Төмөр замчид хөнгөлөлттэй үнээр БНСУ-д эмчлүүлэх боломжийг хэлэлцэв

Төмөр замчид хөнгөлөлттэй үнээр БНСУ-д эмчлүүлэх боломжийг хэлэлцэв

Төмөр замчид хөнгөлөлттэй үнээр БНСУ-д эмчлүүлэх боломжийг хэлэлцэв

БНСУ-ын Бусан хотноо энэ сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “BIMTC-2023” буюу Бусаны олон улсын эрүүл мэндийн аялал жуулчлалын хуралд УБТЗ-ын Төв эмнэлгийн төлөөлөл оролцлоо.

Хурлын үеэр эрүүл мэндийн аялал жуучлалыг хөгжүүлэх, төмөр замчид амарч аялангаа хөнгөлөлттэй үнээр эрүүл мэндийн багц үйлчилгээг авах боломжийн талаар хуралд оролцогч талуудтай ярилцаж, санал солилцжээ.

Мөн УБТЗ-ын Төв эмнэлэг, БНСУ-ын Бусан хотын Дэдүн нэгдсэн эмнэлгийн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Дэдүн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, УБТЗ-ын Төв эмнэлгийн “Алсын зайн оношилгооны төв”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх, оношны ховор тохиолдлууд, шийдвэрлэхэд хүндрэлтэй оношилгоо, эмчилгээний талаар тусламж зөвлөгөө авах асуудлаар ярилцаж тохирсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж