Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мөнгөн тэмдэгтийн дээд хэмжээний чуулганд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2023.09.07-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мөнгөн тэмдэгтийн дээд хэмжээний чуулганд оролцлоо

Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мөнгөн тэмдэгтийн дээд хэмжээний чуулганд оролцлоо

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн есдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Армени Улсад болсон “Арменийн үндэсний мөнгөн тэмдэгт драмын 30 жилийн ой: Өнгөрснийг эргэцүүлэх, Шинэ дижитал эринийг удирдан жолоодох нь” сэдэвт Олон улсын дээд хэмжээний чуулганд оролцлоо. Тус арга хэмжээг Бүгд Найрамдах Армени Улсын Төв банк болон Бреттон Вудсын Дахин Зохион Бүтээх Хороо хамтран зохион байгуулсан юм.

Чуулганы хүрээнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Цаасан мөнгөнөөс Төв банкны дижитал валют руу, мөнгөний ирээдүй” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлгийн үеэр Армени улсын мөнгөн тэмдэгт драмын сүүлийн 30 жилийн хугацааны өөрчлөлт, шинэчлэлт, хөгжил, дэвшил, өнгөрсөн хугацааны сургамж болон шинэ тутам бий болж буй Төв банкны дижитал валют, түүнийг даган гарах сорилт, боломжуудын талаар мөн өргөн хүрээнд хэлэлцлээ. Тус дээд хэмжээний чуулганд дэлхийн бусад улс орны Төв банк, Засгийн газар, Олон улсын санхүүгийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл оролцов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж