Л.Гантөмөр: АН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг ойрын хугацаанд томилно

Л.Гантөмөр: АН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг ойрын хугацаанд томилно

Л.Гантөмөр: АН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг ойрын хугацаанд томилно

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, тэргүүн дэд дарга Ц.Баярцогт тэргүүтэй тус намын дэд дарга нар оролцон өнөөдөр /2023.09.07/ мэдээлэл хийлээ.


Ардчилсан намын дарга Л.ГАНТӨМӨР:

-Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/бүрэн бүрэлдэхүүнээрээ өнгөрсөн долоо хоногт  хуралдаж, тодорхой асуудлыг шийдэн, намын тэргүүн дэд дарга,  дэд дарга нар нь томилогдон ажилдаа орсон. Ардчилсан нам Улс төрийн зөвлөлөө байгуулсан. 22 хүнийг нэр дэвшүүлж, намын ҮБХ баталсан. Өнөөдрөөс Улс төрийн зөлөлөөр өдөр тутмын асуудал хэлэлцэж, шийдвэрээ гаргахаар тогтсон.

Хоёрдугаарт, Үндсэн дүрмийн хороо гэдэг хяналтын байгууллагын 30 хувьд ротаци явагдаж, тодорхой хэмжээгээр шинэчлэгдэж үйл ажиллагаа явуулж байна. Дотоод сонгуулийн хорооны гуравны нэгдээ эргэлт хийсэн. Мөн Ардчилсан намын анхан шатны сонгууль явуулах журмыг баталсан. Есдүгээр сардаа багтаан сумын Ардчилсан намын гишүүдийг сонгох сонгууль, даргын сонгууль, аймгийн намын хороодын гишүүдийг сонгох сонгууль, дараа нь дарга нарыг сонгох сонгууль явагдана.

Ардчилсан намын ҮБХ хоёр зүйл дээр төвлөрч хурадсан. Бид хаваржин, зунжингаа намын гишүүдээ сонсох аян зохион байгуулсан. Намыг удирдаж байгаа хүмүүс нь намыг удирдаж байсан хүмүүс бүх суманд очиж ажиллах зорилго тавьсан. Нийтдээ 70, 80 мянга гаруй гишүүдийн саналыг авсан. Ардчилсан нам нэгдмэл байх нь хамгийн чухал. Монголчуудын хувьд Ардчилсан нам нэгдмэл байж, алдагдсан төрийн бодлогыг засаж залруулахад хүчээ хамтраад гаргаач ээ гэдэг санал давамжгайлсан. Энэ саналд үндэслэлээд Ардчилсан намыг яаж бүтэн байлгах вэ гэдэг дээр ҮБХ ны гишүүд санаагаа чилээсэн гэж хэлж болно. Нэгдмэл ардчилсан нам, эе эвтэй нам байх гэдэг дээр суурилсан ҮБХ -ны хурал болсон.

Ардчилсан намын гишүүдийн гаргасан санал нь нам цусаа сэлбэх ёстой, удирдлагын төвшинд шинэчлэл явах ёстой. Дараа үеийн улстөрчдийг гаргаж ирэх шаардлага байна. Төрийн бодлого алдагдсантай холбоотойгоор туршлагатай хүмүүс хэрэгтэй. Тэрний хажуугаар ардчиллыг хамгаалдаг, монголчуудын эрх чөлөөг хамгаалдаг дараа үеийн хүмүүсийг гаргаж ирж, удирдуулах гэдэг саналыг хүчтэй илэрхийлсэн. Гурван том санал дээр багцалсан.

Ардчилсан намд шинэчлэл хийгдэх ёстой. Ардчилсан нам дараа үеэ гаргаж ирэх цаг нь болсон гэдэг санал давамгайлсан.

Төрийн хүнд суртал үнэхээр дийлдэхээ болилоо. Төрийг шинэчлэх, тодорхой санал, бодлогын алдааг засах саналыг гаргаач гэдэг санал давамгайлсан. Гишүүдийн өгсөн санал дээр үндэслээд эе эвийг сахисан хурал хийсэн.

Ардчилсан намын 15 дэд даргыг томилсон. Түүнээс ес нь 1980-аад оны залуус. Ардчилсан намыг манлайлж, удирдаж сонгуульд орох юм. Тэргүүн дэд дарга, дэд дарга нарын үүрэгт ажлын хуваарь гарч байгаа. С.Баярцогт дарга сонгуулийг удирдах чинглэл дээр, Улс төрийн зөвлөлийг даргалдаг болно. Улс төрийн зөвлөлийг хуралдуулна, даргална. Бид улс төрийн зөвлөлийн хурлаа хийж дэг журмыг нь батлахдаа тэргүүн дэд дарга хурлыг зарладаг байхаар намын даргаас санал оруулж байгаа. Мөн тэргүүн дэд дарга гадаад харилцаагаа хариуцаж ажиллана.

Төрийн бодлогын алдааг яаж засах вэ гэдэг тодорхой шийдлүүд гаргана. Төвлөрч ажиллана. Аймаг, сумдад төвлөрч ажиллана.

Намын даргын дэргэд зөвлөл байгуулсан. Даргын зөвлөлийн хурлаар юу шийдсэн бэ гэхээр ард түмнээ сонсоно. Ардчиллын сонсгол хийх хэрэгтэй. Бүх суман дээр байгаа иргэдийн саналыг сонсоно. Тэгэхийн тулд аймаг, суманд ажиллана. Тодорхой судалгаа гаргана. Амьжиргааны төвшнөөс доошоо орсон хүмүүсийн судалгааг гаргана. Баг, суманд байгаа бэрхшээлийг тодорхой гаргана гэх мэтчлэн ажил цаашдаа зохион байгуулна. ҮБХ-ны хурал амжилттай болсон гэдгийг хэлмээр байна.

Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.БАЯРЦОГТ:

-Монгол Улсын улс төрийн намуудын амьдралд хуулиар гурван том өөрчлөлт орсон.Үндсэн хуульд өөрчлөлт орсноор  сонгуульд холимог систем орж ирсэн, 124 гишүүнтэй болсон. Улс төрийн намын тухай хууль батлагдсан, Үндсэн хууль батлагдсантай холботой манай намын ҮБХ гэж УИХ-ын дараа ордог бодлого боловсруулдаг байгууллага маань 504 гишүүнтэй болсон. Анх удаа энэ хэмжээний бүрэлдэхүүний хүрээнд хурал болсон. Улс төрийн зөвлөл маань нийт ҮБХ- ны гишүүдийн 10 орчим хувьтай тэнцэх 50 орчим гишүүнтэй ийм том бодлогын байгууллага болж байгаа. Энэ байгууллагад Засгийн газрын бүтэцтэй уялдсан 22 гишүүн, ҮБХ-ноос сонгогдсон, дээр нь манай намын дэд дарга нар, гол бодлогын байгууллагын дарга нар ордог бүтэц. Энэ бүтэц Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, стратегийг боловсруулж, шуурхай бодлогын удирдлагаар хангаж ажиллаж эхэлж байна.

Ардчилсан нам энэ удаагийн өөрчлөлтөөр ардчиллын хоёр дахь давалгааг эхлүүлж байгаа. 2024 оны сонгуулиар байр сууриа хоёр дахь үедээ шилжүүлж байгаа. Манай намын зүгээс ардчиллын дахин сэргэн мандалтын үе гэж нэрлэж байгаа. Дарга хэлсэн, 1980, 1990 оны залуус шинээр  орж ирж байгаа.

Нэг нам хэт үнэмлэхүй олонхиор хоёр дараалж сонгуульд ялж явснаар бодитой сөрөг хүчингүй байвал аажимдаа авторитор дэглэмд шилжих шилжилт харагдаж байгаа. Ардчиллын баян бүрд гэж яригддаг Монгол Улсыг энэ хэвээр авч үлдэж чадах уу, хүний эрх, хувийн өмч, чөлөөт зах зээл, жижиг Засгийн газар, авлига хээл хахуульгүй төр гэдэг энэ тогтолцоог хамгаалж төгөлдөржүүлэх нь Ардчилсан намын үүрэг гэж бид харж байгаа. Ийм бодлогын өөрчлөлтийг энэ оноос үзүүлнэ.

Ардчилсан нам ардчиллын төлөөх намууд эв нэгдэлгүй байх үедээ ялагдал хүлээдэг, энэ нь эргээд улс орны хөгжилд сөргөөр нөлөөлдөг гэдгийг өнгөрсөн долоон жилийн туршлага дээрээ маш сайн анализ дүгнэлт хийсэн. Энэ дээрээ үндэслэж шийдвэр гаргасан. Одоо шинэчлэгдэж байгаа шинэ Ардчилсан намын тухай ярих болно.

-Намын генсекийг хэзээ томилох вэ. Жагсаалтад гишүүдээ хэрхэн хуваарилах вэ. МАН жагсаалтад дарга, сайд нараа оруулахгүй гэж зарчмаа зарласан. Ардчилсан нам жагсаалт дээр ямар зарчим барих вэ?

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр: -Бид нар холимог тогтолцоог авахдаа Монголын парламентыг өргөжүүлэхдээ төрийн бодлого ухаалаг гарах ёстой гэдэг зарчим дээр тухайн Үндсэн хуулийн өөрчлөлт болоод Сонгуулийн хуулиа хүлээж авсан. Төрийн бодлогыг ухаалаг гаргахын тулд Монголын парламент мэргэжлийн болох ёстой. Мэргэжлийн байхын тулд олон нийтийнхээ санаа бодлыг хүлээн авдаг чадвартай байх хэрэгтэй. Бидний зарчим бол боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарыг төлөөлж чадах хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн байр суурь баримталж байгаа. Хоёрдугаарт, намын гишүүдийн дэмжлэг хүлээсэн хүн жагсаалтад орох ёстой. Намын гишүүдээс санал асуулга авна. Тодорхой олон нийтийн дэмжлэг хүлээж авч чадахуйц хүмүүсийг жагсаалтад оруулна.  Дэмжиж байна уу гэдгийг ил тодоор асуугаад, хамгийн өндөр санал авсан хүмүүс Ардчилсан намын жагсаалтаар орно. Маш их шинэчлэгдсэн жагсаалт гарна.

Төрийн бодлогыг бид алдаж асгаж болохгүй. Ямар нэг зүйл рүү хадуурахаар дундаж давхарга алдагддаг. Ардчилсан нам бол дундаж давхаргыг гаргаж ирэхийн төлөө зүтгэсэн, хийсэн. Харамалтай нь, дундаж давхаргыг алга болгох хэмжээний төрийн алдаатай бодлого хэрэгжүүлсэн. Төрөө засахад туршлага, шинэчлэл хоёрыг гарцаагүй хослуулна. Шинэчлэл нь өндөр төшинд байна. Намын дэд дарга болон Улс төрийн зөвлөл цэвэр ҮБХ. Ардчилсан нам хоёр жилийн маргааны дараа Дээд шүүхээр тамга тэмдгийн асуудал шийдвэрлэгдсэний дараа бүтцийнхээ асуудлыг бүрэн шийдсэн. Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга бол цэвэр механик ажил.  Гал тогооны ажил хийнэ. Өнөөдрийн улс төрийн зөвлөлийн хурлаас ерөнхий нарийн бичгийн дарга тодорхой болно. Бид яг ямар төвшний хүнийг ажиллуулах вэ. Олон нийтэд хүрдэг хүн байх юм уу, дотоод ажил бидний хувьд чухал байна уу гэдэг дээр тодорхой шийдлүүд гаргана. Ойрын хугацаанд томилохоор ажиллаж байна. Бидэнд улс төр хэрэгтэй байна уу, дотоод зохион байгуулалт хэрэгтэй байна уу. Дотоод ажил нь сонгуульд үнэ цэнэтэй байна уу, гадагшаагаа ажиллах нь үнэ цэнэтэй байна уу гэдэг дээр дүгнэлт гаргана. Ардчилсан намын даргын мэдлийн ажил гэж ойлгож болно.

Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт: -Ардчилсан хүчнүүд анхнаасаа Монгол Улсад пропорцианаль тогтолцоо орох ёстой гэдэг зарчмын шаардлага тавьж ирсэн. 2012 оны УИХ-ын сонгуульд анх холимог тогтолцоо оруулсан. Жагсаалтад хэн орох вэ гэдгээс илүү Монголын улс төрийн намууд бодлогын нам болох ёстой гэдэг зарчим тавьж байгаа. Үнэхээр холимог тогтолцоо ороод ирэх юм бол сонгогчдын санал гээгддэггүй. Энэ нь өөрөө Монгол Улсад бодитой сөрөг хүчин бий болох нөхцлийг хангаж өгдөг. Дээрээс нь тойргийн бодлогоос илүү Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж чаддаг нам өөрөө институци болж бэхжиж чаддаг. Энэ шаардлагыг байнга тавьсаар Үндсэн хуулийн өөрчлөлтөөр оурулж чадсан нь Ардчилсан намын амжилт байсан.

-Дэд дарга нарын томилгооноос харах юм бол Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талын хүмүүс нэлээн олон байгаа харагдсан. Т.Пүрэвхатан та экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай ямар холбоотой байгаа вэ. Хөх туг бүлэглэл байгуулаад ажиллаж байгаа гэх мэдээлэл цацагдах болсон.

Ардчилсан намын дэд дарга Т.Пүрэвхатан: -Х.Баттулга даргатай ямар холбоотой вэ гэлээ. Энэ хүн Ерөнхийлөгч байсан, намын гишүүнчлэлээ сэргээсэн, манай намын нэг гишүүн гэж ойлгож байгаа. Нийгэмд нэг хандлага байна. зөв залуучуудыг, зоригтой залуучуудыг, эмэгтэй улстөрч бэлтгэгдээд явж байхад тэрний хүн, энэний хүн гэж цоллодгийг болимоор байна. Бид өөрсдийн гэсэн боловсролтой, өөрсдийн гэсэн мэдлэгтэй, бодсон бодолтой хүмүүс. 40 нас гараад явж байна, бодлого боловсруулах хэмжээний хүмүүс байгаа. Хөх Монголын хөх туг аяныг асуулаа. Ардчилсан нам сая бүсийн чуулганыг хийсэн, эдийн засгийн форум хийсэн, удахгүй эмэгтэйчүүдийн чуулган хийнэ. Ардчилсан намын ардчиллаа хамгаалах ажил нь 21 аймгаар явж, гишүүдээ сонсч байгаа, ард түмнээ сонсч байгаа ажлын нэг гэж ойлгож болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-07 66.181.161.112

Баярцогт элбэгдорж баттулга гээд л монгол улсыг самархад онцгой гавьяа байгуулсан хүмүүс энэ намын эрх мэдлииг атгаж байхад ан намаас сайн сайхан юм хүлээх ямарч итгэл байхгүй Энэ хүмүүс хуульчидыг хахуульдаад л ялгүй яваа байх гэхээс ямарбулхай луйвар хиисэнииг түмэн олон мэднэ Амьдралаар илчлэгдсэн хэргүүд Тэгээд л нэг их бодлого шинэчлэл яриад л явах нь үнэхээр жүжиг шиг л санагдаж байна

Avatar

Иргэн 2023-09-07 70.93.178.224

Үлгэрт 15 н толгойтой атгаалжин хар мангас гэж гардаг харин намд 15 дарга гэж сонсож бгагүй юм бна шүү инээдтэй ч юм шиг онигоо ч юм шиг эс бөгөөс шинэчлэл бүр болохгүй бол бгагаа эхий нь эцээж тугалы нь тураахгүй хувааж бгаа ч юм шиг ,,.,.. Үлгэрт 15 толгойтой мангас дийлдэг билүү дийлдэж ялагддаг билүү ….

Avatar

БУРУ, МУУ МУУХАЙДАА ДИЙЛДСЭН МОНГОЛ 2023-09-07 202.126.90.156

Монголд Хувийн Хэвшилд ч, Хувьсгалын Газарт ч, Сошиалд ч..ер хаа ч Үзэл Бодлоо Илэрхийлж Шүүмжлэл Хэлсэн Бүгдийг Нухчин дарж , Хавчин Гадуурхдаг болжээ. Хувийн Хэвшилд гэхэд л Бүтэц нь "Боол, Босс л бна Өөр албан тушаал байхгүй" гэж зандарч бна, Төр төлөөллөө суулгасан Үндэсний компаниуд Дотроо Хууль бус ү/а-тай , Төртэй холилдож Бохир Бизнэс хийдэг.

Avatar

Нэргүй 2023-09-07 202.126.90.156

Муу Буруу Бүхэндээ Дийлдсэн Монгол боллоо, Авраарай 🙏🙏🙏

Avatar

Нэргүй 2023-09-07 202.70.37.160

Баярцогт одоо МАН нураагаад өгнөө.

Avatar

ёоёо доктор 2023-09-07 66.181.190.254

fuck

Avatar

20К 2023-09-07 202.131.251.130

Баярцогт өрнөөс салан х***а чиг харагдаж бна …

Avatar

ард түмэн 2023-09-07 202.21.125.66

АРДЧИЛСАН НАМ СОНГУУЛЬД ЯЛВАЛ БАЯРЦОГТ НЬ САЙХАНБИЛЭГИЙГЭЭ ЗӨВТГӨӨД НӨГӨӨ САЙН ЭР БААТАР БОЛЖ ИРНЭ.ГОЛ ЗОРИЛГО.
ГЭХДЭЭ БАЯРЦОГТТОЙ НАМЫГ ХЭН Ч ДЭМЖИХГҮЙ, ЭНЭ ХҮН ЖАГСААЛТААР ОРНО.НАМЫН САНХҮҮД ТОМ ХАНДИВЛАГЧ_ ОФФШОРООСОО ӨГНӨ БАЙХ.
ЭНЭ МЭТ ХҮМҮҮСЭЭС Л САЛМААР БАЙНА…

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Манайхан аливаа байгууллагыг даргаар нь дүгнээд байдаг явдал бүр өмнөх нийгмийн үеийнх юм 2023-09-07 59.153.115.254

Одоо наад БАЯРЦОГТЫГ цоллоод унанад аа.ХОМ-доо нэг сая доллараа мартсан, Анкеттаа хятадын иргэн гэж бичсэн энэ тэр гээд амар заяаг нь үзүүлэхгүй дээ.Би Элбэгдорж, Баярцогт хоёрыг дөнгөж улс төрд орж байхаас нь мэдэх учраас миний дүү нар хэрэгтэй юм хийж байна уу, хэрэггүй юм хийж байна уу гээд эргэлзээд байгаа юм.

Avatar

Нэргүй 2023-09-07 139.5.217.32

АН ч яван чангарах төлөвтэй:. Гантөмөр нь ярьдаг болчихож ккк.

Avatar

Зочин 2023-09-07 202.131.227.181

Ямар их алдаатай бичдэг юм бэ

Avatar

Зочин 2023-09-07 66.181.191.94

Хятадын иргэн Баярцогт АН-ын дэд дарга болсон юм уу. Өө за за луухаан дэд даргатай. Айн

Avatar

Нэргүй 2023-09-07 43.242.242.59

Нам дортоо 15 дэд дарга тавьж чадаж байгаа юм чинь засгийн эрх баривал мөн олон дарга албан тушаалыг бий болгож бүгд дарга болох юм байна. Улсын эдийн засаг яаж дийлэх вэ. Эд нар албан тушаалд үнэн дуртай юмаа. Баярцогт ч намын нэрийг гутаана даа. Иргэд түүнд маш дургүй байдаг юм байна лээ

Avatar

Нэргүй 2023-09-07 202.126.88.116

Дэмжиж баина. Одоохондоо Монголд энэ толгоиг гүицэх хүн баихгүи л болов уу? МАН-ч тавиулахгүи гэж дотороос нь гүтгүүлж мөнч зүтгүүлсэн дээ…

Avatar

Нэргүй 2023-09-07 66.181.190.254

fuck

Avatar

Нэргүй 2023-09-07 202.126.88.116

Баярцогт ирж энэ намд ялалтын үнэр орлоо. Баярцогтыг хичнээн харааж гүтгэнэ тэрнии толгои Атомын бөмбөг шиг л ажилдаг хүн.

Avatar

Зочин 2023-09-07 202.126.88.145

яг үнэн шүү . өөрөө баяжаад улс нь атомийн бөмбөгөнд нэргүүлсэн юм шиг л болдог . чи сайн мэдэж байна

Avatar

Зочин 2023-09-07 59.153.112.203

АН-ын яр, МАН-ын ганц аврал болсон С.Баярцогтоо зайлуул. Эс бөгөөс ямар ч намын шинэчлэл, мөрийн хөтөлбөр, стратеги байгаад хэрэггүй …

Avatar

зочин 2023-09-07 103.212.116.184

яасан ч ичдэггүй юм бэ. тэнэгийн дотор уужим гэж энэ байхаа

Avatar

Нэргүй 2023-09-07 202.21.115.186

Иймэрхүү нэр хүнд байхгүй, хэрэг төвөгт орооцолдсон, хулгай луйвар хийсэн гэмт хэрэгтэнгүүдээр удирдуулсан намыг АРД ТҮМЭН ДЭМЖИНГҮЙ ЭЭ!!! ХОГИЙН ХУЛГАЙЧДААСАА САЛААГҮЙ ЦАГТ ТҮЙ МАЙ ШҮҮ!!

Avatar

Нэргүй 2023-09-07 139.5.219.167

Батгана, Баярцогт хоёр суусан, явсан газар өмхийрсөн, ялзарсан бас хүн амьтан очихгүй болдог

Avatar

Нэргүй 2023-09-07 188.162.254.34

Уихгээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!эсвэл гурван сая гишуунтэй болгое !!!!!!!

Avatar

Х 2023-09-07 202.55.191.194

ЛАЛРЫН ПИСДАКУУД СУУЖ БАЙХИЙН

Avatar

Нэргүй 2023-09-07 66.181.188.108

АН 15 толгойтой атгаалжин хар мангас шиг болжээ. Амьтны доог хаха

Avatar

Зочин 2023-09-07 202.126.88.145

андуураад сонгож орхив

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж