Кишидаг хөнөөхийг завдсан эрэгтэйд ял тулгажээ

Хуучирсан мэдээ: 2023.09.07-нд нийтлэгдсэн

Кишидаг хөнөөхийг завдсан эрэгтэйд ял тулгажээ

Кишидаг хөнөөхийг завдсан эрэгтэйд ял тулгажээ

Энэ оны эхээр Японд Ерөнхий сайд Фүмио Кишидагийн хөнөөхийг завдсан сэжигтэнд Лхагва гаригт хүн амины хэрэг үйлдэхийг завдсан болон өөр хэд хэдэн хэрэгт яллажээ. Сэжигтэн 24 настай Рюжи Кимураг өнгөрсөн дөрөвдүгээр сард Японы баруун хэсгийн Вакаяма хотын Сайказаки загас агнуурын боомтод ерөнхий сайд руу тэсрэх бөмбөг шидсэн гэх үндэслэлээр прокуророос ял тулгасан байна. Энэ хэргийн улмаас хоёр хүн гэмтсэн ч Кишида бэртээгүй юм. Кимурагхэргийн газраас баривчилжээ.

Кимураг гурван сарын турш сэтгэцийн эмчийн үзлэгт хамруулсны дараа шүүхээс түүнийг сэтгэцийн хувьд хэрэг хүлээх бүрэн чадвартай гэж тогтоосны дараа прокуророос яллах дүгнэлт гаргасан гэж Японы Киодо агентлаг мэдээлэв. Мөн албаныхан халдлагад ашигласан тэсрэх бодистой гар хийцийн хоолойд хийсэн бөмбөгөнд дүн шинжилгээ хийж, үхлийн аюултай болохыг нь тогтоосон байна.

Киодо агентлагийн мэдээлснээр, Кимура улс төрч болохыг хүссэн боловч 2022 онд болох Японы парламентад нэр дэвшихэд нь насны шаардлагаар шударга бус хориг тавьсан гэж үзээд халдлага үйлдсэн байж магадгүй гэж урьдчилсан мөрдөн байцаах дүгнэлтэд дурджээ.

Нэр дэвшигчийн шаардлага нь 30 ба түүнээс дээш настай, Японы хоёр танхимтай парламентын эрх мэдэл багатай Дээд танхимд нэр дэвшихийн тулд 22,260 ам.долларын барьцаатай байх ёстой байдаг. Тэбээр халдлага үйлдэх үедээ 23 настай байв. Цагдаа нар түүнийг эрхэлсэн тодорхой ажилгүй гэж мэдэгдсэн.

Уг хэрэг Ерөнхий сайд асан Шинзо Абэ 2022 оны долдугаар сарын 8-нд сонгуулийн кампанит ажил хийж явахдаа  алагдсанаас хойш жил хүрэхгүй хугацааны дотор болсноороо япончуудыг сэрдхийлгэсэн. Абэ болон Кишида нарын амь насыг хөнөөх зорилготой халдлагууд нь хоорондоо холбоо хамааралгүй аж.

ЭХ СУРВАЛЖ: THE ASSOCIATED PRESS 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж