Улсын арслан М.Бадарч осолд орж, бэртжээ

Улсын арслан М.Бадарч осолд орж, бэртжээ

Улсын арслан М.Бадарч осолд орж, бэртжээ

Улсын арслан М.Бадарч өнөөдөр авто осолд орж, хүнд бэртэл авсан гэх мэдээлэл гарсан. Сошиал сүлжээнд цацагдсан бичлэгээс харвал, Богд уулын уруу бартаат замын дөрвөн дугуйттай хурдтай буулснаас осолдсон бололтой. ЦЕГ-аас энэ талаар тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 6-ны өдрийн 07 цаг 41 минутад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, "Баясах трейд" ХХК-ны хашаанаас урагш 2.5 километр зайтай Богд-Уулын ар бэлд иргэн “Б” нь улсын дугааргүй UTV маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн гэх мэдээлэл бүртгэгджээ. Уг мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газар шалгаж байна" гэв.

Түүний биеийн байдал ямар байгаа тодорхойгүй байна. Олон нийтийн сүлжээнд нуруу болон хавирга хугарсан, хүнд байгаа гэсэн ч албан ёсны мэдээлэл алга.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-06 103.212.116.153

хохь чинь ээ хохь чинь …уул усаа талхлаад байсны чинь хариу нь тэр

Avatar

Зочин 2023-09-06 59.153.113.229

Монгол бөхийн ертөнц бол хамгийн бохир, муу муухай бүхэн шүглэсэн ертөнц, залуучууд хүүхдүүд ийшээ татагдаж орчихгүйхэн шиг явбал уг нь өөрсдөд нь хэрэгтэй, даанч толгой муутай, хар бярнаас өөр юмгүй улсад баяжих өөр гарц харагддаггүй бололтой, хөөрхий

Avatar

зочин 2023-09-06 202.9.46.202

Монгол бөх хайран сайхан хүчтнүүдийг нууцаар допингийн төрлийн эм өгч намнаж нэр төрийг унагаж сэтгэл санааны дарамтанд оруулдаг даваагүй бөхөд цол өгч ахиулдаг бусармаг явдлыг хэзээ болиулах юм бэ

Avatar

Зочин 2023-09-06 66.181.190.108

Амь наснаас холуур өнгөрсөн бол яамайдаа. Эрслэн маань хурдан эдгээрэй.

Avatar

Нэргүй 2023-09-06 66.181.189.187

Допинг имй аюултай шүү. осолд хүртэл оруулж байна

Avatar

Нэргүй 2023-09-06 202.21.108.36

mongolchuud buh bolon tsergiin humuusdee mash durgui. ted nariig zuvhun mongolchuudiig hamgaalah esvel baysuulan ineelgeh gesen utgaar ni harj bayasdag bga.doping hereglesen muu medeetei bandihai bas amia horlohiig zavdjee kk gants meh ch medehgui bandi nar barildana ch gej yu bhav dee kkkkk

Avatar

Зочин 2023-09-06 66.181.161.64

Өөрийгөө хорлох үйдлдэл нь шуугианыг дарж чадахгүй шүү дээ. Манай бөхчүүд ингэж сэтгэдэг. Өөрөөсөө ич. Зүгээр нэг хүчийг үзчихгүй, ингэж нохойтож явдаг. Допин хэрэглээгүй шөвгөрсөн бусад 32 бөх чинь агуу байна. Өөрөө тэр дундаас ганцаараа шившиг боллоо. Тэдгээр 32 бөхийн хөдөлмөр хайран байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж