Украины тэргүүн хатагтай Олена Зеленска сүүлд "BBC" агентлагт өгсөн ярилцлагадаа, дайн гэрлэлтэд нь хэрхэн дарамт болж, гэр бүл нь тусдаа амьдрахад хүргэсэн талаар нээсэн байна. Тэрбээр "Энэ жаахан хувиа хичээсэн байж магадгүй. Гэхдээ надад түүхэн хүн биш нөхөр минь хэрэгтэй байна" гэж хэлсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2022 оны хоёрдугаар сард Украинд бүрэн хэмжээний түрэмгийллийг эхлүүлсний дараа тэд хоёр хүүхдийнхээ хамт нууц газар хэдэн сар нуугдаж байсныг Зеленска тайлбарлажээ. Дайн үргэлжилж байгаа тул түүний гэр бүл Зеленскийгээс хол амьдардаг гэж тэрбээр ярьсан байна.
"Би нөхөртэйгээ хамт амьдардаггүй, гэр бүл хуваагдсан. Бид хоёр бие биетэйгээ уулзах боломж байгаа ч хүссэнээрээ биш. Миний хүү аавыгаа санаж байна" гэж Олена гомдолложээ. Гэсэн ч тэрбээр Украины төрийг удирдаж буй нөхөртөө итгэж, түүнийг дэмжиж байгаа гэсэн байна. "Түүнд хангалттай хүч байгаа гэдгийг би мэднэ. Тэр үнэхээр хүчтэй, тэсвэр хатуужилтай хүн" гэж Олена нөхрөө тодорхойлжээ.
Тэд Зеленскийг Украины ерөнхийлөгч болохоос 16 жилийн өмнө буюу 2003 онд гэрлэжээ. Зеленскийн гол дүрд нь тоглосон инээдмийн олон ангит киноны зохиолчоор Олена ажиллаж таарснаар хосууд танилцаж, дотноссон аж.
ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ