Хятад: Зохимжгүй хувцаслалттай холбоотой хууль батална

Хятад: Зохимжгүй хувцаслалттай холбоотой хууль батална

Хятад: Зохимжгүй хувцаслалттай холбоотой хууль батална

Хятадын эрх баригчид зохимжгүй хувцаслалттай холбоотой хууль батлахаар хэлэлцэж байна. Хятадын ард түмний сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөх хувцас өмссөн, зохимжгүй үг хэллэг хэрэглэсэн тохиолдолд торгууль ногдуулах, цаашилбал шоронд ч хориж мэдэх шинэ хуулийн төслийг Байнгын хороо нийтэлжээ. Хууль зөрчигчийг 15 хүртэл хоног баривчлах юм уу 5000 хүртэлх юаниар торгоно. Гэхдээ яг ямар хувцаслалт, ямар үг хэллэгийг зохимжгүй гэж үзэхээ нарийн тайлбарлаагүй байна. Ямартай ч уг хууль нь энэ онд хэрэгжүүлэх нэн тэргүүний зорилтод багтжээ.

Хятадын дарга Ши Жиньпин засгийн эрхэнд гарснаасаа хойш олон зүйлд цензур тавьсан талаар уг хуулийн төсөлд онцолсон байна.

Сужоу хотын цагдаа нар өнгөрсөн жил олон нийтийн газар кимоно өмссөн эмэгтэйг саатуулсан удаатай. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн үйл ажиллагаанаас болж Хятад, Япон хоёр улс удаан хугацаанд маргаантай байгаатай энэ нь холбоотой. Гэтэл Фүкүшимагийн атомын цахилгаан станцын цэвэршүүлсэн усыг далайд асгах шийдвэр саяхан гарсан учир хоёр улсын харилцаа улам хурцадсан. 

Мөн Цинхуа их сургуульд болсон концертын үеэр солонготой цамц өмссөн оюутнуудад зэмлэл хүртжээ. Тэдгээр оюутан нь их сургуулийн хотхонд ЛГБТК-ыг дэмжсэн утга агуулгатай туг тарааж байсан.

"Weibo" сүлжээнд зарим хүн шинэ хуулийн төслийг эсэргүүцэж байна. "Хятад хүний сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөхийг эрх баригчид яаж мэдэх юм бэ? Хятад хүний оюун санаа хүчтэй, тэсвэр хатуужилтай байх ёстой бус уу? Хувцаснаас болж тийм амархан сэтгэл зүй гэмтэх юм уу?" гэж нэгэн хэрэглэгч бичжээ. Мөн энэ хууль нь тодорхойгүй байдлыг бий болгож, хүмүүсийг дур мэдэн шийтгэх үндэслэл болно гэж үзэгсэд ч байна.

Эх сурвалж: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-06 213.87.152.61

== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-06 103.212.119.190

энэ шинэ хойд Солонгос дэмжиж байгаа харанхуй хөдөөний оркууд хятадруу зайлцгай тэнд Ши б**в муу хөхсөн гээд шоронд үхэж далдрахыг хүсэн ерөөе

Avatar

1000 2023-09-06 202.72.243.182

Амьдрал дандаа сайн, бас дандаа муу байна гэж байхгүй, бүгд ээлжилдэг гэдгийг бид бултаараа мэднэ. Харин хэмжээг нь л тохируулах хэрэгтэй. "Тун нь таарвал эм, тунг ихэдүүлбэл хор" гэж үг байдаг даа.

Avatar

Нэргүй 2023-09-06 66.181.161.15

сайн муу нийлж сав дүүрдэг хорвоо, аль нэгийг нь хүчээр зохицуулах гэвэл хөгжлийн үйл явц алдагдаж түүхийн гажуудлаа улам лавшруулах л болно. засахад, зохицуулахад бүр илүү хүнд болно

Avatar

зочин 2023-09-06 66.181.166.196

Хятадууд Мао стилийн өмд цамцаа нийтээрээ өмсвөл таарна, тэгээд бас таван хошуутай саравчтай малгай, кк

Avatar

Зочин 2023-09-06 202.126.89.97

Зөв.Зохих хэмжээгээр хязгаарлах хэрэгтэй.Сүүлийн үед барууны хэт балиар зүйлүүд ялангуяа толгой хоосон залуусыг бараг чөтгөр болгож сүйтгэж байна.Ёс зүй бусдыг хүндлэх гээд хамаг ариун нандин зүйл усдаж алга болж байна.Хэвийн хүн шиг болцгооё л доо.Бусдад бүдүүлэг зэрлэгээ харуулах гэж хичээх хэрэггүй

Avatar

Нэргүй 2023-09-06 202.131.244.66

дэмжиж байгаагаа илэрхийлээд Хятадад очиж амьдраач

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж