Богдхан уулнаас самар түүж байгаа иргэдэд зөрчлийн хэрэг нээнэ

Богдхан уулнаас самар түүж байгаа иргэдэд зөрчлийн хэрэг нээнэ

Богдхан уулнаас самар түүж байгаа иргэдэд зөрчлийн хэрэг нээнэ

Хуш модны самрын ургац бага, хушин ойн 40 хувь доройтолд орсон зэргээс шалтгаалж иргэдийг самар ихээр түүхгүй байхыг анхааруулж байна. Тэр дундаа Богдхан ууланд самар түүх хориотой бөгөөд зөвшөөрөлгүй самар түүж бэлтгэж буй иргэдийг албадан буулгах, торгууль шийтгэл оногдуулж байгаа талаар Богдхан уулын дархан цаазат газраас мэдээллээ.

Мөн зөвшөөрөлгүйгээр самар түүсэн тохиолдолд зөрчлийн хэрэг нээх хүртэл арга хэмжээ авч байгааг анхаарууллаа.

Жил бүрийн есдүгээр сарын 10-наас хойш самар түүхийг зөвшөөрдөг ч иргэд худалдан борлуулахаар их хэмжээний самар түүдэг нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг гэдгийг БОАЖЯ-наас анхааруулж буй. Монголын 10 аймгийн 63 суманд хушин ой ургадаг бөгөөд өнгөрсөн жилийн тухайд найман аймгийн 25 суманд их ургацтай байжээ. Гэсэн ч 2022 онд экологийн тэнцвэрт байдал, “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд аль болох самар хэт их түүхгүй байхыг уриалж байсан. Энэ удаа ч мөн ялгаагүй зөвлөмж, уриалгыг гаргаад байна.

Хуулийн дагуу зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд самар түүж бэлтгэх боломжтой. Зөвшөөрлийг тухайн аймгийн байгаль орчны газраас авдаг ба ахуйн зориулалтаар бэлтгэж байгаа бол 25 кг хүртэл самрыг түүх ёстой.

Харин үйлдвэрийн зориулалтаар бол тухайн нөөцийнхөө 40 хүртэл хувийг бэлтгэх учиртай. Болц нь гүйцсэн самрыг түншихэд унадаг бол болц нь гүйцээгүйн улмаас түншээд унахгүй үед иргэд мод руу авирч бэлтгэж эрсдэлд орж байна. Зөвшөөрөлгүйгээр самар түүсэн нөхцөлд 5000 нэгж болон түүнээс дээш нэгжээр торгох эсвэл 1-2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэдэг байна.

Хуш мод нь ойн нөөцийн таван хувийг эзэлдэг. Самар түүх зохистой хэмжээ байдаг ба 30 хувийг нь түүж, 70 хувийг нь үлдээх ёстой байдаг аж.

Учир нь тухайн ойд самраар хооллодог амьтад байдаг. Түншүүр буюу хатуу биетээр хуш модыг түншиж самрыг авснаар модыг гэмтээдэг. Ингэснээр мод хугарч, хатаж үхдэг. Иймээс хөнгөн аргаа доргиох, мөчрийг сэгсэрч самрыг авах зэрэг аргаар модоо гэмтээхгүйгээр самраа бэлтгэх хэрэгтэй. Буруу аргаар бэлтгэж гэмтээснээр экологийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Мөн самрыг түүхийгээр нь түүснээр гэдэсний шар зэрэг халдварт өвчин тархах эрсдэлтэйг НЭМҮТ-өөс анхааруулжээ. Иймд Богдхан уул болон бусад дархан цаазат газрын ай саваас зөвшөөрөлгүй самар түүхгүй байхыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mongol 2023-09-07 178.165.178.236

hahahaha. ehleed naad Darhan zaaztai gazar Hous barisan Luiwarchinguudtaigaa toozoogoo hiichiheed daraa n engiin irgedtei toozoo hii Uhernuudee!

Avatar

Нэргүй 2023-09-07 213.87.134.237

========== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Хаха 2023-09-07 202.9.46.218

Уулнаас түүгээл яг доод бэлдэн самар авдаг чэнжүүдэн байхад гоё юм хуцдаг лалрууд шүү бүгдл харж байгааа самар авна гээл

Avatar

Нэргүй 2023-09-07 103.212.117.87

Эспортыг нь хориглочих. Тэгвэл зөвхөн сонирхогч хүүхдүүд л самарт явдаг байсан хуучин үйл үлдэнэ. Дээр үед хүүхэд байхад самарт яваад нэг шуудай самар авчираад айл саахалтаараа цөмөөд дуусахаар дахиад л явдаг байв. Гудамжинд бол яахав ядарсан хүмүүс тав гурван төгрөг олохын тулд зарж байснаа одоо экспортолж байгаа болохоор ойг сүйтгэлээ. Хуучин зөвхөн анчин сайн эрчүүд явдаг гэж ойлгогддог байсан Минжийн хөвч энэ тэрд чинь одоо эмгэн хүртэл явж байх жишээтэй. Самар түүхийн хажуугаар ойн амьтан,

Avatar

Зочин 2023-09-07 202.126.89.163

Самар ургасан газар бүр хаа сайгүй хулгайч нар мянга түм бумаараа шоргоолж шиг ялаа шиг язганаж байна. Хуульгүй төр засаггүй юм шиг монголд хулгайч ард түмэн нь байгал эх орон улс орноо хулгайлан сүйрүүлж байна. Хулгайч дээрэмчдийн эх оронд ирээдүй байхгүй гэдгийг яаж ойлгуулах вэ

Avatar

Лавлаа 2023-09-07 202.126.89.63

Зүгээр суухаар ярьж л байгаа төдий Гудамжаар дүүрэн л самрын худалдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж