Төгсрөх дөхсөн пропагандачид…

Төгсрөх дөхсөн пропагандачид…

Төгсрөх дөхсөн пропагандачид…

Сайд, ялаа хоёрыг сониноор намнадаг гэх хэлц бий. Ганц намтай. Намын ганц “Үнэн”-тэй. “Үнэн”-д бичсэн л бол үнэн. “Үнэн”-гийн нийтлэлийн бодлогыг Улс төрийн товчоо барина. Сайдын талаар тэрхүү сонинд ”үнэнийг” бичвэл суудал байтугай, амьдрал баяртай. Ийм учраас л сонинд шүүмжлүүлэх вий гэхээс үнэн голоосоо айна. Үзэл суртлын том зэвсэг. Түүгээр шагналд тодорхойлох, шонд дүүжлэх этгээдээ зарладаг учраас пропагандадаа зориулж сонин уншлагын цагийг хүртэл нам засгаас гаргаж өгч байжээ.

”Үнэн”-гээс гадна "Тоншуул"  гэх 1935 оноос гарч эхэлсэн улс төр уран сайхны сэтгүүл бий. 20 мянган хувь хэвлэгдэж байсан энэ сэтгүүлд 1990-ээд оны эхээр 135 мянган хувь хэвлэгдэж дээд амжилтаа тогтоожээ.

Энэхүү сэтгүүлийн “Матрын булан”-д гарвал бас л байя аа, багшаа болно. Ажлаасаа халагдана, өөр ажил хийж, амьдрах ч аргагүй болтол нь одоогийнхоор бол “bully” хийнэ. Нийгмээрээ жигшинэ, зэвүүцнэ. Пропагандаг жинхэнэ утгаар нь үзүүлэх шиг болно. Хүний оршихуй руу хүртэл халдах нь энүүхэнд.

Шарласан, баларсан хуудсыг нь шүүрдэж суухад “Банзал Цэцэгээ ажилд оржээ” гэх гарчигтай мэдээ ч байж байх шиг. Эр, эм байтугай эрүү, толгой хоёр салдаг хорвоод нөхрөөсөө салсан бүсгүй хоолоо олж идэхээр ажил хийж ч болохгүй аж. Очоод “гөвшөөд өг”, “алаад аль” гэсэн шиг Улсын их дэлгүүрийн номын тасагт ажиллаж буйг нь хүртэл заачихсан байх нь аймшигтай. Хэнээтэй коммунистуудад хөнөөх байршлыг нь зааж өгөөд ч байгаа юм шиг.

Өдгөө харин сошиалаар сайдыг “сугалдаг” болов. МАН-ын луугарууд сонинд элдвээр гарахаас айдаг байсан бол сошиал “нүдүүлэхээс” нүгэлтэй айна.  Нөгөө талдаа нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөхийн тулд энэ ажлыг хамгийн сайн хийдэг нь тэд өөрсдөө.

Эдийн засгийн талаар тун чиг маруухан ойлголттой бидэнд энгийнээс энгийн жишээ гаргаж байгаад мунхруулна. Түүгээрээ өрсөлдөгчөө шүүхээс түрүүлж яллаад, шавартай хутгаж орхино. Өнөөдөр хүртэл салсан, сарниснаар  нь яллаж, жигшүүлж тэд чадаж байна. Бидний татварын мөнгөнөөс хулгай хийж олон эхнэрийнхээ орон сууцанд зарцуулсан бол байх хэрэг, баатар эр болгодог бол өөрийнхөө мөнгөөр биеэ үнэлэгч авсан бол бузар, адгийн шаар болгоно. Угтаа бол эхнийх нь буруудаж, сүүлийнх нь цагаадах ёстой  баймаар. Учир нь хоёр дахь этгээд биднийг хохируулаагүйн дээр харин ч ажлын байрыг хадгалж үлдсэн "гавъяатан" баймаар. Биеэ үнэлэгч бол пүү паа л гэнэ. Тэд улстөрчид шиг татварын мөнгөөр тансаглаж, улсаа өрөнд оруулдаггүй, цүнх баригчид шиг төрөөс шимэгчилдэггүй. Харин ч тэднээс ч илүү валют олж ирсэн байх вий. Үүнийг ухаараагүй  бидэнд өөрсдөөс нь ч илүүг хийх улстөрч эмэгтэйг үнэн худлаас үл хамаараад "янхан" гэх ганц үгээр л улс төрийн давцангаас унагана. Үүнийг ойгохгүй бол хүчирхийлэгчийн гарт хүнд хэцүү амьдралтай хүүхдийн өмнөөс биш даргаа өрөвддөг, тал засч гүйдэг, засаг солигдоход квот ярьж намаас үл хамаарч нэгдэн мэдэгдэл хийдэг эсвэл сэм энгэрээ нээгээд эрх мэдэлд хүрдэг эмэгтэйчүүд л улстөрд оршсоор байх нь баталгаатай. Өмнөх нийгмийн пропаганда өнөөдөр ч хүчтэй оршсоор л байна. Өвөө, эмээгээ хэлж байгаагаа ч мэдэхгүй 90 хувь тэмбүүтэй байсныг чухам оросууд салгаж өгсөн гэж сайд хүртэл итгэдэг бол өвөөг нь, эмээг нь, тэр ч бүү хэл жирэмсэн эмэгтэйг хүртэл орхилгүй яргалан алсан алуурчдыг "ахаа" гэж шүтэн элэг нэгтнээ хөнөөх нь холгүй солиотнууд хүчтэй байгаа нь түүний нотолгоо.

Долоон жилийн тэртэй гол руу чинь горхины ус шиг орсон нэгэн жишээ. “1 доллар 17 боодол төгрөгтэй тэнцэж байна” гэж байгаад гарч ирсэн. Өнөөдөр 34 боодолтой тэнцэж байна. Гол харлаж байвч хэн ч дуугардаггүй ээ. Учир нь МАН-аас өөр нам байсан бол үүнээс ч талийх байсан гэх үргэлжилсэн цохилтоо нэргүй, зүсгүй хувалзуудаараа нийгэм даяар нь балбуулчихсан болохоор тэр.

“Эхийн хэвлийд бойжиж буй хүүхэд хүртэл төрөхдөө өртэй төрлөө” л гэсэн. Өнөөдрийн хүүхдүүд өмнөхөөсөө ч 2-3 дахин их өртэй төрдөг болов. Бас л байх ёстой зүйл болов. "Үнэндээ АН ялсан бол үүнээс ч долоон дор байх байсан" гэх өгөгдөлтэй чипийг улсаа барьцаалсан мөнгөтэйгөө хамт тараачихсан хойно аргагүй.

“Бондоор ирээдүйгээ худалдчихлаа” л гэсэн. Бондын өрийг бонд гаргаж төлөөд улам бүр өсгөөд л байна. Одоо “Сүхбаатар”, “Данзан”, “Чойбалсан”, “Цэдэнбал” нэртэй бонд гарах л дутуу байна. Хөгийн нь, "АН-ын тавьсан өрийг МАН дараад байна" гэх хачин бодол олонход нь одоо ч бий. Аль аль нь өрөнд оруулсан байхад алагчлан АН-ыг үзэн ядуулаад МАН-ыг магтаад буйн шалтгаан бас л нөгөөх технологийн ач. Өөрт нь ногдож буй өрийн хэмжээ өсөөд байхад л өмөөрөхөөр тархийг нь гашилгаснаас тэр. Өрцийг нь зүсэх гээд өөд нь харуулахад "Тэнгэр харуулах нь" гэж баярладаг хонь лугаа.

“Эрдэнэтийг ардчиллынхан амин хувьдаа завшчихлаа” гэж байгаад ялсан. Ялмагцаа буцаагаад төрийн мэдэлд авсан. МАН буун буутлаа энэ үйлдвэрийг зайдагнана. Бид орлогоос нь бүгдээрээ цахилгааны мөнгөө төлүүлчихсэн учраас амаа үдүүлсэн. Гээд асуудал дуусаагүй. Цахилгааны хувьд бид хараат хэвээрээ. Хэвээрээ байгааг нь хамгийн сайд мэдэх сайд нь айлгаж байгаад урдаас угаасан нүүрс авахаас өөр аргагүй гэж донгиодуу догма гаргаастай. Уг нь  "Эрдэнэс Тавантолгой"-гоос олборлолт нь хоёр дахин бага, борлуулалтын орлого нь 2, 3 дахин их  "Энержи Ресурс" гээд Монголын компани бий. Тэд нүүсийг угаагаад гаргадаг болохоор бага нийлүүлж, ихийг олдог. Тэдний угааж Хятадад зарсан нүүрсийг бид буцаан худалдаж авах тухай арай өөрөөр яриад сууж байна.

Эрдэнэтийг төрд буцаан авсан шалтгаан нь түмнээ бодсондоо бус түүнд шахаа хийх гэсэндээ хийсэн уйларсан үйлдэл гэдгийг өөрсдөө ухаж, ойлгоогүй цагт орой руу чинь ортол тэд худал ойлголт өгсөөр л байх болно. Малч хүмүүс болохоор мал биш шүү дээ, бид. Тэнд эрх мэдэлтнүүд өөртөө өндөр ашигтайгаар шахаа хийж, дарга нар нь дийлдэхгүй хангамжтай болсон.

Энэ үйлдвэрийн ачаар дураараа тахилуулсныхаа төлөө хэдэн дарга Зайсанд хаустай, үнэтэй жийптэй, тэрбумаар тооцогдох хадгаламжтай, охиноо, хүүгээ, хүргэнээ гадаадад сургаж, гайхуулж явааг бид тоолоод барахгүй. Учир нам харгалзахгүй тоносон нь ч үнэн. МАН харин илүү тоносон нь мэдээжийн асуудал.

Ерөнхий сайд нь, ер нь бүгдээрээ “30 жилийн алдааг засах гэж зүдэрч байна” гэдэг болсон. Үнэндээ хэлсэн тооныхоо 2/3-т нь өөрсдөө бантагнуулсан. Өнгөрсөн 30 жилд төрийг өөрсдийн баяжих хэрэгсэл болгосон УИХ, Засгийн газрыг нэрлэх гэхээр намынхаа лидерүүдээр зогсохгүй лойдоруудаа хэлэх учраас, ард түмэн ардчилал гэдгийг Ардчилсан нам гэдэгтэй агаар нэг төсөөлдөг учраас тэд бий болсноос хойш ийм замхрал гарсан гэж толгой эргүүлж яваа. Үнэний ортой ч үнэн зөвийн дэнс дээр тавьбал өөрсдөө жин дарах нь гарцаагүйг ч мэдэж байгаа. Тиймээс төөрөгдүүлэн талцуулахаар цаадуул чинь мэднэ.

ЖДҮ-ийн зээл, Хөгжлийн банк, мухар төмөр зам, 60 тэрбумын схем, газрын наймаа, нүүрсний хулгай гээд гайтай бүхнийг эрх баригчид хийсэн. Бүр тодруулбал МАН. Нүүрсний хулгай гээд л исгэрээд байсан. Одоо юу болов. Бүгдээрээ замхарсан. Энэ бүхнийг цуурдаг нь монголын сайн сайхны төлөө ч хол хэвтэнэ. Нэг нь нөгөөгөө намнах, албан тушаалд нь суух гэсэн аминчхан үзэлдээ л хөтлөгдөхийн тулд тэр.

Авлигатай тэмцэнэ гэдэг. Чадахгүй нь үнэн. Чадаагүй байж баахан золиосны нэр гаргаад хэрэг нээсэн болгоод шүүхэд шилжүүлнэ. Шүүх хэрэгсэхгүй болгоно. Тэр үед нь бид тэмцсэн ч шүүх авлигачдыг суллачихлаа гэх пропагандагаа цацах бөгөөд түүнд нь итгэх нь олон. Авлигатай жинхэнэ утгаараа тэмцвэл МАН үнсэн товрог болно. Тиймээс алиа, балай хүн шиг айдаст автуулж, мангас, мафи ярьсан шигээ мангартуулахаа мэднэ.

Өдрөөс өдөрт тэдний пропаганда төгсөрч байгаа. Уржигдар гэхэд л Д.Амарбаясгалан нь мөрийн хөтөлбөрийнх нь 80 хувь нь биелэчихсэн явааг дуулгаж, сошиалаар нэг уянгын хайлсан сэтгэгдэл урссан. Өөрчилчөөгүй бол уг мөрийн хөтөлбөрт нь эрчим хүч, шатахууны хувьд гадны хамаарлаас гарч өрөөлд зардаггүй юм гэхэд өөрсдийгөө хангаад  сургууль, цэцэрлэгийн хоцрогдлыг арилгахгүй гэхэд хүртэлцээг 100 хувь болгож, эрүүл мэндийг дэлхийн жишигт хүргэхгүй гэхэд дундаж түвшинд, түгжрэлийг 50 бууруулж, утаагүй Улаанбаатар болчихсон, цалин тэтгэврийг нэмэхгүй гэхэд худалдан авах чадвар нь хэвэндээ байх байлаа.

Магадгүй магадгүй. Мөрийн хөтөлбөр нь 80 хувь биелэсэн байж болно. Тэднийхээр биелсэнд тооцоод үзье. Мөрийн хөтөлбөрийнх нь 80 хувь биелэхэд ийм байгаа юм чинь 100 хувь биелэсэн ч гавихгүй нь ээ. МАН-ын мөрийн хөтөлбөр 80 хувь биелэхэд эдийн засаг нь донсолгоонтой, аж ахуйн нэгжүүд хэзээ мөдгүй хаалгаа барихад бэлэн, бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр, Улаанбаатар нь утаатай, эрүүл мэнд, боловсролын салбар нь элгээрээ хэвтчихсэн, хавдараар дэлхийд тэргүүлсэн, худалдан авах чадвар улам бүр унасан үзүүлэлттэй байна. Ийм байхад,

Алив хүүхээ чи цааш нь дамжуул
Бүх юм хэвийн бүтэж байна, болж байна
Бичээрэй, бичээрэй
Битгий давар гэж бичээрэй гэх пропагандагаа тэд хийсээр. Сошиалд эрх баригчдын бодлогогүйг шүүмжилсэн Амаржин гэх залууг хэрхэн троллуудаараа дайруулж байгааг харахад л энэ бүхэн ойлгогдохоор. Өмнө далдуур дарамталдаг байсан бол өдгөө өөрийн бодолгүй, мөнгө л өгч байвал хэнийг ч нулимж, тасдахад бэлэн адгийн шаарнуудыг гаргаж ирдэг болов. Үзэл санаа, бодлогоор биш өнгөрсөн амьдрал, хувь хүний нууц руу хүртэл эрээ цээргүй халдаж байна.

Бидэнд ч асуудал бий. Өөрт нь хэрэгтэй, улс орны амин чухал асуудлаас илүү жижигхэн асуудалд ач холбогдол өгч түүнд л анхаарлаа хандуулдаг, өөр хоорондоо арсалдахаас өөрийг чадахгүй. Тиймээс нэг сенсааци гаргаад нөгөөгөөр нь дарж, араар нь амжуулдаг болоод уджээ.

2020 оны сонгуулийн өмнө тэд өөрсдөд хамгийн ихээр гай тарьж мэдэх хэвлэл мэдээллийг салбарыг сошиал ертөнцөд “худалдагдсан”, “улстөрчдийн гар хөл” гэж сэвж нөлөөгүй болгоод, нэр хүндтэй, олон дагагчтай, агуулга биш хэлбэр хөөсөн хэдэн нөхдийг нь нийлүүлж суулгаж байгаад шившиглэсэн.

Харин 2024 оны сонгуулиар нөлөө бүхий, олон дагагчтай залуусыг тэд овоо хараандаа онилов. Өөрсдийг нь дэмжвэл ухаалаг, чадвартай, шүүмжилж, сөргөөцөлдвөл гадны гар хөл, эрийг нь шар сэмжилсэн, эмийг нь завхай болгох ажлыг троллуудаараа сэвүүлнэ. Хуучны хэнээтэй төрсөн коммунистуудаас ялгаатай нь тэдэнд зарчим ч байхгүй. Гэр бүл, ойр дотныхнын сүйрүүлэхдээ ч сийхгүй.

…Дагаад намирах уу, дотроо бодох уу гэдэг таны сонголт.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Piko 2023-09-08 202.9.40.113

Хуучны хэнээтэй төрсөн коммунистуудаас ялгаатай нь тэдэнд зарчим ч байхгүй

Avatar

Нэргүй 2023-09-08 202.21.113.82

өөрсдөө хамаг бүх муугийн дарга шүү дээ хаха пиарчид аррдчилсан намд л байдаг

Avatar

Ард 2023-09-08 202.9.47.4

Ягл үнэн г хэлждээ хөөрхии даанч нам дагасан хулгаачууд их юмдааа

Avatar

Нэргүй 2023-09-08 59.153.115.236

авилгачид сандарч мэгдэж хэлэх ярихаач мэдэхээ больчихож.айсан хүнд аргал хөдөлнө.

Avatar

Нэргүй 2023-09-08 139.5.219.174

Ёстой загатнаад байсан газар маажчихлаа. МАН яг л ийм байгаа.

Avatar

Нэргүй 2023-09-08 61.102.150.189

Хүзүүгүй хулгайчийн Монголын ард түмнээс хулгай хийсэн мөнгөний хусмыг долоож амьдарч байгаа, түүнийхээ хөлсөнд Монголын ард түмнийг доромжилж басамжилж суугаа хөлсний бичээч, Элбэгдоржийн бөгсний үс Наранбөгс хэмээгч мөн билээ чи.

Avatar

Нэргүй 2023-09-08 59.153.86.91

Аль 2000 онд МАН төрөө хямралаас ард түмнэн ядуурлахс гаргана гэж сайхан хоолны нэр хэл бараг 100 хувийн сонголт аваад гарч өгөа билээ. 2020 онд хүн бүр 15 саяын гадаад өртэй боллоо бид л энэ өрөөс гаргана гэж шилний цаанаас чихэр долоолгосон. Одоо гадаад бүр диылэхээ брльж иргэд нь ядуу өьчинд баригдсанаараа дэлхиын чихиыг сэртэлзүүлж байна. Одоо заылсан нь дээрээ.

Avatar

Нэргүй 2023-09-08 202.21.107.10

ийм хогийн юмыг энэ сайт л гаргана хэн ч тоож уншихгүы

Avatar

Нэргүй 2023-09-08 213.87.134.237

======= Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-09-08 66.181.181.48

Энэ нэг харгис этгээд МАН социализмыг гүтгэн дайрч, ардчилагч болж жүжиглэгчдийн их луйврыг эрээ цээргүй сайшаан магтаж өдөр өнгөрөөх юм. Хоол болдог л юм байхдаа, Ингэж амьдрах сайхнуу. Ард түмэн тэнэг биш шүү араатан минь.

Avatar

Bolor 2023-09-08 202.126.88.185

Amarbayasgalan Dargaa namaig hamgaalarai

Avatar

Нэргүй 2023-09-08 43.242.242.59

Л.Нарантөгсийн хүслээр бол Эрдэнэтийн 49 хувийг нь Элбэгдорж, сахал Эрдэнэбилэг болон АН-ын хэдэн хүнд л өгөх ёстой байж дээ. Даанч төр аваад ард түмэн гэх баахан хүмүүс, улсын хөгжилд зориулаад юу ч биш болгоод байгаад нь гомддог юм байна. Уул нь хэдүүлхнээ авчихсан бол хагартлаа баяжаад өдийд АНУ-д хауст амьдраад гоё амьдрах байх байждээ. Улстөрийн нийтлэлээ л сайн бичээд байвал Нарантөгсийг эзэд нь АНУ явуулж магадгүй шүү. Өөрийнхөө чадлаар бол хэзээ ч явж чадахгүй юм чинь дээ хөөрхий.

Avatar

Нэргүй 2023-09-08 43.242.242.59

Улстөр, хэрүүл тэмцлээс өөр юу ч бичдэггүй, хэнд ч хэрэггүй ганцхан Ц.Элбэгдоржид л хэрэгтэй зүйл бичдэг Нарантөгс гэдэг энэ хүний нийтлэлийг дэмжигчид нь уншиж кап авдаг байх. Иргэд бидэнд мэдлэг боловсролоо дээшлүүлэх, бизнесээ өргөжүүлэх, танин мэдэхүйгээ өргөжүүлэх, ашигтай худалдаа арилжааны талаарх мэдээлэл чухал болохоос улс төрчдийн ашиг хонжоо хайсан гүтгэлгийн чанартай мэдээлэл огт хэрэггүй. Социализмыг мянга муулаад юу ч өөрчлөхгүй. Ан-хан буруугаа дандаа бусдаас хайдаг зантай.

Avatar

Бат 2023-09-08 43.242.243.142

яг үнэн

Avatar

Del 2023-09-08 202.55.188.33

Ман АН 2 адилхан хулгайч нараас бүрдсэн шүү дээ харин муулаад байгаа коммунистууд чинь маш бага хулгайтай байсан шүү дээ

Avatar

Зочин 2023-09-08 59.153.115.254

Чи хуучны хэнээтэй коммунистуу хэн байсныг гэдгийг мэдэхгүй шүү дээ. ТЭР ХЭНЭЭТЭЙ КОММУНИСТУУД ЧИНЬ УЛС ОРНЫхоо төлөө хэнээрхэж байснаас одоогийн бидэн шиг өөрийнхөө төлөө үхэн хатан тэмцэж байгаагүй юм. Амных нь салиа арилаагүй байж том дуугараад хэрэггүй. Амьтны доог тохуу болно Нарантөгсөө.

Avatar

Нэргүй 2023-09-08 59.153.115.45

Хэнтийн тэнэгүүд энэ улсыг сүйрүүлж байгаа яандаа

Avatar

Нэргүй 2023-09-08 202.126.88.200

Elbegdorjton Bayartsogton Saihanbilegten, Bat uulten nariin suiruulsnii hajuud eh ornoo gesen setgel ni aguu shuu .

Avatar

Нэргүй 2023-09-08 66.181.160.71

ОТ-н төсөл нь Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдалд онцгой ач холбогдолтой учраас манай их хөрш улс хааж боогдуулах маш их сонирхолтой! Өөрийн хөлсний троллуудаар сөрөг суртал ухуулга хүчтэй явуулдаг, төр засгийн дээд удирдлагуудад шахалт дарамт үзүүлдэг боловч гадаадын хөрөнгө оруулагчид шантрахгүй зүтгэсээр амжилтад хүрч байгаа нь туйлын чухал!!!

Avatar

Нэргүй 2023-09-08 66.181.160.71

Оюу толгойн төслийг яг үнэндээ бол Оросын хөлсний агентууд, тэдний дам хөлсний тэнэгүүд л эсэргүүцдэг юм шдээ!!! Тэгэхдээ тэд монголчууд Оюу толгойн татвар хураамж, тусламжийн мөнгөөр цалин, өндөр насны тэтгэвэр, халамжаа өгч байгааг огт анзаардаггүй, мэдсэн ч дуугардаггүй!!! Уул нь төр засгийн дээд удирдагч нар нь өөрсдөө хувийн нээнтэггүй зарчимч хүмүүс байсан бол тэр эсэргүүцэгчдийг тас алгадаад дуугүй болгох ёстой л доо!! Даанч тэгэх чадваргүй, дальдчаад шальчиганаад дуугүй суугаад байдаг!!!

Avatar

Нэргүй 2023-09-08 66.181.180.67

жирийн ард иргэдийн мөнгийг татвар нэрээр аваад төрийн нэртэй мөнгө болгоод төрийн нэртэй дарга нар нар нь дураараа хэрэглэх ийг юу гэж ойлгодгыг

Avatar

Нэргүй 2023-09-08 66.181.160.71

Төрийн өмч гэдэг чинь хэний ч биш, эзэнгүй өмч! Жирийн иргэн төрийн өмчид "гар хүрэх" ямарч боломжгүй, гагцхүү эрх мэдэлтнүүд л дураар үрж идэж байдаг эд! Хулгайчууд л төрийн өмчид "хайр" зарладаг нь ийм л зорилготой! Тэд төрийн өмчийг "ард түмний өмч" гэж гоё нэр өгч, шилний цаанаас чихэр долоолгодог шилдэг аргатай! "Ард түмний өмч" гэж байдаггүй юм!! Та нар Үндсэн хуулиас ийм нэр томъёо хайгаад үзээрэй, байхгүй!!!

Avatar

Нэргүй 2023-09-08 66.181.160.71

Эрдэнэтийн 49%-ийг Оросын мэдлээс монголын хувийн компани аваад ирэхэд нь төр засаг булааж авснаар 100% төрийн өмчтэй болсон Эрдэнэтэд төрийн эрх мэдэлтнүүд ямар ч хяналтгүйгээр дураар идэж уух таатай нөхцөл бүрдсэн юм!! Тэнд ямар аймшигтай хулгай явагдаж байгааг монголын ард иргэд огт мэдэхгүй "амгалан тайван сайхан" суугаа!! Нэгэн цагт тэр идээ буглаа нь задрахад мөн л нүүрс шиг бужигнана даа, харж л байгаарай!!!

Avatar

зочин 2023-09-08 59.153.113.181

Эрдэнэтийг төрд авсан нь буруу гэдгээс бусад нь таалагдлаа. Эрдэнэт үйлдвэр Эрдэнэбилэгийн мэдэлд байхдаа төсөвт маш бага татвар төлж татвараас аль болох зайлсхийж байсан. Төрийн өмч л бол ашиггүй ажилладаг гэдэг логикийг дэмждэггүй. Удирдлагыг л буруу хүн тавьснаас шахаа, алдагдал үүсдэг. Гэхдээ одооны нийгэмд удирдлаганд чадвартай зөв хүн тавих аргагүй тогтолцоо байгаад л учир нь байна. Нам өөрийнхөө хэрэгтэй хүнээ л тавьж байгаа учраас дутагдал арилахгүй байгаа. Гэхдээ сахалд байснаас дээр.

Avatar

Зочин 2023-09-08 103.212.117.219

МАН-н удирдлагууд чадалтай нийгэмд танигдсан хуульчдын 10 гаруй баг (нийтдээ 300 гаруй хуульч)-г цалинжуулж, том ажлууд өгч ажиллуулж байна даа, яамны саад болгон хажуудаа хуульчдын багаас зөвлөх үйлчилгээ авч байна, бас л сэтгэж байна даа

Avatar

irgen 2023-09-08 66.181.182.206

Ene taktikiig Elbeg dorj geed balarsan hun guyai niigemd nutagshuulsan bulguu. Uuduu shidsen chuluu uuriin tolgoi deer gej….

Avatar

1 2023-09-08 202.21.102.222

MAN ai nam ch manduulj baigaa doo, ulnii malnuud ni daanch uhaarah boloogui yum shig bn lee kk.

Avatar

Нэргүй 2023-09-08 188.162.254.119

дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-09-08 59.153.114.80

үнэн юм л бичсэн байна гэхдээ энэ бичвэрч өөрөө бас пропоганда хэн хэнийгээ гэлтгүй хэрээ шиг хар юмнууд

Avatar

Нэргүй 2023-09-08 103.254.123.84

үнэнийг бичихээр пропогандаа болох уу, донгио гуай

Avatar

Нэргүй 2023-09-08 103.212.119.53

Hogiin avilgalchid ih sandraldaj ngaan bn daa. Uragshaa Oyun erdeniig demjij bgaa.

Avatar

Хотын унаган залуу 2023-09-08 202.126.88.102

Монгол улс Маны уед тегсгел болох нь цаг хугацааны асуудал.Эд нар еерт ашигтай бол ээж эхнэрээ ч худалдана.Коммунист арга заль нь тийм школьтой

Avatar

Нэргүй 2023-09-08 103.57.95.89

Данхаас хойш монголын нийгэм зүгээр л ЭНТЕРТАЙМЕНТ болчихлоо. Аргагүй л байх эцэг нэгтэй ах нь ч гэнэ үү жүжгийн тун тааруулагч амьтны бичвэрээр энэ улс орны амьдрал хөвөрч байна. Хаашаа ч юм хэн ч мэдэхгүй. Эрх бөрьж байгаа нам нь бөөнөөрөө хулгайдаа хутгалдсан. Ирэх жил Данх сонгуульд амлалт аваад тэрийг ч хийнэ энийг ч хийнэ гэх видэ. Эхлээд хийсэн ажлаа тайлан тавь. Дарханы замыг 8 жилд дуусгалаа, ганц ч цахилгаан станц барьсангүй гээд…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж