БНСУ-ын дуурийн дуучин Монголын аялал жуулчлалын элч болно

Хуучирсан мэдээ: 2023.09.07-нд нийтлэгдсэн

БНСУ-ын дуурийн дуучин Монголын аялал жуулчлалын элч болно

БНСУ-ын дуурийн дуучин Монголын аялал жуулчлалын элч болно
Өмнөд Солонгосын поп опера дуучин Лим Хюн Жог Монгол Улсын аялал жуулчлалын элч болгоно. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд өөрийн албан ёсны цахим хуудаснаа нийтэлжээ. Лим Хюн Жо нь АНУ-ын Нью-Иорк хотын Жуллиардын хөгжмийн сургууль, Флоренцын Сан Феличийн хөгжмийн академи, Венийн Франц Шубертын Консерватор, Ромын олон улсын хөгжмийн академи зэрэгт суралцан төгссөн мэргэжлийн дуурийн дуулаач аж.
Тэрбээр дэлхийн хэмжээний поп опера дуучин бөгөөд НҮБ-ын Энхтайваны медалиар шагнуулсан хамгийн залуу Өмнөд Солонгосын иргэн юм байна.
Мөн тэрбээр "Форбес"-ийн жагсаалтад Азийн хамгийн нөлөө бүхий 30-аас доош насны 30 эрхэмд багтсан одоогийн байдлаар цор ганц хөгжмийн урлагийн төлөөлөгч гэнэ. Мөн "CNN" жагсаалтаар дэлхийн хамгийн сайн гурван поп опера нэг, "BBC" хөгжмийн сувгийн хамгийн нөлөө бүхий поп опера эхний тавд дэлхийн алдарт Сара Брайтмэн, Андреа Бочелли нартай хамт орсон байдаг.
Тэрбээр 2013 онд түүний альбом нэг сая хувиас илүү зарагдсан рекорд тогтоосон байна.
Дуурийн дуулаачийн ажлаас гадна Ромын олон улсын хөгжмийн академийн Гоцлол хөгжмийн тэнхимийн хүндэт профессор, “Грамми” хөгжмийн шагналын сонгох эрхтэй гишүүн зэрэг үүргүүдийг биелүүлдэг. Мөн ЮНЕСКО-ын Энх тайваны төлөөх урлагын элчээр томилогдсон байна. Түүний нэг мөрөөдөл нь Монгол Улсын "The Hu" хамтлагтай хамтарсан дуу хийх гэнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж