Б.Жавхлан: Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулахгүй

Б.Жавхлан: Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулахгүй

Б.Жавхлан: Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулахгүй

Сангийн сайд Б.Жавхлангаас зарим зүйлийг тодрууллаа.

-Үерийн аман дээр байрласан зарим нэг барилга байгууламжийг нурааж, цаашлаад учирсан хохирлыг төсвөөс гаргана хэмээн мэдэгдсэн. Энэ асуудалд тайлбар өгнө үү?

– Тийм болож байхгүй. Төсөв гэдэг бол нэг төгрөг бүрийг  УИХ-аас хуульчилж гаргадаг. Түүний дагуу явдаг. Түүнээс биш хэн нэгэн албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болсон хохирлыг татвар төлөгчдийн мөнгөөр төлдөг тийм тогтолцоо Монголд өнөөдрийг хүртэл байхгүй.  Хэн, хэзээ, ямар буруутай шийдвэр хэрхэн гаргасан ямар хохирол учруулсан нь аль нэг институцад хамаатай асуудал.  Түүнээс биш тавар төлөгчдийн төсвийн харилцаанд огт байхгүй асуудал.

-Нийслэл хотын удирдлагуудын зүгээс энэ асуудлаар Сангийн яамны эрх бүхий албан тушаалтнуудтай урьдчилж санал солилцсон асуудал байдаг уу?

– Байхгүй. Тухайн үед шийдвэр гаргасан юм уу түүнд оролцсон буруутай этгээдүүд хохирлыг барагдуулах ёстой.  Төсөв аль нэг алдагдлыг нөхөж төлдөг даатгалын сан биш. Энэ бол өндөр авахуулж яриад байх асуудал ч биш. Тухайн хувь албан тушаалтан тэр үед яагаад ийм асуудлыг ярьсныг мэдэхгүй байна. Санадарсандаа хэлчихсэн хариуцлагагүй мэдэгдэл байна гэж харж байна.  Д.Сумъяабазар даргатай энэ асуудлаар ярьсан. “ Нийслэлийн албан ёсны байр суурь биш шүү. Үүнийг зөвөөр ойлгоорой” гэж надад хэлсэн.

-Он гарсаар эхний найм сарын байдлаар төсвийн гүйцэтгэл хэдэн хувьтай байна вэ?

-Эхний найман сарын байдлаар орлого, зарлага хэвийн явж байна.  Төлөвлөгдсөн орлого бүрдүүлэлт, хөрөнгө оруулалт, урсгал зардал бүх үйлчилгээг бүрэн санүүжүүлээд явж байна.

-Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэзээ хэлэлцэж эхлэх вэ?

-Төсвийн хүрээний мэдэгдлийг Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтарч хийдэг. Тус яам руу  зарим нэг макро түвшний ажлууд шилжсэн шүү дээ. Ирэх оны төсөв дээр ажиллаж байна. Цагалбарын хувьд есдүгээр сарын 15-наас Засгийн газар дээрээ хэлэлцэж эхэлнэ. Ингээд аравдугаар сарын 01-нд УИХ-д өргөн барина.

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар валютын нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн. Валютын нөөцөө хэрхэн нэмэгдүүлэх вэ?

-Валютын нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар тогтсол хэлэлцдэг. Өнөөдөр долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Уул уурхайн биржийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд Хөрөнгийн бирж Уул уурхай, хөрөнгийн бирж болсон. Тиймээс энэ бирж хэрхэн ажиллаж байна . Дөнгөж эхэлж байгаа учраас засч сайжруулах, нэмж өөрчлөх нэлээд асуудлууд бий. Тухайлбал,  төмөрлөгийн үчлдвэр долдугаар сарын 01-нээс хууль хэрэгжиж болсноор түүхий эдээ биржээр худалдаалахад хязгаарлалт бий болчихоод байгаа юм. Нүүрсний тухайд тэдэн тонныг  тэдний өдөр, тэр хилийн боомтоор  гаргалаа гэдгийг тодорхой мэдэж болоод байна. Харин төмрийн хүдрийн тухайд вагоноор тээвэрлэх учраас төмөр замаасаа хамааралтайгаар хил үнээр зарах болчихоод байна. Тиймээс бирж дээр шууд зарлаж чадахгүй байгаа учраас зохицуулалт хийх шаардлагатай зүйлүүд гарч ирж байгаа. Энэ асуудлыг цогцоор нь авч үзэх нь зүйтэй. Валютын нөөцийн тухайд өнөөдрийн байдлаар 3.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Он дуустал 4 тэрбум ам. долларт хүргэхийг зорьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хаха 2023-09-06 202.9.46.218

Наад үериин газрыг өгсөн мөнхбаяр гэж хөгшөн л***р туркын элчин сайд болчихсон биздээ наад хулгаачаа авчраачдээ тэгээд

Avatar

Нэргүй 2023-09-06 203.98.76.4

МАН Ардчилалаар Гангарч Гадаад Дотоод Айлчлал хийх мөртлөө Монголдоо Коммунист 100 жил ээ амь бөхтэй хийсээр…..Монголчууд Коммунизмаасаа бүрэн салмаар бна, салахын тулд МАН дандаа сонгохоо болиосой одоо

Avatar

Нэргүй 2023-09-06 124.158.68.140

Хүүкийн хулгайлсан хадгаламж банкны 14 тэрбумыг татвар төлөгчид төлөө биз дээ.

Avatar

Нэргүй 2023-09-06 98.37.80.18

Hudal hellee geed ymarch hariutslaga huleehgui ym daa

Avatar

Нэргүй 2023-09-06 66.181.183.148

Төлүүлээд үзээрэй. УИХ гэж дураараа этгээдүүд бий шүү

Avatar

Зочин 2023-09-06 202.126.89.97

Бусдын учруулсан хохирлыг төр төлөх эхлэлийг ардчилагч гэх нөхөд анх өөрсдөө тавьж байсан . Бүр 1990-ээд онд валютын дуудлага худалдаад орж их хэмжээний валют алдаад оронд нь улсад байсан таван тонн алтаа ачуулж өр төлж байсан биз дээ. Энэ мэт зүйл их гаргасан.Ариун хүмүүс болж жүжиглэх хэрэггүй.

Avatar

Нэргүй 2023-09-06 103.212.117.87

За боль доо Монголд төрийнхний буруутай үйл ажиллагааны төдийгүй компани хувь залилагч нарын учруулсан хохирлыг барагдуулсан жишээ түм бум. Капитал банкны, ЖҮД-ийн, хадгаламж зээлийн хоршооны гээд. Жавхлан сонгуульд зориулж тэгэж байгаа юм

Avatar

Нэргүй 2023-09-06 202.55.191.130

Одоо тэгээд татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг барагдуулахгүй л гэж байна шд. Харин яг хэлсэн ярьсандаа байх нь уу гэдэг нь чухал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж