Ким Жон Уны айлчлалаас урьтаж Хятадын төлөөлөгч Пёньянд очно

Ким Жон Уны айлчлалаас урьтаж Хятадын төлөөлөгч Пёньянд очно

Ким Жон Уны айлчлалаас урьтаж Хятадын төлөөлөгч Пёньянд очно

Хятад улс Ким Жон Уныг Владивостокийг зорихоос урьтаж өндөр түвшний төлөөлөгчөө Хойд Солонгос руу илгээх гэж байна. Тодруулбал, энэ Баасан гаригт Хятадын Улс төрийн товчооны гишүүн Лю Гуожоноор тэргүүлүүлсэн баг Хойд Солонгос үүсгэн байгуулагдсаны 75 жилйн ойн хүрээнд тус улсыг зорих аж. Ойн арга хэмжээ Бямба гаригт болно.

Энэ нь ойрын хугацаанд Хятадын талаас Хойд Солонгост хийж буй хоёр дахь айлчлал болно. Солонгосын дайн дууссаны ойд зориулсан арга хэмжээнд оролцохоор долдугаар сард мөн л Улс төрийн товчооны гишүүн Ли Хонжон тэргүүтэй төлөөлөгчид Пёньянд ирсэн билээ. Covid-19 цар тахлаас улбаатайгаар хаагдмал байсан Хойд Солонгос улс хилийн хязгаарлалтаа зөөлрүүлэхэд бэлэн байгааг дээрх үйл явдлууд гэрчилнэ.

Дэд сайдын алба хашдаг Лю Гуожон эрүүл мэнд, хөдөө аж ахуйн чиглэлээр ажилладаг ч гэлээ яагаад Хойд Солонгосыг зорьж байгаа нь тодорхойгүй. Тэрбээр Хойд Солонгосын ойролцоо орших Хармөрөн, Жилин мужуудад албан тушаал хашиж байсан туршлагатай. 

75 жилийн ойн баярын арга хэмжээнд ОХУ-аас Хойд Солонгост суух Элчин сайд Александр Мацегора оролцоно. Тэрбээр энэ арга хэмжээнд чухал ач холбогдол өгч буйгаа онцлохын зэрэгцээ хоёр улсад авсан хориг арга хэмжээ хоорондын харилцаанд нь сөргөөр нөлөөлөхгүй гэжээ. 

Эх сурвалж: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-07 172.58.165.49

ysa urtaj tsumiin sum ukrianed ilgeej ba hun turluhtniig tsuulj usa g abrah gesen tulul ehelj ba dwd erinhiilugch ungursun sar delhiin hun amiig tsuulj bid saihan amidrana geed am aldsan

Avatar

Орчуулга буруу 2023-09-07 202.179.24.148

Дэд сайд хүн нь Улс төрийн товчооны гишүүн байж болохгүй шүү. Буруу орчуулга байна

Avatar

Нэргүй 2023-09-07 202.21.108.35

худлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж