Л.Гантөмөрийн стратеги арай гэж эвлэрсэн АН-ыг битгий тараачихаасай!

Л.Гантөмөрийн стратеги арай гэж эвлэрсэн АН-ыг битгий тараачихаасай!

Л.Гантөмөрийн стратеги арай гэж эвлэрсэн АН-ыг битгий тараачихаасай!

Ардчилсан нам ойрын хугацаанд Ерөнхий нарийн бичгийн даргаа томилно гэж Л.Гантөмөр Төрийн ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ сэтгүүлчдэд дуулгажээ. Тэрбээр “Ерөнхий нарийн бичгийн даргаар хэнийг томилох нь АН-ын даргын бүрэн эрхийн асуудал” гэж тодотгосон нь ерөнхийдөө түүний хүн генсекийн суудалд сууна гэсэн үг аж. Харин “түүний хүн нь” хэн байж болох вэ?.  Энэ асуулт АН дахь шинэ зодооны эхлэлийг тавьж байна.

Өнгөрөгч наймдугаар сард АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, тэргүүн дэд даргаар С.Баярцогтыг томилж, түүн дээр 15 дэд даргатай болсноор сүрэг бүтэн чоно цатгалан тарцгаасан. Гэвч, сүргийн бүрэн бүтэн байдал цаашид хэр урт удаан хугацаанд үргэлжлэхийг таашгүй, хэвлэлээр цацагдаж буй сэдэв болон сэвээг харахад  Л.Гантөмөрийн гал тогоог хэн базахаас олон зүйл хамаарна.

Улс төрийн бор, шар мэдээ болгон ардаа эзэнтэй, ашиг сонирхолтой байдаг хойно, нийслэлийн АН-ын даргаар Д.Бадарсанг түр томилсон гэх мэдээлэл Э.Бат-Үүл баатарыг гомдоожээ. Мэдээж, овоог нь босгосон учраас л шаазгай шагширсан биз.

АН-ын дарга Л.Гантөмөр хоёр хоногийн өмнө Улс төрийн зөвлөлийг хуралдуулахдаа  генсек болон нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох санал гаргасан нь ийнхүү “гэрэлд цохиулж”, намаа хагалах дээрээ хүрсэн бололтой. АН-ын дүрмээр Ерөнхий нарийн бичгийн даргын томилохдоо Л.Гантөмөр ҮБХ-ны хуралдаа танилцуулах ёстой. Харин нийслэлийн АН-ын даргыг нийслэлийн намын хорооны хурлаар сонгоно. Л.Гантөмөрийн эл үйлдэл улс төрийн хүрээнд МАН-ын дотоод зодоонтой холбоотой гэж хардагдаж, харагдаж байгаа гэх.

АН  ДАХЬ МАН-ЫН УЛС ТӨР

МАН наанаа нам гүм мэт боловч цаанаа нөхөр-дайсан болоод удаж байгаа билээ. Улс төрд үүдийн нөхөр, дайсан үгүйг батлах мэт У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрын эрх ашиг салсан тухай мэдээллүүд ч үе, үе хэвлэлээр сэвэгдэх болсон. Хэдий У.Хүрэлсүх улс төрийн тайзан дээр гоцлохгүй байгаа ч хөшигний арын гол найруулагч хэвээрээ. Тиймээс Засгийн газраас намрын чуулганаар  Шүүхийн тухай хуулийн төслийг  УИХ-д өргөн барих болсон нь У.Хүрэлсүхийг “шүдгүй арслан” болгох тухай л юм.

Хэнтийн хуурай ах, дүү хоёрын далд зодоонд МАН-ын фракциуд төдийгүй АН-ын фракциуд ч татагдан орох болсон. АН-дахь У.Хүрэлсүхийн фракц нь Л.Гантөмөр, С.Баярцогт бол Л.Оюун-Эрдэнийнх Х.Баттулга гэж харагдаж буй.

Их тэнгэр сөрөг хүчний дарга Л.Гантөмөрийг дуудаж “чиглэл” өгдөг гэх яриа хэрэвзээ үнэний ортой бол АН-ын энэхүү механик эвлэрэл тун удахгүй гэсэн үг.  Үндсэндээ тамга, тэмдгээ өөрийн болгосон хэдий ч Л.Гантөмөр нам дахь “власть”-аа бүрэн аваагүй байгаагийн илрэл нь Ерөнхий нарийн бичгийн даргын томилгоо юм. Тэрбээр ҮБХ-ны хурлаараа С.Баярцогтыг генсекээр томилуулахаар тохирсон ч Женко.Баттулгын эсэргүүцэлтэй тулгарч тэргүүн дэдийн суудлыг өгсөн гэх хөшигний арын мэдээ байна.

                  Л.ГАНТӨМӨРИЙН ЭХЛҮҮЛСЭН  АН ЦАВ

Х.Баттулгад АН-ын дэд даргын суудлын долоог нь өгсөн ч сэтгэл ханаагүй, Э.Одбаярыг Ерөнхий нарийн бичгийн дарга болгох шахаа үзүүлэх болсон гэх. Э.Одбаярыг АН-д анх хөтлөн оруулсан хүн нь С.Эрдэнэ. Гэхдээ түүнийг МАН+Женко фракцийнх гэж намынхан нь ярьдаг нь оргүй хардлага биш байх.  Төрийн ордны Зүүн жигүүрийн хоёр давхраар гүйдэлтэй болсон түүнтэй Л.Гантөмөр хувийн ойр харилцаатай гэх мэдээлэл ч байгаа. Ямар ч байсан 4:11 хэвлэлийн хурлын үеэрээ “Ерөнхий нарийн бичгийн даргаар хэнийг томилох нь АН-ын даргын бүрэн эрхийн асуудал” гэсэн нь намынхандаа хаягласан үг нь болох нь ойлгомжтой байна. Л.Гантөмөр Э.Одбаярыг оруулж ирлээ гэхэд АН-д бор зүрхээрээ зүтгэж яваа залуусын дэмжлэгийг авч чадахгүй. Гэх мэтчилэн Л.Гантөмөр жинхэнээсээ “хальсгүй өндөг”-өө хагалж мэдэхээр байна.  Ийм учраас л АН-д АН-ын генсек хэрэгтэй гээд байгаа хэрэг.

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийн жиргээнээс харахад АН-д ан цав үүсэв үү гэх асуулт тавигдана.  Энэ асуултад хариулахдаа АН-ын дарга Л.Гантөмөр нийслэлийн АН-ын даргыг сонгуулиар шийднэ гэсэн. Гэхдээ Э.Бат-Үүл хэвлэлийн ховонд гоморхох хэмжээний улстөрч биш. Д.Бадарсанг /СБД-ийн Засаг дарга асан/ яриа яригдсан, зурагдсан болохоор тэр.

Ирэх 30 жилийг зурах Л.Гантөмөрийн стратеги арай гэж эвлэрсэн АН-ыг битгий тараачихаасай билээ.

           

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-07 66.181.189.85

Бадарсан дарга ч дээ. Сэлбийн газрыг зарсан гэж АТГ дээр хэрэг үүсцэн л яваа хрүн дээ

Avatar

Нэргүй 2023-09-07 103.57.94.41

АН ахмад дээрээ суурилахгүй бол хэн ч биш болно. Шуналтай хүн чанаргүй, сагсуу залуус сүйрүүлнэ. МАН хошгируулан шордрж байна…

Avatar

Зочин 2023-09-07 103.57.93.12

дарга болох дуртай хэдэн хүн хогнууд

Avatar

Нэргүй 2023-09-07 213.87.152.61

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Иргэн 2023-09-07 70.93.178.224

Иргэн би битгий сэрүүн зүүдэл гэж хэльедээ баярцогт мэт муу юманд гаршсан нөхөд энэ намд одоо хэрэггүй энэ мэтийн нөхдөөс салаач ирээдүйгээ бодож бвал

Avatar

Зочин 2023-09-07 202.9.40.28

Энэ сэтгүүлч захиалгаар худал яс хаясан , хүн бүрийг муулсан , атаархсан өөрийн бодлоо бусдынх мэт болгож бичдэг мэт хорон санаатай хүн юм аа.Өөрт нь хоол л болдог байх дөө.

Avatar

Нэргүй 2023-09-07 202.126.88.219

Дарга бүх эрхээ гартаа ав. юунаас бүү ай. Танаас бусад нь уг нь хэн ч биш шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-09-07 66.181.188.89

ЭНЭ НӨХРӨӨС НЭГ ИХ ЮМ ХҮЛЭЭГЭЭД НЭМЭРГҮЙ НЬ МАШ ТОДОРХОЙ БОЛЧИХЛОО. ЁСТОЙ НЭГ БУХЫН ДООТОХЫГ ХАРЖ ҮНЭГ ТУРЖ ҮХНЭ ГЭГЧИЙН ҮЛГЭР Л БОЛЖ БАЙНА

Avatar

Нэргүй 2023-09-07 66.181.160.42

… — 225 , 242 – той бүх гишүүд – дэмчигчид санал нэг . ЕНБД – д Баатархүүг сонирхцогоодог …

Avatar

hujaa hurliiz bayrtsogtiig tolgoidoo zalaad nemergui dee. 2023-09-07 66.181.190.142

iim hujaatai ta nar yaj songuulid ylah be dee. ta nariig ard tvmen demjihgui l dee.. hogiin luibarchin hurliizaa hooj chadahgui bol ta nar songuulid ylahgui l dee..

Avatar

Нэргүй 2023-09-07 43.242.242.59

АН-ынхан улс орны хөгжилд саад л болно. хэрүүлийн бузар шингэсэн нам мөн. Дээрээс нь луйварчдаар дүүрсэн. 15 дэд даргатай гэж байгаа. бусдын инээд доог болж огт ханахгүй юм. энэ нам шинэчлэгдээгүй.

Avatar

Заас 2023-09-07 202.9.46.218

Энэ халзанч дэээ мантай сүлбэгдээд будааа

Avatar

Нэргүй 2023-09-07 124.158.67.122

АН далд ор… ард түмэн тайван амьдармаар байна

Avatar

Нэргүй 2023-09-07 202.126.89.200

Женко гэдэг бузар хүүр үхээсэй, энэ хөсрий тангадаас л болж АН бутарч сарнисан,.Үхсэн хойноо муу Данх чи тэр нийг дэмждэг бол ёстой л жогорхой шүү !

Avatar

зочин 2023-09-07 64.119.30.210

Чам шиг хумсаа нуусан муурыг бодвол Женко Монгол улсын төлөө хийсэн юмтай хэлэх үгтэй хүн дээ. Ард түмний дэмжлэгтэй ард түмний хайртай ерөнхийлөгч байсан хүн дээ.

Avatar

иогэн 2023-09-07 103.212.117.100

өвдөл цөвдөл горьдсон өлөн цөөврүүд Юун АН

Avatar

Нэргүй 2023-09-07 202.131.225.242

Бат-Үүл, Женко_ Алтанхуяг, Элбэгдорж, Эрдэнэ гэх мэт Динозавруудаас салж байж сөрөг хүчин чинь сөрөг хүчин шиг харагдаж сонгогчидын дэмжлэгийг авна шүү. Өлөг болсон ганцаараа идсэн гахайнуудыг намаасаа бүр мөсөн хөөх хэрэгтэй. МАН нураагаад байна л гээд байна, Үнэндээ хэдэн эвэр л хоорондоо үзээд байгаа. Буруугаа бусадруу чихдэг. ШИНЭ ШИНЭЛЭГ ЗАЛУУЧУУДАА ГАРГАЖ ИРЭЭРЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж