Торгуультай машиныг хөдөлгөөнд оролцохыг ХОРИГЛОЁ!

Торгуультай машиныг хөдөлгөөнд оролцохыг ХОРИГЛОЁ!

Торгуультай машиныг хөдөлгөөнд оролцохыг ХОРИГЛОЁ!

Дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнийг зохицуулж эхлээд 10 хонож буй. Энэ хугацаанд түгжрэл 30-38 хувиар буурсан болохыг албаныхан мэдээлсэн. Есдүгээр сарын 15-наас дугаарын тэгш, сондгой зохицуулалт дуусч хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Улмаар арваннэгдүгээр сард зөвхөн цахим гэрчилгээтэй буюу RFID технологийн системтэй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах юм. Мөн цахим гэрчилгээгүй машинаас гадна торгуультай тээврийн хэрэгслүүдийг ирэх арваннэгдүгээр сараас хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгийг албаныхан мэдэгдсэн.

RFID систем нь төрийн байгууллага болон замын хөдөлгөөнд оролцогчдын мэдээлэл солилцоог сайжруулах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, замын хөдөлгөөнийг хянах, удирдах, дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, цахим гэрчилгээ буюу RFID технологийг суурилуулснаар авто зам ашигласны төлбөр хураамж, татвар, оношилгоо, даатгал зэрэг тээврийн хэрэгслийн нэгдсэн сан үүсч буй юм.

СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛИЙН ТОРГУУЛЬ ТӨЛӨЛТ ЭРС БУУРЧЭЭ

Жолооч нар дүрмээ баримтлаагүй, дүрэм зөрчсөн торгуулийн дийлэнх нь төлөгдөхгүй, жолооч нар торгуулиа төлөөгүй ч замын хөдөлгөөнд хэвийн оролцдог юм байна. Тоон мэдээллээс харахад,  2015 онд гэхэд зөрчил нь 240 666 удаагийн зөрчил гаргасан бөгөөд үүнээс 195 535 нь л торгуулиа төлсөн байна.

2015 онд 240 666 зөрчил гарч байсан бол өнөөдөр 462 820 буюу хоёр дахин нэмэгдсэн нь торгуулиа төлөх нь илүү их буурчээ. Тодруулбал, 2023 оны эхний есөн сарын байдлаар замын хөдөлгөөний зөрчлийн мэдээлэл 462 820 бүртгэгдсэнээс 114 621 нь л торгуулиа төлжээ. Үлдсэн нь торгуулиа төлөхгүйгээр замын хөдөлгөөнд хэвийн оролцож байгаа гэсэн үг.

Тайлбар: Сүүлийн 9 жилийн замын хөдөлгөөний зөрчлийн тоо, торгуулийн дүн

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзоригийн өнгөрсөн сард өгсөн мэдээллээр 2022 оны жилийн эцсийн байдлаар нийтдээ 103 тэрбум гаруй төгрөгийн торгуультай тээврийн хэрэгслүүд зорчиж байна гэх тоон мэдээлэл байгааг хэлсэн.

Тэгвэл RFID системийг нэвтрүүлснээр торгуулиа тодорхой хугацаанд төлдөг, заасан хугацаанд төлөөгүй бол алданги тооцдог болохоос гадна татвараа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй зэрэг зөрчилтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжгүй болно гэсэн үг. Мөн жолооч нар машинаа хэдийд оношлуулах, төлбөр тооцоогоо цахимаар төлөх, аль зам засвартай байгаа, түр хаасан зэрэг мэдээлэл авах боломжтой. Түгжрэлийг бууруулах оновчтой арга нь хариуцлагагүй жолоочдыг хөдөлгөөнд оролцуулахгүй байх.

Олон жил зөрчил гаргаж, санаатайгаар торгуулиа төлөхгүй хуримтлуулдаг жолооч нарын тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд хязгаарлах нь оновчтой зохицуулалт гэдгийг иргэд ч хэлж байгаа юм.

Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар нийт 1,264,000 тээврийн хэрэгсэл бүртгэлийн санд бүртгэлтэй байсан. Үүнээс 162 мянган тээврийн хэрэгсэл нь татвар, даатгал төлдөггүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тул улсын бүртгэлээс хасна гэсэн судалгаа гаргасан байдаг. Гэвч одоог хүртэл торгуулиа төлдөггүй тээврийн хэрэгсэлтэй жолооч нар замын хөдөлгөөнд саадгүй зорчдог. Ямартай ч ирэх арваннэгдүгээр сараас тухайн автомашинуудын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах нь. Нэг талаар түгжрэлд, нөгөө талаар нийслэлийнхэнд энэ нь хамгийн оновчтой арга зам.

Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан "Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журам"-ын 4.2-д Торгуулийг тогтоосон хугацаанд төлөөгүй зөрчлийг холбогдох хуульд заасны дагуу тухайн тээврийн хэрэгслийг Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд зарлан мэдээлж, тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч буюу жолоочоос шүүхийн тогтоол гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулна гэж заасан байна. Гэвч энэ хэрэгжилт төдийлөн хэрэгжээд байдаггүй. Иргэд машинаа нэр шилжүүлэх, бусдад худалдах тохиолдолд л торгуулийг төлж, эсвэл хасч үнийн дүнг тооцдог. Түүнээс их хугацаанд хуримтлагдсан торгуулийг аль болох төлөхгүй байх хүсэлтэй гэхэд хилсдэхгүй. Тиймээс түгжрэлийг бууруулахын тулд улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнийг зохицуулах биш торгууль, төлбөрөө төлсөн эсэхээр хязгаарлалт тогтоох нь зөв шийдэл гэдгийг ч судлаачид хэлж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

51 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-07 66.181.189.163

торгууль тэглэж тэнэгтсэн нь шударгаар төлөөд явж байсан хүмүүсийг доромжилсон, дахиж төлмөөргүй болгосон шийдвэр байсан. та нар өөрсдөө асуудлыхаа үрийг шударга бус халамжийн шийдвэрээрээ бий болгодог.

Avatar

Нэргүй 2023-09-07 139.5.218.212

ЗАМ ЧАНАРГҮЙ БАЙХАД ЖОЛООЧИЙГ ТОРГОХ НЬ АЛБАН ТУШААЛЫЙН ГЭМТ ХЭРЭГ, ДЭЭГҮҮРЭЭ ЗАМЫН МӨНГӨ ЯМАРЧ ХЯНАЛТГҮЙ ИДЭЖ ОВОО БОСОГЧИХООД ДООДХОО ДАРЛАН МӨЖДӨГ ЁС ДЭЛХИЙН ХААНА Ч БАЙХГҮЙ

Avatar

Болдоо 2023-09-07 202.126.94.147

Үүгээрээ Замын хөдөлгөөний дүрмийн 1 зүйлийн 1.6-д Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасны дагуу тээврийн хэрэгслийг жолоодож явсан дүрэм зөрчсөн этгээд л торгууль төлөх үндэслэлтэй юм. Ард түмнээ хавтгайруулж дарамтлахаа болимоор юм.

Avatar

Болдоо 2023-09-07 202.126.94.147

Камерийн торгуулийг төлөх хуульзүйн үндэслэл байхгүй шүү. Замын хөдөлгөөний байдлын хуулийн 3-р зүйлийн 3.1.3.-т жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг хэлнэ гэж заасан байгаа харин 4-р зүйлийн 4.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно. гэж заасан байдаг. Үүгээрээ Замын хөдөлгөөний дүрмийн 1 зүйлийн 1.6-д

Avatar

Нэргүй 2023-09-07 66.181.160.58

Торгууль төлөх илүүдээ гарсан мөнгө алгаа… Өдрийн хоолоо л арай гэж залгуулж байнаа .. Ард иргэдээ хангалуун амьдралтай болгочихоод дараа нь тэр үүрэг хариуцлага энээ тэрээ гэж чальчицгаа Хоногын холоо яая гэж байхад юунычинь хариуцлага

Avatar

Зочин 2023-09-07 202.126.88.138

Торгуультай байна гэдэг (ялангуяа их хэмжээний) ЗХД огт мөрддөггүй, бусдыгаа хүндэлдэггүй, улаан гэрлээр явдаг, тууш зураас давдаг гэсэн үг, дүрмээрээ л явдаг болчих, тэгвэл чамайг хэн ч торгохгүй.

Avatar

С.Эрдэнэ 2023-09-07 112.72.10.14

Торгууль тэглэж нэг нь зөвшиж нөгөө үнэнч зөв жолооч нар хохирсон маш буруу арга хэмжээ болсон. Одоо олон сараар торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийн зорчих эрхийг хасах цаг нь болсон …

Avatar

Зочин 2023-09-07 202.9.46.107

торгууль тэглэж тэнэгтээд байвал хэн төлөх юм бэ. төлсөн хүмүүс хохироод л өнгөрсөн шүү.

Avatar

Нэргүй 2023-09-07 202.126.89.50

удахгүй тэглэнэ

Avatar

Нэргүй 2023-09-07 202.126.90.56

Та нар Rfid суулгаад машины дугуйг түгжээд явуулахгүй болгох юм шиг бодох юм. Ямар ч хэрэггүй эд шүү дээ. Ажиллагаа нь яахын? Хяналтын төвөөс тэнд нэг торгуулиа төлөөөгүй нөхөр явж байна зогсоогоод журамла гэхүү чадахгүй шдэ

Avatar

n**** 2023-09-07 66.181.161.38

Ter torguuli toldoggyi aalznuud chini zamiin xodolgoon buzarlaad,tygjrel osol avaari xiigeed yavaad baigaa shyy dee. Zamiin tsagdaa nar gemgyi xyn torgoj baidag zav ni ilyydsen xymyys bish

Avatar

Зочин 2023-09-07 202.126.88.138

Ёстой үнэн шүү, тэр торгуулиа төлдөггүй нөхдүүд хамгийн ихээр ЗХД зөрчиж, түгжрэлийг нэмэгдүүлдэг

Avatar

Нэргүй 2023-09-07 202.72.242.141

Torguuliin dund nj hugatsaandaa toloogui bol nemegdeh mehanismtai bolbol tsag hugatsaandaa toldog baih bolov uu daa.

Avatar

Нэргүй 2023-09-07 202.131.226.226

зөрчил гаргаагүй байхад андуураад зөрчил бүртгэдэг. ЗЦГ эхлээд тэр завхралаа засчих. Очоод хэлэхээр өө андуурагдсан байна, улсын дугаарын цифр, үсэг андуурч, засчихна гэж ш а а д а г. Тэгээд засдаггүй.

Avatar

Нэргүй 2023-09-07 66.181.161.64

Хуцдын. Эхлээд авилгатай нэр холбогдсон улс төрчдийг төрөөс зайлуулчих.

Avatar

Нэргүй 2023-09-07 66.181.161.133

Ymarch utga uchirgui torgool baidag

Avatar

Нэргүй 2023-09-07 202.126.89.50

урьдных шигээ дахиад тэглээч. сүүлийн тэглэлтээс чинь хойш дахиад зөндөө торгуультай болцон байгаа

Avatar

Торгуульгүй жолооч 2023-09-07 202.179.8.118

дэмжинэ. замын хөдөлгөөнд хамгийн бүдүүлэг зөрчил гаргаж, түгжрэлд нөлөөлдөг нь энэ торгуультой машинууд. осонгуулийг хүлээгээд торгууль тэглэх байх гээд хүлээж байгаа

Avatar

Нэргүй 2023-09-07 103.212.117.87

Угаасаа торгуулиа төлөөгүй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх хуультай. 2020 онд торгууль төлөхийг өршөөснөөс болж одоо торгуулиа дахин чөлөөлүүлнэ гэж боддог хүнд гарууд их бий.

Avatar

Нэргүй 2023-09-07 103.212.117.87

Манйа төр засаг замын цагдаагийнхны хуулиа хэрэгжүүлж яваа хүмүүст хатуу ширүүн хуулийг үл тоодог хүмүүс хождогоос ийм сэтгэхүй газар авч бараг торгуулиа төлсөн хүнийг гэнэн тэнэгээр нь дуудах болсон

Avatar

Нэргүй 2023-09-07 202.21.120.211

Тийм шүү дэмжинэ.

Avatar

Нэргүй 2023-09-07 103.212.118.164

ТОРГУУЛЬТАЙ МАШИНЫГ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХЫГ ХОРИГЛОЁ! зөв дэмжинэ …

Avatar

Иргэн 2023-09-07 202.21.103.226

Тогуульд нь алдинга тооцдог болох хэрэгтэй дээ. Ерөөсөө албатай юм шиг машин унаад халтуур хийж амжиргаагаа залгуулж байна гэж дүрэмгүй явж байх санаатай хүмүүс их олширсон. Эдийн засаг мөнгө санхүүтэй нь яриад ирхээр аяндаа хүмүүс замын хөдөлгөөний соёлд суралцаж, зөрчил дутагдалгүй явахыг хичээх болно.

Avatar

Иргэн 2023-09-07 103.57.93.187

төлсөн торгуулийн мэдээлэл хасагдаж байх ёстой үүнд хариуцлагатай байх хэрэгтэй байна Хөдөлгөөний сахилга сайжруулах гол хөшүүрэг маш зөв шиидвэр байна

Avatar

Иргэн 2023-09-07 103.57.93.187

зөрчил гаргасан бол торгууль төлдөг байх ёстой. замын хөдөлгөөний соёл сахилга үүнээс хамаарна торгуультай авто тээврын хэрэгсэл хөдөлгөөнд оролцох ёсгүй.

Avatar

Нэргүй 2023-09-07 202.126.89.181

ЗӨВ ЗӨВ

Avatar

Нэргүй 2023-09-07 202.21.107.23

байнга өршөөл үзүүлээд байхаар хэн төлөх юм? Буруу торгууль оруулна, төлсөн нь системээс устахгүй Мэдрэл систем

Avatar

Зочир 2023-09-07 103.57.95.37

Байнга машин зогсож байдаг газар зогссоны төлөө торгууль төлмөөргүй байна, тэмдгээ авч хаямаар юм, хэрэггүй газар тэмдэг тавьдаг эрг….д

Avatar

Нэргүй 2023-09-07 202.21.104.2

ТОРГУУЛИА ТӨЛДӨГГҮЙ ОРКУУДЫГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРУУЛАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. МУУСАЙН ЮМНУУД ДҮРЭМГҮЙ ДАВХИЛДАНА. ТЭГЭЭД СОШИАЛААР ОЛОН ДОЛООН ЮМ ДОНГОСОНО. МИНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БАЙНА Ч ГЭХ ШИГ.

Avatar

Нэргүй 2023-09-07 202.131.238.26

Нөгөө нямдорж торгуулиа төлсөн үү ингэхэд

Avatar

Нэргүй 2023-09-07 202.131.238.26

төлсөн нь хохироод төлөөгүй нь хожоод дуусдаг шүү дээ. ирэх жил сонгууль болно

Avatar

Нэргүй 2023-09-07 202.126.90.96

RFID bol ta nar murduj mushguj heregsel shvv eniig eserguutseh heregtei

Avatar

Нэргүй 2023-09-07 103.212.118.164

тэнэг минь чамайг мөрдөж мөшгиж яадгийн мал бэ ? т

Avatar

Нэргүй 2023-09-07 202.126.88.210

Илжиг модон хударгандаа жаргалтай.RFID бол иргэнд ямар ч хэрэггүй, дарангуйлагчдад бол мааш чухал

Avatar

Нэргүй 2023-09-07 66.181.180.133

Жолооны сургуулиудыг чанаржуулая авилага танил талаар жолооч болж байгаа дуракууд маш их байна хөдөлгөөнд оролцож байгаа байдалаараа бүр андашгүй жолооны сургах хугацааг уртасгаад үнийн нэмэх хэрэгтэй тэгж байж байж чанартай ёс зүйтэй дүрэмтэй жолооч нар гарч ирнэ

Avatar

Монгол хүү 2023-09-07 64.119.29.63

Энэ чинь л хамгийн сайн аргын нэг нь байх шүү!!! Тэгээд нэг санал хэлэхэд ТОРГУУЛИА ТӨЛӨӨГҮЙ МАШИНЫ ТОРГУУЛИЙГ ШУУД ТӨЛҮҮЛЖ ХАТУУ САНУУЛАХ, ТӨЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ АЧИЖ ЖУРМЫН ХАШААНД ХИЙХ ХЭРЭГТЭЙ. ТОРГУУЛИА ТӨЛСНИЙ ДАРАА ӨГӨХ ҮҮНИЙГ ГҮЙЦЭТГЭХЭД ЗАМЫН ЦАГДААГААР ХЯЗГААРЛАХГҮЙ БҮХ ЦАГДААГИЙН БҮРЭЛДХҮҮНИЙГ ЭНЭХҮҮ АЖИЛД ДАЙЧЛАН ОРОЛЦУУЛЖ БАЙЖ ТҮГЖРЭЛ БУРУУЛАХ АРД ИРГЭД ХАРИУЦЛАГАТАЙ БОЛОХОД НӨЛӨӨЛНӨ ГЭЖ БОДОЖ БАЙНА.

Avatar

Нэргүй 2023-09-07 202.9.46.202

Торгууль төлдөггүй жолоочоо хүндэлдэггүй танхай балмад дүрмээ байнга зөрчдөг хэрүүлийн бузар яхир дэндсэн шүүх цагдаад танил талтай нөхөд түгжрэл үүсгэж байгаа доривтой арга хэмжээ авч торгууль төлүүлж эрхийг хязгаарлах хэрэгтэй

Avatar

Rr 2023-09-07 66.181.161.33

Sogtuugaar erhee hasuulsan jolooch barigdval shuud uchiggui 30 honog achdag bolmoor bna

Avatar

Нэргүй 2023-09-07 66.181.160.71

Торгууль хэт олширч байгаагийн нэг шалтгаан нь зуслангийн (хотын захын) замд 60 км/цагаас арай илүү хурдтай явсан болгонд торгууль ногдуулж байгаа явдал юм!! Хот дотор 60 км/цагаар хурд хязгаарлаж болно. Харин хотын захын замд тохирохгүй байна!! Үгүй ядаж 70км/цаг болгох хэрэгтэй байна!!! Нийт торгуулийн хэдэн хувь нь 60 км/цаг хэтрүүлсний торгууль байгаа бол?? 90-100 км/цаг г.м. хэт хурдтай явсныг торгох нь зүйн хэрэг!!! 60 км/цаг бол хэт хурд биш шүү дээ!!!!

Avatar

Нэргүй 2023-09-07 66.181.189.231

Би зуслангын замд 69 км цагтай явсан гэж торгууль төлсөн .50000 төгрөг. Арай үнэтэй , 70 болгох өөрийн чинь санал нэг байна

Avatar

Жагаа 2023-09-07 59.153.114.151

Ундармаа, нэг дахин өснө гэсэн ойлголт огт байдаггүй юм. Сургуульд юу сурч төгссөн юм бол доо. Чинийхээр бол аливаа тоо нэг дахин өсөхөөр гэдэг давхар буюу хоёр дахин нэмэгдэж байгаа юм аа даа. Тэгвэл чи тэр тоогоо 1.5 дахин өсгөөд үз дээ. Чиний нэг дахинаас бага байгаа биз!!!

Avatar

Нэргүй 2023-09-07 103.57.94.200

20-с дээш торгуультай байж хүн загнаад хамаагүй давхилдаад байдаг 200, 300 зөндөө байдаг юм билээ

Avatar

Нэргүй 2023-09-07 124.158.124.144

Дараа нь бүрэн бус, гаднаа сэв зураастай тээврийн хэрэгслийг торгодог болох хэрэгтэй. Ингэвэл бүгд дүрмээрээ явдаг болно. Ер нь тэгээд мөрдөхгүй юм бол дүрмээр яадын

Avatar

Нэргүй 2023-09-07 124.158.124.144

Хамгийн зөв шийдвэр

Avatar

Нэргүй 2023-09-07 66.181.183.41

Авч чадахгүй юм бол торгууль гээд яах юм бэ?

Avatar

Нэргүй 2023-09-07 66.181.161.15

тэгш сондгой бол түр зуурын ажил шүү, удахгүй бүгд 2 машинтай болчихно, урт хугацаандаа бүүр их түгжирнэ ээ л гэсэн үг. оношилгоо даатгал татвар цагдаад ямар хамаа байна аа.

Avatar

Нэргүй 2023-09-07 66.181.183.41

машины тоо тэгвэл 2 дахин ихсэх үү.

Avatar

Бээгий.Э 2023-09-07 66.181.161.208

Торгууль төлөхгүй 14 хоног болбол жолооны эрхийг нь 1 жилээр хас, хасуулаад машин барьвал дахиад 1 жил хас гэх мэт жолооч нарыг цөөлмөөр байна. Тэгж байж бүгд дүрмээр явдаг болно. Одоо бол бүр нэг дураараа байгаа шүү!

Avatar

Рө 2023-09-07 59.153.115.53

машингүй ядуу пздаа атаархаад үхлээ юу

Avatar

Нэргүй 2023-09-07 203.98.76.4

ТЭГШ /СОНДГОЙ ЖУРАМ ЧИНЬ ЕР НЬ ЗҮГЭЭР ШИЙДЭЛ БНАДОО, УГААСА ХОТЫН АВТО ЗАМ АЧААЛАЛ НЬ ХЭТРЭЭЛ 34 ЖИЛ БОЛЛОО, ЗАВСАРГҮЙ ЗАСАГЛАГЧ НАМ ГАНЦ Ч ЗАМ БАРИАГҮЙ

Avatar

Нэргүй 2023-09-07 103.57.93.136

uneheer tegj chaddag bol hotod chin heden avtobusnuud l yavj uzegdeh bhdaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж