Хятадын төрийн албаныхныг "iPhone" барихыг хоригложээ

Хятадын төрийн албаныхныг "iPhone" барихыг хоригложээ

Хятадын төрийн албаныхныг "iPhone" барихыг хоригложээ

Хятадын засгийн газрын агентлагууд ажилчдаа "iPhone" гар утас болон бусад гадаадын брэндийн төхөөрөмжүүдийг ажил дээрээ ашиглахыг хориглосон тухай мэдээлэл гарсны дараа "Apple Inc"-ийн хувьцааны үнэ сүүлийн нэг сарын дотор унасан байна. Засгийн газрын "зарим" гол зохицуулагч агентлагийн ажилтнууд гадаадын брэндийн гар утас, төхөөрөмжийг оффис руу оруулахаа болих зааварчилгаа авсан гэж "Wall Street Journal" сонинд эх сурвалж  мэдэгджээ.

Уг мэдээлэл цацагдсаны дараа Лхагва гаригт Нью-Йоркийн хувьцааны ханш 3.6 хувиар буурч, 182.91 ам.долларт хүрчээ.  Энэ нь наймдугаар сарын 4-нөөс хойш хувьцааны ханш нэг өдрийн хамгийн их хувиар унасан үзүүлэлт болов. "Apple"-ийн хувьцаа уг уналтаас өмнө энэ жил нийтдээ 46 хувиар өссөн байв.

Тус компанийн хамгийн том зах зээл бол нь Хятад. "Apple"-ийн "iPhone" утаснууд нь Хятадын шилдэг борлуулалттай бүтээгдэхүүнүүдийн нэг бөгөөд засгийн газар болон хувийн хэвшилд түгээмэл байдаг. Гэвч  технологийн салбарыг өрсөлдөөнд Хятадыг хязгаарлах гэсэн АНУ-ын хүчин чармайлтаас үүдэн "Apple Inc"-ийн бизнес хохирч байгаад дургүйцэж байна. Байдены засаг захиргаа сүүлийн үеийн хагас дамжуулагч тоног төхөөрөмжийг Хятад руу экспортлохыг хязгаарлахыг хичээж эхэлжээ. Мөн Хятадын шилдэг чип үйлдвэрлэгч болох "Semiconductor Manufacturing International Corp." нь АНУ-ын хар жагсаалтад орсон "Huawei Technologies" компанид эд анги нийлүүлсэн хэргээр шалгагдаж байна.

АНУ-Хятадын харилцаа муудсан ч "Apple" нь үйлдвэрлэлийн түнш, бүтээгдэхүүний зах зээлийн хувьд Азийн орнуудаас ихээхэн хамааралтай хэвээр байна. Гүйцэтгэх захирал Тим Күүк энэ оны эхээр Хятадад хийсэн айлчлалынхаа үеэр энэ харилцааг "симбиотик" гэж нэрлэжээ.

Хятад нь 2022 онд  засгийн газрын төв агентлагууд болон төрийн дэмжлэгтэй корпорацуудад хоёр жилийн дотор гадаад брэндийн хувийн компьютеруудыг дотоодын хувилбараар солих тушаал өгсөн байдаг.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-07 203.23.49.69

Хятад уул нь АНУ тай сөргөлдвөл мөхнө гэдгээ мэдмээр дээ Өнгөрсөн 100 жилийн турш Америкуудын дэмжлэгээр өдий хүрсэн дээ Орос ах нартай дайтахаа тулсан үед АНУ л ард нь дэмжиж байснаа мартаж болохгүй дээ Ши пин хүү нэг юм бодно бга

Avatar

Нэргүй 2023-09-07 202.9.40.102

байгуулагдаад удаагүй улс USA хятад дэлхийн түүх бүтээлцсэн улс АНУ дутахгүй мал минээ толгойгоо угаалгана гэж энэ дээ Бодвол эр биз

Avatar

Зочин 2023-09-07 203.91.85.106

Дэлхий даяараа хужаад үйлдвэрлэсэн хогыг хэрэглэхийг хориглочихвол болно доо !

Avatar

Нэргүй 2023-09-07 66.181.160.71

Хятад ч яахав, Huawei, Xiaomi, Lenovo, Meizu, ZTE, OPPO, Letv г.м. смартфоны брэндүүдтэй учраас Оросыг бодвол нэг их гачигдахгүй байх?!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж