Улсын арслан М.Бадарч өнөөдөр авто осолд орж, хүнд бэртэл авсан гэх мэдээлэл гарсан. Сошиал сүлжээнд цацагдсан бичлэгээс харвал, Богд уулын уруу бартаат замын дөрвөн дугуйттай хурдтай буулснаас осолдсон бололтой. ЦЕГ-аас энэ талаар тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 6-ны өдрийн 07 цаг 41 минутад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, "Баясах трейд" ХХК-ны хашаанаас урагш 2.5 километр зайтай Богд-Уулын ар бэлд иргэн “Б” нь улсын дугааргүй UTV маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн гэх мэдээлэл бүртгэгджээ. Уг мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газар шалгаж байна" гэв.
Түүний биеийн байдал ямар байгаа тодорхойгүй байна. Олон нийтийн сүлжээнд нуруу болон хавирга хугарсан, хүнд байгаа гэсэн ч албан ёсны мэдээлэл алга.
Холбоотой мэдээ