АНУ-аас Украинд нэг тэрбум гаруй ам.долларын цэрэг, хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэж өчигдөр /2023.09.06/ зарласан. Тусламжийн хүрээнд Украинд шавхагдсан ураны бөмбөлөг буюу танкийн сум нийлүүлнэ. 120 мм-ийн сумнууд нь оны сүүлээс өмнө Украинд нийлүүлэх "M1 Abrams" танкуудад зориулагдсан. Пентагоны энэ удаагийн тусламжид ураны сумнаас гадна танк эсэргүүцэх пуужин, их буу, миномётын сум, бага оврын зэвсгийн сум, саадыг арилгах зориулалттай нураах сум зэрэг багтжээ.
Ураны сумнууд нь хорт хавдар, ургийн гажиг зэрэг эрүүл мэндийн асуудал үүсгэдэг гэдэг ч урьд нь ашиглаад ийм асуудал үүссэн гэх баталгаа байхгүй гэв.
Цөмийн баяжуулах үйл явцын дайвар бүтээгдэхүүн болох шавхагдсан ураны сум нь хүнд хуягуудыг нэвт цохидог тул танк онилоход тохиромжтой. Энэ нь АНУ, ОХУ зэрэг олон оронд ашигладаг цэргийн зэвсэг бөгөөд олон улсын хууль тогтоомжийн дагуу ашиглахыг хориглодоггүй. Их Британиас Украинд шавхагдсан ураны сум өгнө гэж энэ оны эхээр мэдэгдсэн. Үүний дараа Оросын ерөнхийлөгч Путин ч бас Украинд ураны сум ашиглана гэж сүрдүүлжээ. Эдгээр мэдэгдэл нь хүний эрхийн бүлгүүдийн хурц шүүмжлэлд өртсөн.
Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба хэлэхдээ "Вашингтоны дэмжлэг бол буяны үйлс биш. Өнөөдөр түншүүдийнхээ ачаар бид Оросын түрэмгийллийг хязгаарлаж байна" гэжээ.
Эх сурвалж: AFP
Холбоотой мэдээ