол Улсын хэмжээнд биш олон улсад хэрэгждэг стандартын дагуу шинэчилсэн. Тиймээс сурагчдын амралтад ямар нэгэн өөрчлөлт орохгүй бөгөөд өвлийн амралтыг урагшлуулах, сунгах боломжгүй гэх хариултыг салбар яамнаас мэдээлэв.

Эргэн сануулахад, 2023 оны долдугаар сард УИХ-аас баталсан "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд хичээлийн жил нь есдүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Сурагчдын хувьд сүүлийн жилүүдэд гурван улирал хичээллэдэг байсан. Шинэчилсэн бүтцээр ерөнхий боловсролын сургуулийн суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ гэж тус тус заасан юм.

Д.ДАВААХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-08 213.87.134.237

=== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Уншигч 2023-09-08 202.9.46.114

Олон улсын жишиг улс болгонд цаг уурын нөхцөл байдал, амьдрал ахуйгаас шалтгаалаад таарахгүй. Өөрийн онцлог нөхцөлдөө л тааруулбал хүүхдэд болон эцсийн үр дүнд ээлтэй. Хуучин нь үүнээс арай зохицолтой байсан даа.

Avatar

Нэргүй 2023-09-08 202.9.47.25

Цаг хугацааны хувьд өөрийнхөө уур амьсгалд тааруулж нааш цааш нь болгож болох л ёстой. Олон улсын жишиг гэж юм болгон дээр солиорох юм. Ихэнх улсад манайх шиг аймаар хүйтэн өвөл болдоггүй. Өвлийн амралтыг сунгаж зуныхыг богиносгох хэрэгтэй

Avatar

Хотын уугуул иргэн 2023-09-08 202.126.90.25

олон улсын боловсролын жишиг гэж зүйл огт байхгуй. Улс орон бүр өөрсдийн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөртэй байгаа. Манай тэнэгүүд бусад орны боловсролын тогтолцоог муйхраар шүтэж, хүчээр Монгол д нэвтрүүлж байгаа нь холыг харсан хорлон сүйтгэх ажиллагаа. Монголын ирээдүйг улам бүрхэг болгох, Монголыг бусдаас хэт хамааралтай болгох гэсэн далд бодлого

Avatar

Zochin 2023-09-08 66.181.181.10

Mash buruu bn. Utaatai, huiten hot gedegee bodoltson bolov uu. Ovol urt amarch baij l huuhduudee hamgaalna shuu dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж