Оросын командлагч цэргийн онгоцоор муураа зөөжээ

Хуучирсан мэдээ: 2023.09.07-нд нийтлэгдсэн

Оросын командлагч цэргийн онгоцоор муураа зөөжээ

Оросын командлагч цэргийн онгоцоор муураа зөөжээ

ОХУ-ын армийн командлагч нарын нэг нь цэргийн хоёр нисдэг тэргээр муураа тээвэрлэжээ. Энэ талаар Украин руу дүрвэсэн Оросын нисгэгч Максим Кузминов ярьсан байна.

Муурыг тээвэрлэхийн тулд маш их түлш зарцуулсан төдийгүй зургаан цэргийн албан хаагч дагалдаж явжээ. Энэ нь ховор үүлдрийн муур байсан тул олон сая фунт стерлингийн үнэтэй нисдэг тэргээр зөөвөрлөсөн. Ингэхдээ өөр нисдэг тэргээр халхавч хийж явсан аж. Аялал нэг цаг орчим үргэлжилжээ. Энэ үйл явдал нь Оросын ахмад командлагчдын дураараа дургиж буйн нэг жишээ гэж Максим Кузминов хэлсэн байна.

Кузминов Украинд бууж өгсөн тул 500 мянган ам.долларын шагнал авах болжээ. Тэрбээр өнгөрсөн сард Оросын "Ми-8 АМТШ" онгоцтой Украины зүүн хойд хэсгийн Харьков дахь агаарын баазад газардсан. Украины тагнуулынхан түүнийг Оросын нисдэг тэрэгний 319 дүгээр ангид алба хааж байсан 28 настай Максим Кузминов гэгч болохыг тогтоожээ. Өөрөөс нь үлгэр дуурайлал авахыг тэр бусад орос цэрэгт уриаллаа. 

Украины парламент өнгөрсөн оны дөрөвдүгээр сард "Би амьдармаар байна" нэртэй санаачлагыг эхлүүлсэн. Уг санаачлагын хүрээнд орос цэргүүдийг бууж өгөхийг уриалж буй. Кампанит ажлын хүрээнд шагналын мөнгө авсан анхны албан хаагч нь Кузминов юм.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж