Улсын аварга О.Хангай өнгөрсөн жил иргэдэд тарвас үнэгүй тараах өдөрлөг зохиож, зургаан тонн тарвасаар иргэдийг дайлсан. Харин энэ жил аваргын аав, ээж эрүүл мэндийн хүндэтгэх шалтгааны улмаас тарвас тариагүй байна. Тиймээс Ховд нутагт найзынхаа тариалсан тарвасаар иргэдийг дайлахаар болжээ.
Тухайлбал, О.Хангай өөрийн цахим хуудастаа "Олон жил аав, ээжийнхээ тариалсан Ховдын тарвасаа худалдан борлуулсан. Өнгөрсөн жил иргэдээ дайлсан, энэ жил зарахгүй.
Энэ жил найзынхаа тариалсан тарвасыг зарна. 30 кг нь 45 мянган төгрөг. Баруун аймаг буюу Дархан руу явдаг замын тойргийн наана зүүн гар тийш эргээд тарвасны тэмдэглэгээтэй хэсэгт худалдаж байна. Худалдаж байгаа цэгт ирээд амтлаад аваарай" гэсэн юм.
Холбоотой мэдээ