"Уулархаг нутгаар хасах хэм хүрч, сэрүүснэ"

"Уулархаг нутгаар хасах хэм хүрч, сэрүүснэ"

"Уулархаг нутгаар хасах хэм хүрч, сэрүүснэ"

МАЛЧИД, ИРГЭД, ТАРИАЛАНЧИД, ХАДЛАНЧДЫН АНХААРАЛД:

Өнөө шөнө Булганы зүүн, Төв аймгийн баруун хойд хэсэг, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их хэмжээний бороо орно. Мөн төвийн аймгуудын нутгаар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ойрын хоногуудын цаг агаарын мэдээллийг УЦУОШГ-ын цаг уурч С.Батбаяраас тодруулсан юм. Тэрбээр "Есдүгээр сарын эхний долоо хоногт нийт нутгаар дулаан байлаа. Говийн аймгуудаар +34 градус хүрч халсан. Харин өнөөдрөөс ихэнх нутгаар цаг агаар сэрүүсэх төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар гэхэд Төв, говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо хур орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Есдүгээр сарын 8-ндаа ихэнх нутгаар бороо хур багатай. Харин есдүгээр сарын 9-нд баруун болон Төв аймгийн зарим газраар, 10, 11-нд Төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар бороо орох төлөвтэй байна. Өнгөрсөн хоногуудтай харьцуулбал бороо хуртай, 10-15 градусаар сэрүүн байна. Тухайлбал, өнөөдөр ихэнх нутгаар, энэ сарын 8-наас нутгийнхаа хойд хэсгээр сэрүүсч, уулархаг нутгаар шөнөдөө -2 градус хүрэх бол өдөртөө 13-18 градус дулаан байна. Нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 24-32 градус дулаан хэвээр байна. Газар тариалангийн бүс нутгаар үүлэрхэг, бороо орох төлөвтэй байна. Ойрын өдрүүдэд цочир хүйтрэх төлөв ажиглагдахгүй байгаа. Есдүгээр сарын эхээр олон жилийн дундажаар уулархаг нутгаараа нойтон цас ороод эхэлчихдэг. Газар тариалангийн бүс нутгаар ойрын хоногуудад нойтон цас орох төлөв ажиглагдаагүй" гэсэн юм.

2023 оны есдүгээр сарын 8-наас 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Есдүгээр сарын 8-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 8-нд Алтайн салбар уулсаар, 9,10-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +13…+18 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +23…+28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +15…+20 градус, өдөртөө +29…+34 градус, бусад нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +18…+23 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-09-07 66.181.161.64

-2 -руу унана гээд яриад хэвшчих юмсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж