"Hi Sainuu" ХХК: Түрээсийн дугуйг эвдэлсэн хүнээр хохирлоо төлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2023.09.07-нд нийтлэгдсэн

"Hi Sainuu" ХХК: Түрээсийн дугуйг эвдэлсэн хүнээр хохирлоо төлүүлнэ

"Hi Sainuu" ХХК: Түрээсийн дугуйг эвдэлсэн хүнээр хохирлоо төлүүлнэ

Нийслэлийн түгжрэлийг бууруулахад албаныхны хэрэгжүүлж байгаа ажлаас гадна иргэд, хувийн аж ахуй нэгжүүдийн санаачлага чухал. Тэдний нэг нь түрээсийн унадаг дугуй, скүүтерийн үйлчилгээ. Ажил хэрэг болгох талаар цаасан дээрх санаачлагууд их байсан ч түрээсийн үйлчилгээ  хэрэгжиж эхлээд жил хүрэхгүй хугацаа өнгөрч байна.

Гэтэл үйлчилгээнд гараад 14 хонож байгаа түрээсийн дугуйнуудыг иргэд санаатайгаар эвдэлж, эд зүйлийг нь хулгайлах тохиолдол их гарч байгаа аж.

Хэдийгээр зорчих зориулалтын зам талбай хомс байдаг ч түгжрэл, цаг хугацаа, эдийн засгийн бусад зүйлсийг тооцоолж үзвэл түрээсийн унадаг дугуй, скүүтерийн үйлчилгээ иргэдэд сэтгэл ханамжтай санагдаж байгааг хэлж буй. Харамсалтай нь, сайны хажуугаар саар зүйлс бий гэдгээр түрээсийн үйлчилгээ авагчид бусдын өмчийг эвдэлж сүйтгэж, зөвшөөрсөн бүсээс гаргах зэрэг эрсдэл учирч байгаа юм. Тиймээс тус компанитай холбогдож дараах мэдээллийг авлаа.

Унадаг дугуй түрээсийн үйлчилгээ үзүүлэгч "Hi Sainuu" ХХК:

-Наймдугаар сарын 24-нөөс Улаанбаатарын хэмжээнд унадаг дугуй түрээсийн үйлчилгээ нэвтэрч, иргэд мөн л хэрэглээнд нэвтэрч байгаад нь таатай хандаж байгаагаа цахим хуудастаа бичиж байна. Уг дугуйг түрээсэлж унах бол утасныхаа "PlayStore", "Appstore"-с Hi sainuu application-г татан хэтэвчээ цэнэглээд дугуйг унах боломжтой. Түрээсийн дугуйны хувьд 30 секунд нь үнэгүй бөгөөд 15 минут нь 1000 төгрөг. Манайх хувийн хэвшил. Өнгөрсөн долдугаар сард байгуулагдаж, 1000 унадаг дугуй импортоор авч үйлчилгээнд гаргаж эхэлж байна. Одоогоор бүрэн жигдэрч чадаагүй учраас сайжруулах, аппликейшний хөгжүүлэлт хийх зэрэг ажлууд бий.

Манай компани нийслэл болон бусад албан газраас ямар нэгэн хөрөнгө оруулалт, төсөв аваагүй.

100 хувь өөрсдийн хөрөнгөөр 1000 унадаг дугуй авч иргэдэд түрээсийн үйлчилгээ үзүүлэх гэж байна. Үйл ажиллагаа жигдэрч байгаа ч зарим хүний соёлгүй үйлдлээс болж дугуй эвдрэх, суудлыг нь хулгайлах зэрэг тохиолдлууд гарч байгаа.

Гэхдээ дугуйг эвдэлсэн хүнийг олж тогтоож хариуцлага тооцох боломжтой.

Тиймээс үйлчилгээ авч байгаа хүмүүс соёлтой байж, өөрт болон бусдад хүндрэл учруулахгүй байхыг хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж