Монгол үндэсний бөхийн холбооноос намрын нээлтийн барилдаан ирэх Ням гаригт буюу есдүгээр сарын 10-нд болохыг мэдээллээ. Тодруулбал, Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойд зориулсан “Нутгийн буян” группын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болно.
Тус барилдааны түрүү бөх 10 сая төгрөг, үзүүр бөх долоон сая төгрөг, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр гурван сая төгрөгийн шагнал гардана. Мөн дунд шөвгийн бөхчүүд тус бүр нэг сая төгрөгийн бай шагнал гардах бөгөөд үзэгчдийн дундаас гурван азтан тодруулах юм.
Барилдах бөхчүүдийг маргаашаас /2023.09.09-10/ 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.
Д.ДАВААХҮҮ
Холбоотой мэдээ