"Засаг ипотекийг үргэлжлүүлэх бэлтгэлээ хангаж чадаагүй" 

Хуучирсан мэдээ: 2023.09.07-нд нийтлэгдсэн

"Засаг ипотекийг үргэлжлүүлэх бэлтгэлээ хангаж чадаагүй" 

"Засаг ипотекийг үргэлжлүүлэх бэлтгэлээ хангаж чадаагүй" 

Орон сууцны хөнгөлөлтэй 6 хувийн хүүтэй ипотекийн зээл авахаар 2 жил хөөцөлдөж байгаа иргэн байна. Тэрбээр арилжааны дөрөв, төрийн мэдлийн нэг банканд ипотекийн зээл авах хүсэлтээ өгсөн ч санхүүжилтгүй гэдэг ижил хариулт авснаар жилийн 14.5 хувийн хүүтэй зээлийг 15 жилийн хугацаатай авч, орон сууц худалдан авчээ. Тэгвэл Засгийн газраас ипотекийн зээлийг хэвийн олгох бэлтгэл ажлыг хангаж байгаа гэхээс өөр тайлбар өгөхгүй байгаа.

Харин өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийг санхүүжүүлж ирсэн Монголбанкнаас орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг 2023 оны хоёрдугаар хагасаас Засгийн газарт шилжүүлэхэд хүндрэл гарсан мэдээлэл өгч байсан юм.

Иймд Монголын банкны  холбооны гүйцэтгэх захирал Л.Амараас арилжааны банкуудын ипотекийн зээл олголтын талаар тодрууллаа. Тэрбээр “Арилжааны банкуудын өөрийн санхүүжилттэй, жилийн 12-14 хувийн хүүтэй зээл хэвийн олгогдоод явж байгаа. Төрөөс хэрэгжүүлж буй 6 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хувьд хариуцагч байгууллага нь Засгийн газар. Тэднээс асуух нь зөв байх. Ер нь нийтээрээ Олон улсын валютын сан, макро эдийн засгийн бодлогын хүрээнд инфляцын өсөлтийг хариуцдаг байгууллага бол төв банк. Төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь зарчмын хувьд буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс Монголбанк энэ оны зургадугаар сарын 30-наар ипотекийн зээлийн санхүүжилт олгохыг зогсоож, уг хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлсэн. Үүнийг бараг 2 жилийн өмнөөс ярьсан. Гэтэл Засгийн газар талдаа хүлээж авах чадавхиа бүрдүүлж чадаагүй. Хүлээж авах байгууллага нь тодорхойгүй. Хүний нөөц ч тодорхой болоогүй. Ийм нөхцөл байдал үүсээд олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд хэдэн сар боллоо. Банкны салбарын хувьд эхний хагас жил ипотекийн зээлийг хэвийн олгоод явж байсан. Үргэлжлүүлээд олгоод явахыг дэмжинэ. Тодорхой хэмжээний эх үүсвэрийн хязгаар бол бий.

Covid-19 цар тахлын хугацаанд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг царцаасан. Ипотек угаасаа эргэн төлөлтөөрөө дахин санхүүжилт хийдэг механизм учраас эх үүсвэр хүндрэл тулгарсан. Эрэлт дэндүү өндөр, нийлүүлэлт хязгаарлагдмал байгаа. Зах зээлийн хүү дунджаар 16 хувь байхад 6 хувийн хөнгөлөлттэй зээл олгох тухай ярьж байгаа учраас эрэлтээ гүйцэхгүй байна.

Дараалал маш ихээр үүссэн. Банкууд зээл олгоод явж байгаа ч хүрэлцээ иргэдийн хүсэж байгаа хэмжээнд байхгүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж