Өнөө жилийн Үндэсний их баяр наадмын барилдаанд түрүүлж, Улсын арслан цол хүртсэн, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат М.Бадарч өчигдөр /2023.09.06/ автомашинтайгаа онхолдож, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн юм.
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс өгсөн мэдээллээр Улсын арслан М.Бадарч нь одоо тус төвийн Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд бие нь тогтвортой, гарын шууны хугаралд мэс засал эмчилгээ хийлгэж буй ажээ.
Сануулахад, өнгөрсөн сарын сүүлээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл хийх үеэрээ "Шөвөгт үлдсэн нэг бөхийн шинжилгээнээс допинг илэрсэн. Хэрвээ хүсвэл тухайн бөх өөрөө В сорьцын шинжилгээ өгөх хүсэлт гаргах боломжтой" гэж мэдэгдсэн. Дээрх мэдээллийн дараа Улсын арслан цол хүртсэн М.Бадарчаас допинг илэрсэн гэх мэдээлэл албан бусаар цацагдаж, мөн М.Бадарч өөрөө өчигдөр хэвлэлийн хурал хийхээр төлөвлөөд байсан ч Богд ууланд гарчихаад ирье гэж яваад осолд орсон байдаг юм.
Холбоотой мэдээ