Залуус хорт хавдраар өвдөх тохиолдол 80 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2023.09.07-нд нийтлэгдсэн

Залуус хорт хавдраар өвдөх тохиолдол 80 хувиар өсчээ

Залуус хорт хавдраар өвдөх тохиолдол 80 хувиар өсчээ

50-аас доош насны хүмүүс хорт хавдраар өвчлөх тохиолдол сүүлийн 30 жилийн хугацаанд 80 хувиар өссөнийг судалгаагаар тогтоожээ. "BMJ Oncology" сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгаа нь хорт хавдрын эрт үеийн тохиолдлууд нэмэгдэж байгааг илтгэнэ. Судалгааг хийхийн тулд 204 орны иргэдийн дунд 29 төрлийн хорт хавдрын өвчлөлийг судалжээ. 

Эрт үеийн хорт хавдрын өвчлөл 1990-2019 оны хооронд дэлхийн хэмжээнд 1.82 саяас 3.26 сая болж өсчээ. 40, 30 болон түүнээс доош насныхны нас баралтын түвшин 27 хувиар нэмэгдэж, жил бүр 50-аас доош насны сая гаруй хүн хорт хавдраар өвдөж байна. Энэ нь дэлхийн хүн амын өсөлт болон технологийн дэвшилтэй холбогдохоос гадна амьдралын хэв маягийн хүчин зүйлүүдээс шалтгаална. Үүнд, архи, тамхины зохисгүй хэрэглээ, таргалалт, хөдөлгөөний дутагдал, шинэ жимс, хүнс ногооны дутагдал зэрэг багтах юм. Амьдралын хэв маягтай холбоотой хүчин зүйлсийг шийдвэрлэх нь залуусын хорт хавдрын тохиолдлын өсөлтийг бууруулахад чухал ач холбогдолтойг мэргэжлийн хүн тайлбарлажээ. 

50-аас доош насны хүмүүсийн хорт хавдрын өвчлөлд мах, давс ихтэй хоолны дэглэм, жимс жимсгэнэ, сүүн бүтээгдэхүүний бага хэрэглээ, архи тамхины зохисгүй хэрэглээ хамгийн том нөлөөтэй. 

Хөхний хорт хавдрын шалтгаант нас баралт нь дэлхийн хүн амын дунд хамгийн өндөр хувийг эзэлж байна. Үүнээс гадна хоолой, уушиг, ходоод, гэдэсний хорт хавдар нас баралтын шалтгаан болдог. Түүнчлэн бөөр, өндгөвчний хорт хавдартай хүмүүсийн нас баралтын хувь хамгийн огцом өсчээ.

2019 оны байдлаар эрт үеийн хорт хавдарт хамгийн их өртсөн бүс нутагт Хойд Америк, Далайн орнууд болон Баруун Европ багтжээ.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж