Ш.Сайхансамбуу намаа бүртгүүлэхээр "улайрав"

Ш.Сайхансамбуу намаа бүртгүүлэхээр "улайрав"

Ш.Сайхансамбуу намаа бүртгүүлэхээр "улайрав"

"Наран туул” захын босс Ш.Сайхансамбуу 2022 онд Ардын чуулган намаа үүсгэн байгуулсан. Тэрбээр Улсын дээд шүүхэд намаа бүртгүүлэх хүсэлтээ хэд хэдэн удаа өгдөг ч бүртгүүлж чадаагүй байгаа юм. Ш.Сайхансамбуу энэ удаа дахин Улсын дээд шүүхэд 2023 оны есдүгээр сарын 5-ны өдөр өргөдөл ирүүлжээ. Уг өргөдөл нь “Ардын чуулган нам (АЧН) үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх” агуулгатай байна.

Тэрбээр өнгөрсөн онд тус намыг үүсгэн байгуулсанаа мэдэгдэж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлт гаргасан ч 807 хүнээс 315-ынх нь мэдээлэл зөрүүтэй, 15 хүн нь Ардын чуулган намынх биш МАН, МАХН-ын гишүүнчлэлтэй зэрэг асуудал сөхөгдсөнөөр бүртгүүлэх асуудал бүтэлгүйтсэн юм. Харин энэ удаад дахин намаа бүртгүүлэхээр даагаа нэхжээ.

МАН-ын гишүүн байсан тэрбээр 2008 онд Завхан аймагт нэр дэвшин өрсөлдөж, УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. Гэхдээ 2012 оны сонгуульд тус тойрогт дахин нэр дэвшин өрсөлдөөд ялагдсан. Улмаар 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдөх тойрог олдоогүй тул гарсан. Дараа нь Үнэн ба зөв намыг байгуулсан ч удалгүй А.Отгонбаатар тус намын дарга болсон юм.

УИХ-аар Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 2024 оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулж, 126 гишүүнийг сонгохоор баталгаажуулсантай холбоотойгоор шинээр нам байгуулах тохиолдол нэмэгдээд буй. Хуульд зааснаар 800 хүний гарын үсэг цуглуулж, гишүүнчлэлийг нь баталгаажуулсан нөхцөлд хэн ч улс төрийн нам байгуулж болно. Улсын дээд шүүхэд одоогоор 36 нам бүртгэлтэй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-07 213.87.152.61

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-07 66.181.188.89

БӨӨН ДУР

Avatar

Зочин 2023-09-07 202.70.34.70

Bolimoor yumaa.

Avatar

Зочин 2023-09-07 202.126.88.111

Харин тийм. Энэ нөхөрийн намд хэн орох юм бэ. Ёстой л үлгэр байнаа.

Avatar

Нэргүй 2023-09-07 202.9.47.44

Улс төрч ч биш, олигтой бизнесмен ч биш. Наймаачдаас түрээс цуглуулахыг ямар бизнкс гэхэв дээ. Арай өөр шатанд гарах болов уу гэж энэ хэдэн монгол баячуудыг их л харлаа, байдаггүй ээ. Угаасаа чадахгүй байх л даа

Avatar

Нэргүй 2023-09-07 66.181.183.102

ганц нам бүртгүүлж чадахгү бж ганц хүн их хуралд гарч чадах у кк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж