Пёньяны удирдагчид онгоцоор нисэх дургүй

Пёньяны удирдагчид онгоцоор нисэх дургүй

Пёньяны удирдагчид онгоцоор нисэх дургүй

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ сард ОХУ-ын Владивостокт айлчилж, Путинтэй зэвсгийн наймаа хэлэлцэнэ гэж хэвлэлд мэдээлсэн. Ким Жон Ун Хойд Солонгосын удирдагчдын уламжлалт унаа болох галт тэргээр ОХУ-ыг зорино гэв. Тус улсын үе үеийн удирдагчид тансаг зэрэглэлийн хуягт галт тэргээр зорчсоор ирсэн бөгөөд энэ нь тэдний тусгаарлагдмал байдлын нэг бэлгэ тэмдэг болдог.

Ким Жон Ун цар тахлаас хойш анх удаа гадаадад айлчлах гэж буй нь энэ. Удирдагчид 2019 оны дөрөвдүгээр сард анх Владивостокт уулзаж байв. Тухайн үед Ким ногоон, шар өнгийн галт тэргээр Владивостокт ирж байсан. Путин тус хотод жил бүр зохион байгуулагддаг Дорнын эдийн засгийн форумд оролцох аж.

Хойд Солонгос ч тэр, ОХУ ч тэр АНУ-тай тус тусдаа сөргөлдөөнтэй байгаа үед энэхүү айлчлал тохиож байна.

Ким Жон Ун 20 цагийн аялал хийж, ОХУ-д ирнэ гэдэг мэдээ хэвлэлийн анхаарлын төвд байна. Түүний эцэг, удирдагч агсан Ким Жон Илийн хувьд нисэх дургүй гэдгээрээ алдартай. Тэрбээр 17 жил засгийн эрхэнд байхдаа 10 гаруй удаа гадаад айлчлал хийсний ихэнх нь Хятад руу бөгөөд дандаа галт тэргээр байжээ. 2002 онд Москва руу гурван долоо хоногийн айлчлал хийх үед түүний галт тэргэнд Францын үнэтэй дарс, шинэхэн хавч, шарсан гахайн махаар үйлчилж байсныг Оросын албаны хүн хэлсэн байдаг. Түүнчлэн Ким Жон Ил 2011 онд галт тэргээр аялж явахдаа зүрхний шигдээсээр нас баржээ.

Удирдагч агсан Ким Ил Сун 1986 онд ЗХУ руу айлчлахдаа онгоцоор нисч байсан.

Галт тэрэгтэй аялал аюулгүй гэдэг нь хамгийн том давуу тал. Өмнөдийн хэвлэлд мэдээлснээр Хойд Солонгост нийтдээ 90 ширхэг тусгай вагон байдаг бөгөөд удирдагчид аялах үед гурван галт тэрэг зэрэг ажиллуулдаг. Хамгийн эхний галт тэрэг нь зам шалгаж явдаг бол дунд талын галт тэргэнд удирдагч сууна. Харин сүүлийн галт тэргэнд бусад хүн сууж явдаг. Галт тэргийг өндөр технологийн харилцаа холбооны төхөөрөмж, хавтгай дэлгэцтэй зурагт зэргээр тоноглосон. Ингэж байж удирдагч тушаал заавар өгч, өөрөө бас мэдээлэл хүлээж авах боломжтой аж.

Ким Жон Ун өмнө нь Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нартай уулзахдаа хуягт галт тэргээр зорчиж байв. Гэхдээ тэр эцгээсээ ялгаатай нь хааяа онгоцоор нисдэг. Швейцарьт хэдэн жил сурч байхдаа тэр тогтмол онгоцоор нисдэг байжээ. 2018 онд Хятадын Далианд айлчлахдаа онгоцоор ниссэн нь удирдагчийн хувиар хийсэн анхны нислэг байв. Мөн онд тэр Дональд Трамптай уулзахаар Сингапур ниссэн бөгөөд энэ үедээ Хятадаас онгоц зээлж байжээ. Яагаад гэвэл дотоодын онгоцоор нисэх нь аюулгүй байдлын шаардлага хангахгүй санагдсан.

Ким Жон Уны онгоц нь Зөвлөлтийн үеийн Ил-62 онгоцны дахин загварчилсан хувилбар байдаг. Тус онгоцыг Хойд Солонгост байдаг нэгэн төрлийн шувууны нэрээр "Chammae-1" гэж нэрлэжээ. Энэ онгоц нь 9200 км зайг туулах чадвартай ч хэзээ ч ийм хол нисч байгаагүй. Мөн нэг дор 200 хүн тээвэрлэх боломжтой.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-07 213.87.152.61

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

зочин 2023-09-07 66.181.166.196

Дургүй ч юу байх вэ дээ, олигтой найдвартай онгоцгүй л байгаа хэрэг ш дээ

Avatar

Зочин 2023-09-07 59.153.113.229

аюулгүй байдлын хувьд галт тэрэг нь илүү, гэхдээ гол нь өөрийн гэсэн найдвартай онгоцгүйтэй л холбоотой байх оо, хятадаас онгоц хөлсөлж, түрээслэж болох ч хүний юм бол хүний л юм ш дээ, орос хятад түншүүд нь олигтой онгоц хийж чадахгүй, баруунаас авахаар нэрэнд муу болчихоод байгаа биз дээ, хөөрхий

Avatar

Гоё юмаа 2023-09-07 59.153.87.56

чадхийхэд араас нь уйлалдах үй түмэн сданууд бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж