МАН-ын амлалт ба ажлын ЗӨРҮҮ!

МАН-ын амлалт ба ажлын ЗӨРҮҮ!

МАН-ын амлалт ба ажлын ЗӨРҮҮ!

Хууль тогтоох дээд байгууллага УИХ-д улам олуулаа сонгогдохын тулд улс төрийн намууд өөр өөрсдийн мөрийн хөтөлбөрийг танилцуулдаг. Мөрийн хөтөлбөр ч гэж дээ одоо бараг “мөрөөдлийн жагсаалт” болж хувирсан.  Угтаа намуудын дэвшүүлсэн бодлого, ирэх жилүүдэд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр нь тэднийг сонгох эсвэл үл сонгох шалтаг бас шалтгаан болох учиртай.

Харамсалтай нь, ардчилсан нийгэмд шилжсэнээс хойшхи найман удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийн шоунаас харахад хэдэд нь мөрийн хөтөлбөрийг нь бус мөнгийг нь харж сонголт хийснийг мэдэхгүй.

Түүнчлэн УИХ-д олонх болж, Засгийн газраа бүрдүүлсэн намын мөрийн хөтөлбөр юу байсан, хэдэн хувьтай хэрэгжиж байгаа талаар эргэж санадаг, ам асууж, амлалт нэхдэг хүн цөөхөн. Тийм учраас намууд бидний амлалт 100 хувь биелсэн, өнгөрсөн дөрвөн жил улс орон хийгээд иргэдийн эдийн засаг,  амьдрал ахуй сайн сайхан  байсан гэх “тархи угаалт”-аар амташсан бас гаршсан.

УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирсэн энэ үед 2016 оноос хойш олонх болж төрийн бүрэн эрхийг авсан МАН-ын амласан мөрийн хөтөлбөр хэдэн хувьтай биелсэн нь олон нийтэд сонирхолтой сэдэв болоод байна.  Тэгвэл өчигдөр ЗГХЭГ-ын дарга Д. Амарбаясгалан МАН-ын 2020 онд хэрэгжүүлэхээр амласан мөрийн хөтөлбөр цаасаар авч үзвэл 70, 80 хувийн биелттэй байгааг онцоллоо. Тэрбээр хэлэхдээ, МАН-ын мөрийн хөтөлбөрийг цаасаар аваад үзвэл  70 хувьтай, 80 хувьтай гэх мэт олон түвшнээр гаргах боломжууд байна.  Гагцхүү 2016 оноос хойш ялалт байгуулсан намын хувьд нийгэмд шударга ёсыг тогтоох, тэгш байдлыг бий болгох, эдийн засгийн болоод амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэл дээр дэвшүүлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийнхээ хэрэгжилтийг бодитоор гаргаж тавина гэж бодож байна. Олон нийт үүнийг хүсч байна. Заалт тус бүрээр нь ярихаас илүүтэй “Та нар ямар өөрчлөлт, шинэчлэл, бүтээн байгуулалт хийв” гэдгийг хөндөж ярьж байна. Бид үүн дээр төвлөрч ажиллана гэв.

Ямартай ч 70,80 хувийн биелэлттэй байгаа МАН-аас 2020 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт тусгасан амлалт бүрийг энд дурдвал цаас болоод цагийн гарз болох биз. Тиймээс нэхэн санавал зохилтой зарим амлалтуудыг товчлон хүргэе.

  1. Орлоготой иргэн:
  • 1.1.1. Цалингийн бодит хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална.
  • 1.1.2. Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулна.
  • 1.1.3. Бага, дунд орлоготой иргэдийг дэмжих банк, санхүүгийн тогтолцоо бий болгож, иргэдэд бага хүүтэй зээл олгоно.
  • 1.1.4. Өрхийн бичил бизнесийг дэмжиж, хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ.
  • 1.1.5. Зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй болгоно.

1.2 ХУРИМТЛАЛЫН НЭГДСЭН САН БА ОРОН СУУЦТАЙ ӨРХ:

  • 1.2.3. “Хуримтлалын нэгдсэн сан”-гаар дамжуулж, нийгмийн даатгал төлдөг иргэн анх удаа орон сууц худалдан авахдаа урьдчилгаа төлбөргүй ипотекийн зээлд хамрагддаг тогтолцоог бий болгоно.
  • 1.2.4. Зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны урьдчилсан төлбөрийг бууруулах, чөлөөлөх үе шаттай арга хэмжээ авна.
  • 1.2.5. Анх удаа байр авч байгаа бага, дунд орлоготой иргэдэд 4-6 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгоно.

Ирэх дөрвөн жил буюу 2020-2024 онд хөгжилд хүргэх мега төслүүд хэрэгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулах үйлдвэрүүд байгуулна. Үндэсний баялгийн сан байгуулж, эдийн засгийн өсөлтийг хүн бүрд хүргэнэ. Бүс нутгийн дэд бүтцийн сүлжээг сайжруулж, хот, хөдөөгийн ялгааг багасгана. Үндэсний аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж, 150,000 ажлын байр шинээр бий болгоно. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, бензин, шатахууны үнийг 20-30 хувь хямдруулна. “Монгол мал – II хөтөлбөр”, “Атрын IV аян”-ыг зохион байгуулж, органик хүнс экспортлогч орон болно. Эрчим хүч экспортлогч орон болно. Төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтын таатай улс болно. Жилд 1 сая жуулчин хүлээн авна. Өмнөх 4 жилийн амжилтаа бүх талаар ахиулан, хүчирхэг эдийн засагтай, чинээлэг иргэн бүхий орон болно.

2.1 ХӨГЖИЛД ХӨТЛӨХ МЕГА ТӨСЛҮҮД:

  • 2.1.1. Стратегийн чанартай уул уурхай, хүнд үйлдвэрийн дараах мега төслүүдийг хэрэгжүүлнэ.

Уул уурхайн дараах ордуудыг ашиглана. Үүнд:

-Таван толгойн нүүрсний ордыг бүрэн ашиглалтад оруулна.

-Оюу толгойн далд уурхайг ашиглана.

-Цагаан суваргын ордыг ашиглалтад оруулна.

-Хармагтайн ордыг ашиглалтад оруулна.

-Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулна.

-Салхитын мөнгөний ордыг ашиглалтад оруулна.

-Эрдэнэт, Багануур, Шивээ-Овоогийн шинэтгэл, өргөтгөл хийж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн дараах цогцолборуудыг байгуулна. Үүнд:

-Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулж, нефть-химийн үйлдвэрийн суурийг тавина.

-Таван толгойн нүүрс-хими, кокс-хими, метан хийн үйлдвэрлэл ашиглалтад оруулна.

-Нүүрс угаах үйлдвэрүүд шинээр барьж, угаасан нүүрсний хэмжээг 30 сая тоннд хүргэнэ.

-Үнэт металл, алт боловсруулах цэвэршүүлэх үйлдвэрийг барьж ашиглалтад оруулна.

-Зэс болон бусад металл хайлах үйлдвэр ашиглалтад оруулна.

-Өндөр технологийн үндсэн түүхий эд болох литий, цахиур болон газрын ховор элементийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулна.

-Багануур дүүрэгт нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлнэ.

-Налайх дүүрэгт “Таван толгойн сайжруулсан түлшний үйлдвэр –II” байгуулна

-Дорноговь аймагт баригдаж буй Төмөр, ган ширэм боловсруулах үйлдвэр, Коксын үйлдвэрийн барилгын ажлыг дуусган ашиглалтад оруулна.

2.1.2. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцийг арвижуулан, нөөц нь тогтоогдсон ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлнэ.

 2.3 ҮНДЭСНИЙ ДЭД БҮТЦИЙН СҮЛЖЭЭ /Эрчим хүчний төсөл/

  • 2.3.1. Эрчим хүчний салбарын үр ашгийг нэмэгдүүлэн иргэд, айл өрхөд үнэ өртгийн дарамт бага байлгах бодлого баримталсан зах зээлийн зөв тогтолцоонд шилжүүлнэ.
  • 2.3.2. Эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч болох суурийг тавина. Үүнд:
  • 2.3.3. Орон нутагт нарны эрчим хүчийг дулааны эх үүсвэр болгон ашиглах технологи нэвтрүүлнэ.
  • 2.3.4. Хөшигийн хөндийд баригдах "Шинэ зуун мод", Майдар хотуудын дулаан, цахилгааны эх үүсвэрийг судалж, шийдвэрлэнэ.
  • 2.3.5. Баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс бүрэн хангана.
  • 2.3.6. Аймгуудын нүүрсний ордуудыг түшиглэн шахмал түлшний үйлдвэр барьж, аймаг, орон нутгийн агаарын бохирдлыг бууруулна.

5.3 АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛГҮЙ ЦЭВЭР ХОТ

  • 5.3.1. Иргэд, аж ахуйн нэгжийн хэрэгцээг бүрэн хангасан сайжруулсан шахмал түлш, хагас коксон түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, байр, сууцны дулаалгыг сайжруулж, агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулна.
  • 5.3.2. Гэр хорооллын өрхүүдийн дунд бохирын нэгдсэн инженерийн байгууламж байгуулах, био жорлон нэвтрүүлэх замаар хөрсний бохирдлыг багасгана.
  • 5.3.3. Гэр хороолол, зуслангийн шороон замуудыг хатуу хучилттай болгож, тоосжилтыг 50 хувиар бууруулна.
  • 5.3.6. Ахуйн хог хаягдлыг ялгах, цуглуулах, дахин боловсруулах менежментийг шинэ түвшинд гаргана.
  • 5.3.7. Аюултай хог хаягдлыг устгах зориулалтын байгууламж, барилгын хог хаягдлын зориулалтын цэг бий болгох, сэргээн ашиглах, дахин боловсруулах үйлдвэрүүдийг байгуулна.
  • 5.3.8. Гэр хорооллын айл өрхийг үнс түр хадгалах зориулалтын савтай болгож, үнсийг дахин боловсруулах үйлдвэр байгуулна.
  • 5.3.9. Улаанбаатар хотын "Дулааны цахилгаан станц – 3", "Дулааны цахилгаан станц – 4"-ийн үнсний санг байнгын усалгааны систем бүхий цэцэрлэгжүүлэлттэй болгоно.

5.4 ТҮГЖРЭЛГҮЙ УЛААНБААТАР

  • 5.4.1. Улаанбаатар хотын авто замыг 2030 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөг хэрэгжүүлж, замын эвдрэл гэмтлийг бүрэн засварлаж, уулзвар, гарцын нэвтрэх чадварыг сайжруулан, зам дэд бүтцийн өргөтгөл шинэчлэлийг хийнэ.
  • 5.4.2. Хотын төвийн бүсэд төмөр зам дагасан авто зам, төмөр замын нүхэн болон гүүрэн 8 гарц, шаардлагатай байршилд давхар зам барина.
  • 5.4.3. Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, автобусны чиглэл, буудлын тоог нэмэгдүүлнэ.
  • 5.4.4. Зорчигч тээврийн олон төрөлт үйлчилгээ бий болгож, иргэдийг богино хугацаанд зорчих нөхцөлийг бүрдүүлнэ.
  • 5.4.5. “Дугуйн зам” хөтөлбөрийг үргэлжлүүлж, стандартын дагуу тохижилт, гэрэлтүүлэг бүхий 150 км дугуйн замын шинэ сүлжээ байгуулж, дугуйн зогсоолын дэд бүтцийг өргөжүүлнэ.

МАН-ын 2020-2024 он хүртэл хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгасан зарим амлалтуудыг дээр жагсаалаа. Үнэхээр л ЗГХЭГ -ын дарга Д.Амарбаясгалангийн хэлж байгаачлан 2016 оноос хойш эрх барьж байгаа тус намаас  хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр 70,80 хувьтай биелсэн бол утаагүй, түгжрэлгүй нийслэлд, хөгжилд хөтөлсөн мега төслүүдийнхээ ачаар орлоготой иргэд орон сууцны 4-6 хувийн зээлд хамрагдчихаад дугуй жийж, давхар давхар авто замаараа салхи татуулан амьдрах байлаа.

МАН-ынхан мөрийн хөтөлбөрөө хэдэн хувьтай хэрэгжиж байгааг цаасан дээр хэмжих биш хөрсөн дээрээ бууж хэмжвэл ам, ажлын зөрүү алд дэлэм зөрөхөөр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-07 66.181.183.102

Замаа ч барьж чадахгүй 100 жил засаглалаа. Зам гэж там болсон, засаг гэмээнэ замарч дууссан.

Avatar

Зочин 2023-09-07 66.181.181.48

МАН хүнд үед улсаа авч гарлаа. Төрд шургаж идэж ханадаггүй АН нэр зүүсэн луйварчдын армийг тараах шаардлагатай байна. Ёстой 15 толгойтой мангас юмаа. Чадах юм нь х****л жатга, үймээн, хулгай дээрэм луйвраас өөр юу ч биш

Avatar

зочин Амараа 2023-09-07 66.181.161.110

Ёстой хэлэх ч муу үг алга. бүх юм нь эсрэгээрээ биелж дээ😭😭😭

Avatar

Х 2023-09-07 103.212.119.113

Шаана биз 10% байгаа

Avatar

111 2023-09-07 192.82.65.147

Muusain gulugnuud uhej dald orvol taarna

Avatar

сонгогч 2023-09-07 66.181.168.8

Малчидын ЗГ-ыг огцруулъя!!!! Би яагаад 1000 малтай баян хүний даатгалыг төлөх ёстой юм?

Avatar

- #; 2023-09-07 216.38.195.74

– N;? -1;

Avatar

Зочин 2023-09-07 59.153.112.203

Бузар хүүрнүүдийг долоон үеэр х****л идэг…

Avatar

Нэргүй 2023-09-07 216.38.195.74

bnguin?

Avatar

Нэргүй 2023-09-07 216.38.195.74

– chen-;

Avatar

xyshale_ bngun?; 2023-09-07 216.38.195.74

scomw; ?

Avatar

##- 2023-09-07 216.38.195.74

#; o/n; ?

Avatar

Нэргүй 2023-09-07 188.162.254.34

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!

Avatar

Зочин 2023-09-07 139.5.216.44

Ирэх дөрвөн жил чинь 2020-2024 он биш.Эхлээд сэр.

Avatar

Бат 2023-09-07 202.126.88.87

МАН-ын амлалтын хэрэгжээгүй гол буруутан бол Хүрэлсзх бөгөөд хэмжээгүй их эрх дарх эдлэхийн тэлд хоосон амлаж улс удирдах байтугай өөрийгөө авч явж чадахгүй Хүүкийн цүнх баригчдийг төр засагт оруулсанаас үүдэлтэй хөгжил удааширлаа. ЕС нь шоу найруулагч болсоноор дан үзэл суртал шоу хийсээр байгаад дууслаа. Энэ данхайсан засгаа хурдан эмхэлж цомхон чадварлаг ЗГ-ыг дахин байгуулбал 24 онд дахин ялах боломтой болго доо.

Avatar

Нэргүй 2023-09-07 139.5.217.32

muu baasnuudiig olon udaa xudlaa yarij uls orniig hohirooson tul buudaj alval taarna.

Avatar

ЗОЧИН 2023-09-07 103.10.21.12

ЭНЭ "МӨРӨӨДЛИЙН ЖАГСААЛТ" БОЛЖЭЭ.ЭНДЭЭС ХАРАХАД БИЕЛСЭН ЮМ ТАВАН ХУРУУНД Л БАГТАНА.МАН 30 ЖИЛ ИЙМЭРХҮҮ ЖАГСААЛТААР АРД ТҮМНИЙ ТАРХИ УГААЖ ТӨРИЙН ЭРХИЙГ ЛУЙВАРДАН АВЧ ӨӨРСДӨӨ ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ ТОНОН ДЭЭРЭМДЭЖ ХАГАРТЛАА БАЯЖЛАА.ХАРИН АРД ТҮМЭН ҮГЭЭГҮЙ ЯДУУРСААР.АМ АЖЛЫН ЗӨРҮҮ НЬ ТЭНГЭР ГАЗАР ШИГ ЗӨРҮҮТЭЙ. 24 ОНД БАС ТӨР ЗАСГИЙН ЭРХИЙГ ЛУЙВРААР АВЧ АРД ТҮМНИЙ ТОЛГОЙ ДЭЭР ШЭЭЖ БААЖ ЗАЙДАГНАХ САНААТАЙ.ОДОО АРД ТҮМЭН ЦУСГҮЙ ХУВЬСГАЛ ХИЙЖ МАН ГЭХ МАФИЙН БҮЛЭГЛЭЛЭЭС ЭГНЭГТ САЛЦГААЯ.ҮГҮЙ БОЛ ОРОЙТОНО.

Avatar

Зочин 2023-09-07 202.126.89.97

Ардчилагч гэх хулгайчууд өөрсдөө яадаг билээ. Хуурч мэхлэгчид, нийгмийн баялагыг хулгайлагчид. Жинхэнэ мэрэгжлийн хулгайч улаан луйварчид.Нийгмийн өмчийг хэдхэн хүн үнэгүй шахам авч,цүдийж баяжихаар, сорс мэт гадны гар хөлийн дэмжлэгтэй ардчилсан хувьсгал гэх луйвраа зориуд зохион байгуулсан.Улсын бүх өмчийг хэдхэн хүн луйвардсан.Тэдний дэргэд одоогийн төр жинхэнэ иргэдийн эрх ашгийн төлөө зүтгэж байна,Харлуулах гээд бүтэхгүй Иргэдэд илт байна Хулгайчаа

Avatar

хуульч 2023-09-07 202.9.46.99

ТӨЛӨВӨСӨН ҮЗҮҮЛЭЛТ МОНГОЛЧУУДАД ГОЛ БИШ .,,,МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛД ӨГӨӨЖӨӨ ӨГСӨН БАЙХ ЧУХАЛ ШҮҮ ДЭЭ .,,,ТЭЭГЭЭД Ч БИД ТӨВЛӨРСӨН ТӨЛӨВЛӨГӨӨТ ЭДИЙН ЗАСАГТАЙ ОРОНД АМЬДАРЧ БАЙГАА БИШ АРДЧИЛАЛААР ОВОГЛОСОН ХҮНИЙ ЖАМ ЁСНЫ НИЙГЭМД АМЬДАРЧ БАЙГАА БОЛОХООР ,,, ЭНЭ ЗОРИЛТ БИЕЛЭЛТ ЗҮГЭЭР ТУНХАГ ШҮҮ .,,,, БОДИТ ҮР ДҮН ИРГЭДИЙН АМЬДАРЛЫН / цалин хөлс ,тэтгэвэр тэтгэмж,хөдөлмөрийн багтааж, эрүүл мэнд боловсрол ,амьдралын нөхцөл .,,иргэн хүний жам ёсны эрх,эрх чөлөөний бодит байдал //БАТАЛГАА ШҮҮ ДЭЭ

Avatar

зочин 2023-09-07 59.153.115.203

Шал худлаа

Avatar

Зочин 2023-09-07 202.126.88.102

Устаж буй коммунистууд

Avatar

Нэргүй 2023-09-07 202.126.89.97

Коммунист гэж хараасан хэдэн солиотой зэрлэг балай юмнууд анх гарч ирж байсан.Одоо ч хэвээрээ .Монголын ардчилагч гэгчдийн үнэн нүүр царай, боловсрол, төлөвшөл нь ердөө л энэ.

Avatar

Зочин 2023-09-07 202.126.89.97

коммунист гэж хараасан, хэдэн танхай, зэрлэг, балай, хоосон толгойнууд л анх гарч ирж байсан. Одоо тэр хэвээрээ. Энэ бол манай ардчилагч гэгчдийн үнэн мөн төрх

Avatar

Зочин 2023-09-07 202.126.88.102

Устаж байгаа коммунист фашист нам

Avatar

Нэргүй 2023-09-07 202.126.89.83

яаж иймэрхүү юм бичүүлэхэд үзэг цаас нь эвлэж байнаа. ЭРЧИМ хүчний бүрэн колони боллоо. Татвар 3-4 шинээр нэмэгдлээ. Залуучууд бүгд дүрвэлээ. Хүрэлсүх ээ инженер хүн ерөнхий сайдаар тавиачээ. Наадахаа сэтгэцийг нэг шалгуулчихад илүүдэхгүй л байх даа

Avatar

Нэргүй 2023-09-07 202.21.107.16

Golin baagii bankni bolon busad hulgai Zuun talin danhan tolgoit bol hushuu bolon Honotsin ahdaa tosovsoos naadam geh met tender chaaaj ogdodg hulgai usan tolgoilson danh baruun talin olon nudelsne p izza bol Jijig dundiin zeel bolon nuursnii hulgai bas hulgai chuulanzagd neg jijig hulgaichaar uma hiildeg iimerhu 3 hulgaich haragdaj baindaa

Avatar

Нэргүй 2023-09-07 203.98.76.4

КОММУНИЗМАСАА БҮРЭН САЛМААР БНА МОНГОЛ УЛС…..

Avatar

Зочин 2023-09-07 202.126.89.97

Дэлхийг ганцаар ноёрхох хүсэлтэй америк маягийн ардчилал одоохон усдана

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж